| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0011/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Б.Днарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Жалайр овогт Баярсайханы Дөлгөөнмөрөнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706016870352 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1995 оны 03 дугаар сарын 22-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-2, эгчийн хамт, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороололын 07-р байрны 113 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн. Жалайр овогт Баярсайханы Дөлгөөнмөрөнд /РД:УК95032216/.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Д 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гаднах тоглоомын талбай дээр насанд хүрээгүй буюу 15 настай Э.Сод-Эрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дмэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед найзтайгаа 1 шил архи хувааж уусан. Тэгээд тэр хүүхдийг цохьсон байсан. Хохиролд 3.000.000 төгрөгийг төлсөн гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Сод-Эрдэнийн:.. Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадаа 16 цагийн үед ганцаараа тоголж байхад 20 орчим насны 183 см өндөртэй махлаг биетэй ах хүү намайг наашаа хүрээд ир гэж хэлсэн. Би яваад очиход сандал дээр суугаад намайг Дөлөө гэдэг танилцъя гэж хэлээд толгой руу 4-5 удаа цохиод эмээгийн утас газар уначихаар нь би авах гээд тонгойход бөгс рүү өшиглөөд одоо гэрлүүгээ гүйгээд ор гэж хэлсэн. Тэгээд би зугтаагаад явсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдээд аавтайгаа цуг хайж байгаад олоод эрүүжүүлэх байранд хийсэн болно. Тэр залууг өмнө харж байгаагүй болно. Ямр ч шалтгаангүй зодсон. Миний толгой хөндүүрлэж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/
Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Дөлгөөнмөрөнгийн... 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед найз Ганбаяртай нэг шил архи авч уугаад 7 дугаар байранд ууж дуусгаад тэндээс 4 дүгээр байранд очиж бил хоёр сагс тоглосон. 16 цагийн үед 6 дугаар байрны ойролцоо ирээд найз Ганбаяр надаас салаад гэрлүүгээ явсан. Би байр хэсээд архиа гаргах гээд явж байгаад сааданд сууж байсан Сод-Эрдэнийг хараад очсон. Тэгээд би Сод-Эрдэнийг хэгжүүрхээд байна уу гэх хэлээд зүүн шанаанд нь баруун гараараа нэг удаа цохьсон. Цохиулаад тонгойход нь би шилэн хүзүүний ар хэсэгт алгадсан. Би тэнд нь Сод-Эрдэнийг үлдээгээд 8-р байрлуу явсан. Намайг 8 дугаар байрны гадаа сууж байхад Сод-Эрдэнийн ээж залгаад миний хүүг чи зодсон байна хаана байна чи гэхэд би 8 дугаар байрны урд байна гэж үнэнгээ хэлсэн. Удалгүй Сод-Эрдэнийн аав болон эмээ над дээр ирээд бид нар цагдаа руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ¹10994 тоот дүгнэлтэнд:
1. Э.Сод-Эрдэнийн биед тархи доргилт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх 2017 оны 8 дугаар сарын 28-нд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал/,
- Шүүгдэгч Б.Дөлгөөнмөрөнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 33-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судвлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гаднах тоглоомын талбай дээр насанд хүрээгүй буюу 15 настай Э.Сод-Эрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Б.Дөлгөөнмөрөнд холбогдох гэм буруугийн үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Д2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гаднах тоглоомын талбай дээр насанд хүрээгүй буюу 15 настай Э.Сод-Эрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Днь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Б.Дхохиролд 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хүлээлгэн өгсөн байх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 36-р тал/
Шүүхээс шүүгдэгч Б.Дөлгөөнмөрөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс шүүгдэгч Б.Дгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жалайр овогт Баярсайханы Дөлгөөнмөрөнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баярсайханы Дөлгөөнмөрөнг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дөлгөөнмөрөнг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Дөлгөөнмөрөнд оногдуулсан 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Днь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дөлгөөнмөрөнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ