| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/09302/И |
| Дугаар | 184/ШШ2024/05974 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/05974
| 2024 11 28 |
184/ШШ2024/05974 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, ********* ******тоот хаягт оршин суух, Авир овогт *************ын ************* /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Баянгол ** дүгээр гудамж *** тоотод оршин суух, **** овогт ********ийн ************* /РД:***********/-д холбогдох,
Гэм хорын 26,561,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Хариуцагч *******х овогтой ************* нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23:31 минутад Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчооны зүүн замд миний өмчлөлийн Тоёота Харриер маркийн *************УЕМ Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хариуцлагагүй адуу мөргөж зам тээврийн осол гарган, миний өмчлөлийн тус машинд маш их хохирол учруулсан. Энэхүү зөрчлийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж ажиллагааны үе шатанд 2024 оны 09 сарын 24-ний өдөр Үнэлгээний Ашид Билгүүн ХХК-р өөрийн машиныхаа үнэлгээг хийлгэхэд ослын улмаас машины маань маш их хэсэг гэмтэлтэй гэж дүгнэлт гарсан бөгөөд нийт хохиролыг 26,561,000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээг хариуцагч ************* овогтой ************* нь бүрэн хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн хэлтэст миний машинд учруулсан хохиролоо бүрэн төлөхее илэрхийлэн, тус зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж өөрийн гараар хүсэлт бичин өгсөн. Үүний дагуу тус зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2024 оны 09 сарын 24-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0960469 дугаартай Шийтгэлийн хуудас гарсан. Тус Шийтгэлийн хуудаст хариуцагч ************* овогтой *************ас надад Тоёота Харриер маркийн *************УЕМ Улсын дугаартай миний тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол болох 26,561,000 төгрөгийг гаргуулж өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийг сайн дураараа төлөхийг даалгасан.
Холбогдох хуульд заасан хариуцагчийн хохиролыг сайн дураараа төлөх хугацаа өнгөрч хариуцагч ************* овогтой ************* нь надад болон манай нөхөрт Таны хохирлыг 2024 оны 10 сарын 15-ны өдөр бүрэн төлж дуусна, тэр хүртэл түр хүлээж байгаарай гэж хэлсэн боловч түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохиролыг барагдуулаагүй байсаар байна. Сүүлд холбогдоход Би төлөх боломжгүй байгаа, шүүх, цагдаагаараа яваарай гэж хэлсэн. Энэ бүх хугацаанд миний хувьд эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ маш их хохирч хариуцагч ************* овогтой Гантулгыг хохиролыг маань төлнө гэж хүлээж байсан.
Иймд миний өмчлөлийн Тоёота Харриер маркийн *************УЕМ Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 26,561,000 төгрөгийг хариуцагч ************* овогтой *************ас гаргуулан шийдвэрлэж өгнө үү . гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *************нэхэмжилсэн 26,561,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8,561,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.************* нь хариуцагч Г.*************д холбогдуулан гэм хорын хохиролд 26,561,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.************* нь нэхэмжлэлийн шаардлага 26,561,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8,561,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *************нэхэмжлэлтэй Г.*************д холбогдох гэм хорын хохиролд 26,561,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *************нэхэмжлэлтэй, Г.*************д холбогдох гэм хорын хохиролд 26,561,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8,561,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,755 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Г.*************ас 145,377.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 145,377.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*************д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ