Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2024/0094/З |
Дугаар | 126/ШШ2024/0105 |
Огноо | 2024-07-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 126/ШШ2024/0105
Хариуцагч прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчЖ.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*****н дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч М.А*******-дхолбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*****н дүгнэлтдээ: ...Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдээгүй буюу холбогдогч О.Алтангэрэл нь зөрчлийг хүлээн зөвшөөрснөөс өөр нотлох баримт авагдаагүй. Гэтэл тав тухгүй байдалтай зорчиж явсан зорчигчоос мэдүүлэг аваагүйн зэрэгцээ зорчигчид тав тухгүй байхаар нөхцөл байдалтай байсан нь тогтоогдохгүй байна.
...Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буруу хэрэглэж, нотлох ажиллагаа хийгдээгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль бус, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байна.
...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч М.А*******нгийн холбогдогч О.Алтангэрэлд шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0741106 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт
бичив. гэжээ.
Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч М.А*******н: ...Холбогдогч Өлт баян Уул ХХК-ны жолооч О.Алтангэрэлд шийтгэл оногдуулсан. Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч М.А*******нгийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 01 тоот материалын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрт 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 67 дугаартай Прокурорын дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ,21.1.1-т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагчМ.А*******н нь ...О.Алтангэрэлд шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0741106 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах... шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч М.А*******нгийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0741106 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй хуудас хүчингүй болох бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн акт гаргах шаардлагагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*****н гаргасанО.Алтангэрэлд шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0741106 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ