| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/09486/И |
| Дугаар | 184/ШШ2024/05971 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/05971
| 2024 11 28 |
184/ШШ2024/05971 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, Оюутны гудамж, Маргад төв, ***** тоот хаягт байрлах, *************ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, *** дүгээр хороолол, ҮЭ гудамж **** байр ** тоот хаягт оршин суух, ******** овогт ******* ********/РД:***********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,435,786.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *************ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... *************БЗГ ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн ************* нь 2022 оны 05 сарын 25-ны өдөр 4.300,000 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу 1190130101000446 тоот Зээлийн болон барьцааны гэрээ-нүүдийг байгуулсан сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан 1 ширхэг Iphone 13 promax rap утсыг, гэр ахуйн бараа, эд хогшил-ыг тус тус барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ-г хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэн ******** ХХК-аас авсан байдаг ба өнөөдрийг хүртэл нийт 872 хоног зээл төлөлтийн хоцролттой болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдэлийг Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлнө. Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. тус тус заасныг ноцтой зөрчиж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч *************ХХК нь дээрх төлбөрийн лдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардалыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд зээлдэгчээс зээлийн үлдэгдэл нийт 8,435,786.42 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *************ХХК-ийн нэхэмжилсэн 8,435,786.42 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 435,786.42 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,600,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *************ХХК нь хариуцагч *************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,435,786.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 435,786.42 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,600,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/02-384 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *************ХХК-ийн нэхэмжлэлтэй *************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,435,786.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *************ХХК-ийн нэхэмжлэлтэй, *************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,435,786.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 435,786.42 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,600,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,600,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,600,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,922.58 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *************74,961.29 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 74,961.29 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *************ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ