Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/06076

 

2024 12 02

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/06076

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, Сүхбаатарын талбай *, тоотод байрлах, *************ХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, ** дугаар гудамж *** тоотод оршин суух, ******** овогт **********ийн ************* /РД:********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,377,169.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 06-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *************ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Д.************* нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Голомт банктай ЗГ2015152467 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 17,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Голомт банктай ЗГ2015152467-А тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /цалингийн зээл/ байгуулж 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч Д.************* нь ЗГ2015152467 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 165 хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 09-р сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,377,169.26 төгрөгийг Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *************гаргасан Д.*************д холбогдуулан 5,377,169.26 төгөргийн нэхэмжлэлийг 6 сарын хугацаанд хувааж төлж барагдуулахаар Д.*************тэй харилцан тохиролцож 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 896,194.90 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 896,194.90 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 896,194.90 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 896,194.90 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 896,194.90 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 896,194.76 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *************ХК нь хариуцагч Д.*************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,377,169.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 896,194.90 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 896,194.76 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18/02/3145 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд *************ХК-ийн нэхэмжлэлтэй Д.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,377,169.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *************ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,377,169.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 896,194.90 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 896,194.90 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 896,194.90 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 896,194.90 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 896,194.90 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 896,194.76 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,985 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.*************ээс 50,492.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 50.492.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *************ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ