Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/05655

 

               

 

 

 

 

 

 

 

                2024            11            14  

                                   

 

 

 

 

 

 

                                             

                                     184/ШШ2024/05655

 

 

                                                                                 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, ** тоотод байрлах, “*************” ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, ********* тоотод оршин суух, ********* овогт *********н ************* /РД:*************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,435,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*************” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7106143828 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 3,388,700 төгрөг, 7106640871 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 5,042,030 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 8,435,730 төгрөгийг хариуцагч Пэрэнлэйн *************гаас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: “... *************-ын нэхэмжилсэн 8,435,730 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,405,955 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,405,955 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,405,955 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1,405,955 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1,405,955 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1,405,955 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч П.*************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,435,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сар бүр 1,405,955 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд “*************” ХХК-ийн нэхэмжлэлтэй П.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,435,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “*************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,435,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,405,955 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,405,955 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,405,955 төгрөг, 03 дугаар сарын 04-ний өдрийн 1,405,955 төгрөг, 04 дүгээр сарын 04-ний өдөр 1,405,955 төгрөг, 05 дугаар сарын 04-ний өдөр 1,405,955 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцовгэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,921.68 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.*************гаас 74,960 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 74,960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*************” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ