Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 620

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, иргэн А.Э*******гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолын А.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, А.Э*******г Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:  “...Миний бие Монгол Улсын Засгийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан юм. Энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...Нэхэмжлэлийн шаардалагаасаа бүхэлд нь буюу хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д  “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч А.Э******* нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолын А.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, А.Э*******г Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э******* нь “...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолын А.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, А.Э*******г Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                         Д.ЧАНЦАЛНЯМ