Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/05966

 

2024 11 28

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/05966

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ***** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаанбанк цамхаг хаягт байрлах, ********* ХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, ********* *** дугаар гудамж *** тоотод оршин суух, **** овогт ***********ын ************* /РД:*************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,447,456.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ж.************* нь ************* ХК-ийн Баянхошуу тооцооны төвтэй 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ16631003 тоот зээлийн гэрээ, БГ16631003 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус байгуулан 899,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай лизингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ16631003 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 358,013.54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 117,060.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 430,22 төгрөг нийт 47,503.86 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Ж.*************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,447,456.28 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************* ХК-ийн нэхэмжилсэн 1,447,456.28 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 247,456.28 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************* ХК нь хариуцагч Ж.*************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,447,456.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 247,456.28 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34/6766 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ************* ХК-ийн нэхэмжлэлтэй Ж.*************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,447,456.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,447,456.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 04 дүгээр сарын 20-ны өдөр 247,456.28 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.*************аас 19,055 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 19,055 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ