| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2203002830527 |
| Дугаар | 2023/ДШМ/195 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ДШМ/195
А.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор В.Батдэлгэр,
яллагдагч А.А, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Оюунболд,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/04 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Ат холбогдох 2203002830527 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Агийн А, Улаанбаатар хотод --ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Хаан банкны зээл төлөвлөлтийн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эх, дүү, нөхөр, охины хамт амьдардаг, - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: -/,
А.А нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 23 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Э” дээд сургуулийн замд “Honda insight” загварын - УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3-т “... гэрэл бүдэг асдаг болсон”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан хохирогч С.Бг дайрч, -ын баруун зам хүртэл 2 км зайд чирснээс амь нас нь хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Яллагдагч А.Ат холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон гэх мэт хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.
Яллагдагч А.А, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Г.Оюунболд, О.Анхбаяр нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт, мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогч, шинжээч нарт хууль сануулахдаа хүчингүй болсон хуулийн зүйл заалттай Эрүүгийн хуулийн 21.2, 21.4 дүгээр зүйлд заасан хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Яллагдагч А.Ат холбогдох хэрэгт 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн даалгаврын дагуу хэргийн газрын ойр орчмын хяналтын камер байгаа эсэхийг тогтоох ажиллагааг хийгээгүй орхигдуулжээ. Тухайн цаг хугацаанд зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах үүрэг бүхий Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны оройн хэргийн газрын ойр орчмын хяналтын камерын бичлэг байгаа эсэхийг тодруулж лавлагааг авах нь зүйтэй.
2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1502 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “Талийгаач С.Б нь хавсарсан олон гэмтлийн улмаас Гэмтлийн шокоор нас барсан” гэжээ. Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2203002830527 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Э” дээд сургуулийн замд 2022 оны 5 дугаар сарын 26-ны 23 цаг 30 минутын орчимд явган зорчигч С.Бг дайрч, чирсэнээс амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар А.Аыг татжээ.
Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 220300632 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Э” дээд сургуулийн замд 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд явган зорчигч С.Бгийн эрүүл мэндэд “баруун шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал бүхий хүнд хохирол учирсан байж болох нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргээс ... зорчигч С.Бг марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан” гэх хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэнд буцаасугай” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг дурдсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чА, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг хуульчилсан бөгөөд Прокурорын дээрх тогтоолуудаас үзэхэд хохирогч хэрхэн гэмтэл авсан, хохирогчийн амь насыг хэн хохироосон, яллагдагч А.А ямар буруутай үйлдэл хийсэн, хэргийг тусгаарлах болсон шалтгаан зэрэг үйл баримт эргэлзээтэй байна.
Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна.” гэж дүгнэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгэхээр Тээврийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор В.Батдэлгэр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
Хэрэгт авагдсан 102 тусгай дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дуудлага, лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 1 хуудас/ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Цагдаагийн гудамж, -ын хойд замд, мөн хорооны “Э” дээд сургуулийн зүүн замд зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 10-21-р хуудас/ Хэргийн газрын ойр орчмын хяналтын камер байгаа эсэхийг тогтоох ажиллагааг явуулсан талаар мөрдөгчийн тэмдэглэл,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл дэх “...Аг овогтой Аын драйгер багаж ашиглан шалгахад 1.04% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, /хх 22 хуудас/
Гэрч М.Чын “...Би 2022 оны 5 дугаар сарын 26-ны орой ажлын захирал Төмөрөөгийн хамт түүний Приус-20 маркийн хөх өнгийн 31-12 УБД улсын дугаартай автомашинтай Жуковаас Ботаник руу найз Мы гэр рүү очихоор явж байсан. Тэгээд офицерын тойрог өнгөрөөд “X” апартментийн харалдаа засмал зам дээр, замын хашлага талдаа 3 дугаар эгнээнд эрэгтэй хүн доошоо харсан байдалтай хэвтэж байсан тэгэхээр нь би 102-т дуудлага өгсөн...10 минутын дараа Ботаник орчихоод Мтай уулзчихаад буцаад явахад уг зам дээр хэвтэж байсан хүн байхгүй байсан... ” гэх мэдүүлэг, /хх 58 хуудас/
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 1138614985 дугаартай “...Хариулт 2. ...зүүн талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6200 сб, баруун талын гэрлийн чадал ойр дээрээ 6800 сс! (стандарт<10000 кандел) байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэх дүгнэлт /хх 90-94 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1502 дугаартай “1.2. Талийгаачийн цогцост зүүн чамархайн хуйхны цус хуралт, өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн 2-12 дугаар хавирганы хугарлууд, 2 уушги авчилт, голомтлог няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралт/ сул цус хуралт 1000 мл/, элэгний баруун дэлбэнгийн няцрал, урагдал, зүүн бөөрний өөхөн эслэгт цус хуралт, баруун сүүжний дэлбээ, суудал ясны нийлмэл хугарал, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун дээд зовхи, бугалга, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн чамархай, дух, гуя, баруун хөмсөг, чихний ар, нуруу, 2 өгзөг, ташаа, баруун шагайд хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо. З.Дээрх гэмтлүүд нь автомашинд мөргөгдөх, дайрагдах, чирэгдэх үед үүсжээ. 4.Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн шокоор нас баржээ. 5.ГССҮТ-н өвчний түүхэнд 2022.5.27-ны 05 цаг 50 минутад нас барсан гэжээ. 6.Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Талийгаач нь О (I) бүлгийн цустай байна. 8.Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байна.” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 100-104 хуудас/ Цогцосны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 113-117/
Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Тухайн амь хохирогчийн баруун шилбэний шаант тахилзуур ясны хугарал мөргөгдөх үед үүсгэгдэх боломжтой гэмтэл бөгөөд бусад үүссэн гэмтэл нь чирэгдэх, дайрагдах үед үүсэх боломжтой гэмтлүүд юм.” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3082 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн - УНА улсын дугаартай “Honda insight” маркийн тээврийн хэрэгслийн шатахууны савны доод хэсгээс цус илэрсэн. 2.- УНА улсын дугаартай “Honda insight” маркийн тээврийн хэрэгслийн шатахууны савны доод хэсгээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. З.Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо 4582 дугаартай шинжилгээний объект болох С.Бгийн гэх бэхжүүлэн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /хх 122-123 хуудас/,
Гэрч Э.Тын “...Орой 22 цагийн орчимд би гэр лүүгээ орох гээд Жанжин клубын баруун хойд талд 147-р сургууль шиг санагдаж байна, уг сургуулийн баруун талынх нь явган хүний гарцан дээр нил цус болсон байдалтай хүн хэвтэж байсан, уг хүнийг автомашин чирсэн нь илт харагдаж байсан, зам дээр цусны чирсэн мөр байсан. Уг хүний эрэгтэй, эмэгтэй гэдгийг нь сайн харж чадаагүй, хажуугаар нь өнгөрөөд жаахан явж байгаад 102 руу утсаар дуудлага өгсөн, дуудлага өгөх үед та явж болно оо замын камер байгаа гэж хэлэхээр нь дуудлага өгчихөөд гэр рүүгээ явсан. Зам дээр хэвтэж байсан хүний хажууд хүн болон автомашин байгаагүй, тухайн үед замын хөдөлгөөн сийрэг байсан, надаас өөр автомашин явж байгаагүй, дуудлага өгсний дараа автомашинууд явж эхэлсэн. Уг хүнийг харахын өмнө би Жаст ойлын колонкоор хойноосоо урагшаа уруудаад явж байхад дээрх хүн зам дээр хэвтэж байсан, нэг үгээр ботаникийн цэцэрлэгийн баруун талын зам гэсэн үг, яг явган хүний гэрлэн дохиогүй гарцан дээр байсан. Зам дээр хэвтэж байсан хүн илт автомашинд чирэгдсэн байдалтай харагдсан, би хажуугаар нь явж өнгөрөхдөө хальт хараад л дуудлага өгсөн. Одоо царай зүс, хүйс, хувцас зэргийг санахгүй байна.” гэх мэдүүлэг, /хх 196 хуудас/ зэргээр А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл яллагдагч А.А нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнө
23 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Э” дээд
сургуулийн замд “Honda insight” маркийн - УНА улсын дугаартай тээврийн
хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 3.4, 4 дүгээр хавсралт: 5.3, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч С.Бг дайрч, -ын баруун зам хүртэл 2 км зайд чирснээс С.Б нь “зүүн чамархайн хуйхны цус хуралт, өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн 2-12 дугаар хавирганы хугарлууд, 2 уушги авчилт, голомтлог няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралт /сул цус хуралт 1000 мл/, элэгний баруун дэлбэнгийн няцрал, урагдал, зүүн бөөрний өөхөн эслэгт цус хуралт, баруун сүүжний дэлбээ, суудал ясны нийлмэл хугарал, баруун дээд зовхи, бугалга, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн чамархай, дух, гуя, баруун
хөмсөг, чихний ар, нуруу, 2 өгзөг, ташаа, баруун шагайд хууларсан шарх” бүхий
гэмтлүүдийг авч, ГССҮТ-д хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаад
2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 05 цаг 50 минутад нас барсан” үйл
баримт тогтоогдсон.
Харин амь хохирогч С.Б нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Э
Юу” дээд сургуулийн замд 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнийн 23 цаг 30 минутын
орчимд хэвтэж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр, түүний биед учирсан “баруун шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал” гэмтэл нь босоо байрлалд мөргөгдөх үед үүсгэгдэх боломжтой нөхцөл байдал шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул хэргээс “...явган зорчигч С.Бг марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан” гэх үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг баримтлан, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 220300632 дугаартай прокурорын тогтоолоор тусгаарлаж, одоо хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж,
мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд
шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст
хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/04 дугаартай захирамжид заасан заалтыг хянуулж, хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ гэмт хэргээр хүний амь нас эрсдсэн байгаа. Хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн бүрэн бодит байдлыг нотлох шаардлагатай байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хууль ёсны үндэслэлтэй шийдвэрлэхийн тулд нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмаар авах ёстой байдаг. Прокуророос камерын бичлэг байхгүй учраас мөрдөгчийн тэмдэглэлийг бэхжүүлэн хэрэгт хавсаргасан, тухайн газар ямар ч хяналтын камер байхгүй гэж байна. Гэтэл хавтаст хэргийн 24 дүгээр талд амь хохирогч нь Бгийн тээврийн осолтой холбоотой 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн газрын ойр орчмын хяналтын камерын бичлэг байгаа эсэхийг мөн амь хохирогчийн явсан маршрутын харьцаа, чиглэл тогтоох эрэн сурвалжлах ажиллагааг явуулахыг даалгасан байдаг. Гэсэн хэдий ч хавтаст хэрэгт 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн камерын бичлэгийг бэхжүүлж аваагүй. Энэ тухай мөрдөгч өөрөө илтгэх хуудсаар бичээд явуулсан байдаг. Гэтэл хавтаст хэргийн 120 дугаар талд 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн гэрч Тын мэдүүлэгт “102 руу залгаж дуудлага өгөхөд цагдаа замын камер байгаа, та явж болно...” гэдэг. Энэ нь илтгэх хуудсыг үгүйсгээд байгаа юм. Тиймээс гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Оффицерийн тойрог, худалдааны төв, супермаркетын камерууд байгаа. А.Аын явсан маршрутыг тогтоохгүй, камерын бичлэгийг яагаад авахгүй байна вэ. Өнөөдөр А.А 2-8 жилийн хорих ялтай, хүнд гэмт хэрэгт холбогдсон байгаа. Нөгөө талаар хүний амь нас эрсдсэн асуудал байдаг. Тиймээс энэ гэмт хэргийг маш нухацтай, тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэж өгнө үү. А.А 1999 оны эмэгтэй, хүний амь нас эрсдсэн учраас ар гэрийнх нь гашуудсан байдалтай байгаа. Хавтаст хэргийн 100-104 дэх талд Цагдаагийн ахмад Эрдэнэцэцэгийн үйлдсэн шинжээчийн дүгнэлтэд “автомашинд мөргөгдөх үед үүссэн талийгаачийн дээрх хавсаргасан олон гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас барсан” гэсэн. Хэдийгээр А.Аын хувьд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн ч хавтаст хэргийн 160 дугаар талд шинжээч Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг байгаа. Уг мэдүүлэгтээ “сүүжний дэлбээ, суудаг ясны нийлмэл хугарал, баруун шант, ясны ил хугарал гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бүсэлхийн ууц, өгзөг, ташаа хэсгийг хамарсан том хэмжээний хууларсан зөөлөн эдийн шарх нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад язарсан, шархалсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан. Тиймээс “мөргөгдөх үед үүссэн тахилзуур ясны хугарал нь талийгаачийг босоо байрлалд мөргөгдөх үед үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хүнд гэмтэл учруулсан үйлдлийг прокурор, мөрдөгчийн зүгээс тусгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан. Үүнд зөвхөн яллагдагч хамаарахгүй. Тиймээс прокурорын гаргасан эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор хэргийг тусгаарласан гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг дурдсан байдаг. Уг зүйл заалтад “...нотлогдоогүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлана...” гэж заасан. Хүнд гэмтлийг учруулсан этгээд тогтоогдож, яллагдагчаар татагдсан байгаа учраас тогтоолыг хүчингүй болгосон нь тусгаарлах асуудал дээрх заалтад тусгасан. Анхнаасаа хэргийг тусгаарлахдаа буруу тусгаарласан гэж урьдчилсан хэлэлцүүлгээр гомдол гаргаж, анхан шатны шүүх гомдлыг хангасан. Хэргийн бодит үнэнг тогтоохдоо шударга байх ёстой. Гэтэл ямар ч боловсролгүй гэж байгаа хохирогчийг өмгөөлөгчгүй байцаасан. Яллагдагч нарыг байцаахдаа нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг бус хуучин хуулиар нь танилцуулж байцаасан. Мөн шинжээчээс дүгнэлт гаргуулахдаа нэмэлт өөрчлөлт бичигдээгүй хуулийн зүйл, заалт сануулж дүгнэлт гаргуулсан. Хортой жимсний онолын адил нэгэнт хортой модноос хортой жимс ургана гэдэг зарчмаар гомдол гаргасан, анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ гаргасан алдаа, дутагдлыг прокурор эсэргүүцэлдээ хэрхэн, ямар үндэслэлээр эсэргүүцээд байгаагаа тодорхой бичээгүй байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
А.А нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 23 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Э” дээд сургуулийн замд “Honda insight” загварын - УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3-т “... гэрэл бүдэг асдаг болсон”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуулыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан хохирогч С.Бг дайрч, -ын баруун зам хүртэл 2 км зайд чирснээс амь нас нь хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд “... Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг... Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай ...” гэсэн үндэслэлээр 2023/ШЗ/04 дүгээр шүүгчийн захирамж гарган хэргийг прокурорт буцаасан байна.
Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж,
Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулжээ.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогч, шинжээч нарт дээрх хуулийг сануулахдаа нэмэлт өөрчлөлт оруулаагүй заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн байх тул мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар дээрх баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.
Түүнчлэн тухайн хэрэг учрал нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Э” дээд сургуулийн замд буюу ойр орчимдоо хяналтын камер бүхий газруудтай эсэх хяналтын камерт бичлэг байгаа эсэхийг олж тогтоох, зам тээврийн осол гарсан өдөр амь хохирогч С.Бгийн явсан маршрут чиглэл, хань харилцааг олж тогтоох зэрэг эрэн сурвалжлах ажиллагааг хийхийг мөрдөгчийн даалгавар /1-р хх 24/-т тусгасан байхад уг ажиллагааг ямар учраас хийгээгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байх тул энэхүү ажиллагааг хийх нь хэрэгт зайлшгүй ач холбогдолтой.
“2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1502 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “Талийгаач С.Б нь хавсарсан олон гэмтлийн улмаас Гэмтлийн шокоор нас барсан” гэжээ. Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2203002830527 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Э” дээд сургуулийн замд 2022 оны 5 дугаар сарын 26-ны 23 цаг 30 минутын орчимд явган зорчигч С.Бг дайрч, чирсэнээс амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар А.Аыг татжээ.
Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 220300632 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Э” дээд сургуулийн замд 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд явган зорчигч С.Бгийн эрүүл мэндэд “баруун шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал бүхий хүнд хохирол учирсан байж болох нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргээс ... зорчигч С.Бг марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан” гэх хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэнд буцаасугай” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг дурдсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чА, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг хуульчилсан бөгөөд прокурорын дээрх тогтоолуудаас үзэхэд хохирогч хэрхэн гэмтэл авсан, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан нөхцөлийг хөтөлбөргүй тогтоон яллагдагч А.А ямар буруутай үйлдэл хийсэн, хэргийг тусгаарлах болсон шалтгаан зэрэг үйл баримт эргэлзээтэй байна.
Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна.” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/04 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ