Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/05658

 

2024 11 14

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/05658

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-*****, Эл Эс Плаза барилга, *** давхарын **** хаягт байрлах, *************ХХК /РД:******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, ***** тоот хаягт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, Хайлааст *** гудамж, *** байр ** тоот хаягт оршин суух, ***** овогт *********** ************* /РД:******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,672,293.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *************ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч С.************* нь *************ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 11 сарын 4-ний өдөр 96414 дугаартай Лизингийн зээлийн гэрээ, 96414-МС01 дугаартай Хөдлөх хөрөнгө барьцааны гэрээг тус тус байгуулан 4,040,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 12 сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй. Зээлдэгч С.************* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,817,779.31 төгрөгийг, хүүний төлбөрт 1,547,584.18 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,934.51 төгрөгийг, нийт 3,382,298 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч С.************* нь 2024 оны 10 сарын 09-ний өдрийн байдлаар 273 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал үндсэн зээл 2,222,220.69 төгрөг, зээлийн хүү 383,378.60 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,694.19 төгрөг, нийт 2,644,293.48 төгрөг. *************ХХК-ийн зүгээс зээлдэгч С.************* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч С.************* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, Лизингийн зээлийн гэрээний 5.7-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд Талуудын хооронд байгуулсан 96414 дугаартай Лизингийн зээлийн гэрээ, 96414-МС01 дугаартай Хөдлөх хөрөнгө барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,222,220.69 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 383,378.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 38,694.19 төгрөг, нотариатын зардалд 28,000 төгрөг, бүгд 2,672,293.48 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч С.*************өөс гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ... Миний бие *************ХХК-ийн нэхэмжилсэн 2,672,293.48 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үлдэх 172,293.48 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *************ХХК нь хариуцагч С.*************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,672,293.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 172,293.48 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд *************ХХК-ийн нэхэмжлэлтэй С.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,672,293.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *************ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,672,293.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 172,293.48 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,921.68 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Болормаагаас 74,960 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 74,960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ