| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2024/00921/И |
| Дугаар | 184/ШШ2024/05961 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/05961
| 2024 11 28 |
184/ШШ2024/05961 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, бага тойруу ******тоот хаягт байрлах, ************* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Хилчин *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, *****овогт ***********ийн ************* /РД:*********/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,753,270.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн ************* нь манай компанитай 2022 оны 11-р сарын 24-ний өдөр № Б-БЗГ/2022-76614 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,803,000 төгрөгийг сарын 2.98%-ийн хүүгэйгээр 24 сарын хугацаатайгаар rap утас болон цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч ************* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Toshiba 55 M550LP загварын зурагт, Samsung Galaxy A536E/DS 5G загварып rap утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийп гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч ************* пь зээл авснаас хойш 2024 оны 09-р сарын 09-ний байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,546,464.68 төгрөг голөх байдлаас, эргэн төлөлт хуваарийн дагуу 451,210 төгрөг төлж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,095,254.68 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 565 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Барьцаат зээлийн гэрээний 7.2-г заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Mөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн телөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсон бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч ************* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Зээлдэгч ************* нь № Б-БЗГ/2022-76614 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,544,337.19 төгрөг, зээлийн хүү 2,049,838.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159,094.95 төгрөг нийт 5,753,270.33 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч *************аас зээлийн гэрээний үүрэг 5,753,270.33 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэггийн хураамжийн хамт ************* ХХК-д гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************* ХХК-ийн нэхэмжилсэн 5,753,270.33 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 575,327.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************* ХХК нь хариуцагч *************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,753,270.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 575,327 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 575,327.33 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №8031 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй *************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,753,270.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,753,270.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 04 дүгээр сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 07 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 575,327 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 575,327.33 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,003 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *************аас 53,501.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 53,501.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ