Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

         шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Билгүүн,

          улсын яллагч Д.Уянга,

         шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Энхбаатарын Банзрагчид яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706028120174 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод  1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  төрсөн, 27 настай, эрэгтэй,  халх, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй  байсан. ам бүл-ганцаараа  Баянзүрх  дүүргийн 24 дүгээр хороо Жаргалантын 4-р гудамжны  41 тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэлийн хувьд: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 1047 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 106/42 дугаартай шүүгчийн захирамжаар  Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 04 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн. Б овогт Э Б  /РД:…............./.

           Холбогдсон хэргийн талаар:

         Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө хохирогч Ч.Отгонжаргалд “дуудлагын жолооч байна” гэж өөрийгөө танилцуулан Ч.Отгонжаргалын эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай “Тоёота-Приу-20” маркийн автомашиныг нь түр жолоодож явах үедээ буюу  Баянзүрх дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” олон улсын их сургуулийн урд талын авто зам дээр тус автомашинаас гэрч Амартүвшинг хохирогч Ч.Отгонжаргалын хамт буумагц нь зугтаан автомашиныг хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:Би хохирогчийн автомашиныг авч  нь   зугтаагаад  Амеркан дэнж дээр орхисон  үнэн.  Машин дотроос бэлэн байсан 220.000 төгрөгийг авч хэрэглэсэн. Гар утаснууд болон  монетон гинж зэргийг аваагүй гэв.   

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Отгонжаргалын: ...Би  2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед нөхөр Амартүвшингийн хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өргөө”  кино театрын ард байрлах “Роел грел паб” ресторанд хүний хуриманд оролцсон юм. Манай аав ээж хоёр бид хоёрын өөрийн эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай цагаан цэнхэр өнгийн “Приус-20” маркийн автомашиныг 18 цаг 40 минутын үед “Роел грел паб” рестораны гадаа үлдээчихээд бид хоёрын араас хуриманд оролцсон юм. Ингээд найранд суугаад байж байсан чинь 23 цаг 30 минутын үед миний 99871182 гэсэн дугаар луу залгаад та машинаа холдуулаач ээ чи машинаа гаргах гэсэн юм гэж залгасан. Ингээд байж байсан чинь 16-63 жолооч  байна уу машинаа гаргах гэсэн юм гэж хэлэхээр нь манай нөхрийг дагуулаад гарсан. Манай нөхөрт тэр залуу ахаа би дуудлагын жолооч байгаа юм гэж хэлээд дугаараа өгөөд хэрэг болох юм бол хэлээрэй би цагийн хямдхан явдаг юм шүү гэж хэлсэн байсан. Удалгүй манай нөхөр орж ирээд шөнийн 01 цагийн үед найраасаа гараад нөхрийн хамт машин дээрээ иртэл дуудлагын жолооч гэх залуу би машиныг чинь бариад явах уу гэхээр нь машинаа бариулаад Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо,  Их Засаг их сургуулийн урд явж байтал манай нөхөр бөөлжихөөр болоод зам дагуу зогсоод бөөлжих гээд би араас нь дагаад нуруун дээр нь дарж өгөх гээд буутал дуудлагын жолооч залуу бид хоёрын машиныг тэр чигтээ унаад зугтаасан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан.  гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

          Мөрдөн байцаалтад гэрч Э.Амартүвшин:..Өчигдөр орой 00 цаг өнгөрч байхад миний утас руу манай авга ах ярьсан тэгээд машин чинь олдсон байна гэж хэлсэн. Тэгээд Американ дэнжийн хажуу талд байна гэж хэлсэн, тэгээд би машин дээрээ ирээд машин дотор байсан эд зүйлсийг бүртгэхэд 2017 оны 3 дугаар сард Жи-Мобайлаас худалдаж авч байсан “Самсунг Галакси-3” маркын 680.000 төгрөгний үнэтэй гар утас, 2017 оны 10 дугаар сард Жи- Мобайлаас худалдаж авсан 600.000 төгрөгний “Галакси А-3” маркын 2 ширхэг гар утас, манай эхнэрийн хэтэвчинд байсан 340.000 төгрөг, эхнэрийн яагаан хэтэвчин байсан 180.000 төгрөг, улаан өнгийн пальтоны халаасанд байсан 4.2 граммтай 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан монетон гинж мөн миний шинээр худалдаж авсан байсан нийт 165.000 төгрөгийн үнэтэй цув, өмд, цамц зэргийг өмсөөд өөрийнхөө өмсөж явж байсан хувцасыг тайлаад үлдээсэн байсан. Мөн машины чиптэй түлхүүр байхгүй болсон. гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал /

          -Хэргийн газар үзлэг  хийсэн тэмдэглэл /хх-н 7-10-р тал/

          -Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25-р тал/

          -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-н 12-р тал/

          -Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 10-11-р тал / болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч   Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө хохирогч Ч.Отгонжаргалд “дуудлагын жолооч байна” гэж өөрийгөө танилцуулан Ч.Отгонжаргалын эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай “Тоёота-Приу-20” маркийн автомашиныг нь түр жолоодож явах үедээ буюу  Баянзүрх дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” олон улсын их сургуулийн урд талын авто зам дээр тус автомашинаас гэрч Амартүвшинг хохирогч Ч.Отгонжаргалын хамт буумагц нь зугтаан автомашиныг хулгайлсан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр  хуульчилсан тул Э.Бид холбогдох  гэм буруугийн  үйлдлийг  хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх  үндэстэй байна.

         Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө хохирогч Ч.Отгонжаргалд “дуудлагын жолооч байна” гэж өөрийгөө танилцуулан Ч.Отгонжаргалын эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай “Тоёота-Приу-20” маркийн автомашиныг нь түр жолоодож явах үедээ буюу  Баянзүрх дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” олон улсын их сургуулийн урд талын авто зам дээр тус автомашинаас гэрч Амартүвшинг хохирогч Ч.Отгонжаргалын хамт буумагц нь  автомашиныг авч  зугтааж 11.521.200 төгрөгийн  хохирол  учруулсан   болох нь  хохирогчийн  болон  өөрөө хэргээ  хүлээн мэдүүлсэн   мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл,  эд зүйл хүлээлгэн  өгсөн тэмдэглэл  гэмт зэрэг  бичгийн  нотлох  баримтуудаар  тогтоогдож   байх  тул гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэстэй байна.

         Шүүгдэгч Э.Б нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг бусдын зөвшөөрөлгүйгээр  авч зугтаан, эд зүйлийг нь  захиран зарцуулж буй үйлдэл  нь  бусдын хөрөнгийг хууль бусаар авч  хулгайлсан гэмт хэргийн шинжийг  агуулж байх тул  Банзрагчид  Э.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах   үндэслэлтэй байна гэж  шүүх үзэв.

         Шүүгдэгч Э.Б нь  хохирогч  Ч.Отгонжаргалын  учруулсан хохирлоос  автомашин  болон төмөр кольцотой хар өнгийн “Приус-20” автомашины чиптэй түлхүүр 1 ширхэг, шар өнгийн нимгэн куртик зэргийн  хүлээлгэн өгсөн  байна./ хх-ийн 7,12-р тал/

         Хохирогч  Ч.Отгонжаргалд  гар утас-228.000 төгрөг,  гар утас-304.000 төгрөг, монетон гинж-264.000 төгрөг, эрэгтэй сорочик-18.000 төгрөг, эрэгтэй  өмд-18.000 төгрөг, бэлэн мөнгө-220.000 төгрөг, эд зүйлд үнэлгээ хийлгэсэн төлбөр 80.000 төгрөгийн  хохирлоо нөхөн төлөөгүй байх тул хохирогчид хохирлыг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

         Шүүхээс шүүгдэгч Э.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг  нөхөн төлөөгүй , хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн  хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Э Б  бусдын эд хөрөнгийг хууль  бусаар  авч хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхбаатарын .Банзрагчийг 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Бид 08 /найман / сарын  хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь  зааснаар  Э.Бийн  2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс  2017 оны  12 дугаар сарын  26-ны  өдөр  хүртэл  нийт цагдан хоригдсон 59 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй , хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны  зардал  нэхэмжилээгүй болохыг  тус тус дурьдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Баас 1.132.600  /нэг сая нэг зуун гучин хоёр мянга зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан  хохирогч Чимэдийн Отгонжаргалд  /РД:УК89013006/ олгосугай.

          7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Бид  урьд  цагдан  хорихоор  авсан таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсгэй.

          8. Шүүхийн  шийтгэх  тогтоолыг   улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.АЛТАНЦЭЦЭГ