| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/08632/И |
| Дугаар | 184/ШШ2024/05657 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/05657
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ****** хороо, Blue sky зочид буудлын зүүн талд Гранд оффис*** давхар ****тоот хаягт байрлах, ************* ББСБ ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, ****** дугаар гудамж, **** тоотод оршин суух, ***** овогт ******сийн ************* /РД:********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,338,080.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ************* ББСБ ХХК нь 2022 оны 10-р сарын 16-ны өдөр ЗГ04-2210085 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 6,249,900 төгрөгийг сарын 3,1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Омни Смарт ХХК-иас Iphone 14 promax загварын rap утас худалдан авснаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 2024 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн буюу нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар нийт 305 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагч О.*************оос үндсэн зээл 5,085,289.64 төгрөг, хүү 2,060,160.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192,630.68 төгрөг нийт 7,338,080.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************* ББСБ-ын нэхэмжилсэн 7,338,080.89 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 678,080.89 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************* ББСБ ХХК нь хариуцагч О.*************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,338,080.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сар бүр 740,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 678,080.89 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/3531 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,338,080.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,338,080.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 03 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 04 дүгээр сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 05 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 06 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 07 дугаар сарын 16-ны өдөр 740,000 төгрөг, 08 дугаар сарын 16-ны өдөр 678,080.89 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,360 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.*************оос 66,180 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 66,180 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
|