Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/05963

 

2024 11 28

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/05963

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Бага тойруу, Алтангэрэлийн гудамж, ***** тоот хаягт байрлах, ************* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дугаар хороо, Орбит ****гудамж, *** тоотод оршин суух, ****** овогт *****ын ************* /РД:*************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,366,794.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ************* ХХК-тай 2021 оны 12-р сарын 04-ний өдөр БЗГ21-0709 тоот зээлийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 09-р сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй, Үндсэн зээлийн үлдэгдэл 715,580.30 төгрөг, Төлөх ёстой хүү 565,663.36 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 76,251.33 төгрөг, Нотариатын зардал 9,300 төгрөг, Нийт 1,366,794.99 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ээвэнжав овогтой ************* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт йгдээгүй 697 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ гөлөхийг удаа дараа шаардсан боловч рээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Ээвэнжав овогтой ************* зээлийн гэрээний үүрэг лох: 1,366,794.99 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Супер лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 1,366,794.99 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 400,000 төгрөг,2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 566,794.99 төгрөгийг төлж барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************* ХХК нь хариуцагч Э.*************ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,366,794.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 400,000 төгрөг,2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 566,794.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.*************ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,366,749.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*************ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,107,353 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 400,000 төгрөг,2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 566,794.99 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,820 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.*************аас 18,410 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 18,410 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭН