Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/05969

 

2024 11 28

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/05969

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Өгий нуур сум,**** дугаар баг, * дүгээр хороо,** тоот хаягт оршин суух, ******* ***********ын ************* /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **дугаар хороо, Бага наран *** дүгээр гудамж **** тоот хаягт оршин суух, ****** овогт ************ийн ************* /РД: *************д холбогдох,

 

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,203,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.*************ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 6991 УНИ улсын дугаартай Toyota prius 20 маркийн авто машинтай Сонгинохайрхан дүүргийн замын Цагдаагийн баруун талын зам дагуу хойноос урагшаа чиглэлтэй явж байтал урдаас иргэн *************нь 72-97 УЕК улсын дугаартай Toyota aqua маркийн авто машинтай замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний машиныг мөргөж зугтсан. Тухайн үед замын цагдаагийн газраас ирж хэмжилт хийсэн бөгөөд иргэн Д.Энхтулгыг буруутай талаар дүгнэлт гаргасан. Хохиролоо сүлд ХХК үнэлгээний газраар үнэлүүлэнэ 1,852,000 төгрөг болсон. *************нь одоо болтол манай хохирлыг барагдуулахгүй байгаа тул Д.*************ас үнэлгээ 127,000 төгрөг, оношилгоо 84,000 төгрөг, ачилт 140,000 төгрөг нийт 2,203,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч *************шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие Норовбадам овогтой ************* нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн *************д өөрин эзэмшлийн 6991 УНИ prius 20 маркийн авто машиныг мөргөж хохирлоо барагдуулаагүй тул Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандсан иргэн ************* нь 2024.11.05-ны өдөр хохирлоо бүрэн гүйцэт барагдуулсан тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.************* нь хариуцагч *************холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,203,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд Н.*************ийн нэхэмжлэлтэй, *************холбогдох эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,203,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Н.*************ийн нэхэмжлэлтэй *************холбогдох эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,203,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,198 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100100900941 тоот данснаас 25,099 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*************т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Э.АМИН-ЭРДЭНЭ