Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/05967

 

2024 11 28

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/05967

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *дугаар хороо, Сөүлийн гудамж, **** Сөүл плаза, 4 давхар 401 тоот хаягт байрлах, ************* ОМЗ ББСБ ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********* дугаар хороо, Өнөр хороолол, ***** тоотод оршин суух, **********овогт *************ийн ************* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,366,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************* ОМЗ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч О.************* нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 22/3177 дугаартай Цахим кредит картын гэрээ байгуулж, 2 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй 2,100,000 төгрөгийн зээлийг авсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу О.************* нь цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Оpay аппликейшний 1110130712000506 дугаартай зээлийн дансанд гэрээ байгуулсан өдөр 2,100,000 төгрөгийн зээл олголтыг хийсэн. Цахим кредит картын зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч нь Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг бусад арилжааны банкнууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний шимтгэлийг төлөх мөн зүйлийн 3.2.7 дахь хэсэгт зааснаар Зээлийг эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг хүугийн хамт ББСБ-д үл маргах журмаар төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл зээлдзгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх хэрэгтэй боловч зээлийн эргэн төлөлт үүссэн өдрөөс эхлзн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүу нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчиж байна. Үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2.100,000 төгрөг, шимтгэл 140,000 төгрөг, үндсэн хүү 1,120,000 төгрөг, нийт 3,360,000 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 6,500 үүнд нотариатын зардап болно. Иймд хариуцагч О.*************гээс нийт 3,366,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************* ББСБ-ын нэхэмжилсэн 3,365,500 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 841,625 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 841,625 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 841,625 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 841,625 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************* ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч О.*************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,366,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 841,625 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №24/1044 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ************* ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,366,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************* ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,366,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 841,625 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 841,625 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 20-ны өдөр 841,625 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 841,625 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,710 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.*************гээс 34,355 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 34,355 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ОМЗ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ