Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/05968

 

2024 11 28

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/05968

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ****** дугаар хороо, Чингисийн өргөн ******* Стадион оргил-1, ************* цамхаг хаягт байрлах, ********** ХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, ******** дүгээр гудамж ***** тоотод оршин суух, ********* овогт *************ийн ************* /РД:*************/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,266,522.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч ************* нь ************* ХК-ийн 17 буудал тооцооны төвтэй 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/201944404832 тоот зээлийн гэрээ байгуулж 12,500,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/201944404832 гоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр БГХ/201944404832 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/201944404832 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,249,373.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,082,988.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,328.02 төгрөг нийт 2,334,689.82 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудыг хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч *************ид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/201944404832 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 11,250,626.23 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 11,708,446.98 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,288,449 төгрөг, Нотариатын зардал 19,000 төгрөг, Нийт 24,266,522.21 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************* ХК-ийн нэхэмжлэлтэй *************мд холбогдох 24,266,522.21 төгрөг гаргуулах иргэний хэрэг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024.12.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.08.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.09.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.10.05-ны өдөр 500,000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 18,766,522.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************* ХК нь хариуцагч *************ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,266,522.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************* нь нэхэмжлэлийн шаардлага 24,266,522.21 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 18,766,522.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 34/5797 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ************* ХК-ийн нэхэмжлэлтэй *************ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,266,522.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************* ХК-ийн нэхэмжлэлтэй, *************ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,266,522.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 07 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр 18,766,522.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,290 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч *************оос 139,645 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 139,645 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ