| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/09457/И |
| Дугаар | 184/ШШ2024/05970 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/05970
| 2024 11 28 |
184/ШШ2024/05970 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Залуу монгол оффис, ****** дүгээр давхар 903 тоот хаягт байрлах, "************* ББСБ" ХХК /РД:********/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******** дугаар хороо, тахилт *** дугаар гудамж, **** хаягт оршин суух, ******* овогт **************ийн ************* /РД:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,409,065.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "************* ББСБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Зээлдэгч Б.************* нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 11 дугаар сарын 16-ны өдөр 1522111607 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 1,719,900 төгрөгийг жилийн 36 хувь буюу сарын 3,0 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу "...хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Б.************* нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 955,848.58 төгрөг, үндсэн хүү 365,787 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,429.68 төгрөг, Нотариатын зардал 15,000 төгрөг, Нийт 1,409,065.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч, ************* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,409,065.26 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 409,065.26 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "************* ББСБ" ХХК нь хариуцагч Б.*************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,409,065.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 409,065.26 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/941 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд "************* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,409,065.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар "************* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,409,065.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 409,065.26 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.д
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,479.06 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.*************гаас 18,739.53 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 18,739.53 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "************* ББСБ" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ