Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/06009

 

2024 11 29

184/ШШ2024/06009

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, ** дугаар баг, *****тоот хаягт оршин суух, ****овогт ****************** /РД:В******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****дугаар хороо, ** дүгээр хороолол, ******** тоот хаягт оршин суух, *******ийн ************* /РД: *****/-д холбогдох

3,136,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ж.************* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

... Ж.************* бөөний барааны захиалга авдаг байсан. Би олон удаа захиалга хийж өгч авдаг байсан. Гэтэл 2024 оны 01 сарын 09-ний өдөр 100,000 төгрөг байна уу гээд ачаа буусан портерын мөнгө гэж авсан. 2024 оны 01 сарын 12-ны өдөр цагаан сарын бараа авах гэж 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн, маргааш нь 2024 оны 01 сарын 12-ны өдөр цагаан сарын бараа авах гэж 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн, маргааш нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр том 10 ширхэг 84,200 төгрөг, жижиг 7 ширхэг 48,500 төгрөгөөр вискины захиалга өгч 1,181,500 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 400,000 төгрөгийн өмд цамц захиалснаас 220,000 төгрөгийн өмдийг одоо хүртэл аваагүй. Нийт 5,001,500 төгрөгийг шилжүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн бараанаас хөл алчуур 30 ширхэг 7500 гэж явуулснаас 15 ширхэг дутуу ирсэн түүний дутуу мөнгө 112,500 үүнээс 1,216,000 төгрөг 542,500 төгрөгийн хослол өлгүүр бараа авсан. Би өмнө бараа аваад 218,600 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ мөнгө хасаад нийт 3,024,400 төгрөг үлдэж байгаа. Үүн дээр алчуурны зөрүү мөнгө 112,500 төгрөг нэмээд нийт 3,136,900 төгрөгийг Ж.*************аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү

 

2024 оны 12 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 15-ны өдөр 1,068,450 төгрөг, 2024 оны 02 сарын 15-ны өдөр 1,068,450 төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Ж.*************: ...Миний зүгээс 3,136,900 төгрөгийн үнийн дүнд маргахгүй. Нэхэмжлэлийн үнийн дүнд бол нэг виски багтсан байгаа бөгөөд тухайн үед нэхэмжлэгч урдаас нэг виски захиалчхаад авахгүй удаад, сүүлдээ манай аймагт заруулахгүй байна гэж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бас Баянхонгор аймгаас ирсэн юм чинь гээд хүндрэл учруулаад яахав энэ үнийн дүнг нь өгөөд буюу нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд хугацаа тохироод эвлэрье гэсэн ч өчигдөр нэхэмжлэгч талын зүгээс энэ мөнгийг 1 сарын дотор төл гэж хэлсэн. Миний зүгээс 3 сарын хугацаа тохироод энэ мөнгийг төлөх саналтай байна. 2024 оны 12 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 15-ны өдөр 1,068,450 төгрөг, 2024 оны 02 сарын 15-ны өдөр 1,068,450 төлөх саналтай байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.************* нь хариуцагч Ж.*************д холбогдуулан 3,136,900 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч Ж.************* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 15-ны өдөр 1,068,450 төгрөг, 2024 оны 02 сарын 15-ны өдөр 1,068,450 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрснөөр талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд Б.*************ийн нэхэмжлэлтэй, Ж.*************д холбогдох иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу Б.*************ийн нэхэмжлэлтэй, Ц.*************д холбогдох 3,136,900 төгрөг гаргуулах иргэний хэрэгт Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч Ж.************* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 15-ны өдөр 1,068,450 төгрөг, 2024 оны 02 сарын 15-ны өдөр 1,068,450 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрснөөр гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*************аас 32,570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*************т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ