Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 126/ШШ2024/0108

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*****-ндүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Э*****-гт холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Батсүх дүгнэлтдээ: ...Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Э*****-г нь Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хөшөөтийн 1744 тоотод байшин шатсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.Амгаланд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна. Хэрэгт цугларсан хохирол тогтоох ажлын хэсгийн тэмдэглэл, холбогдогч Б.Амгалан, гэрч Б.Насанбуянгийн мэдүүлэг, насанд хүргээгүй гэрч Н.Гүрбадамын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар холбогдогч Б.А*****-нбайшин галд шатсан болох нь тогтоогдож байна.

Гэвч зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан дээрх нотлох баримтуудаас тухайн цаг хугацаанд гал ямар хүчин зүйлээс шалтгаалан гарсан болох, гал гарсан нь холбогдогч Б.А*****-нбуруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу гал гарсан шалтгаан нөхцлийг хэргийн газрын үзлгийг үндэслэж тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах зэргээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй, холбогдогч, гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн нь үндэслэл муутай байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан зөрлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Э*****-гийн холбогдогч Б.Амгаланд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0262749 дугаартай шийтгэлийн хуудасны хүчингүй болгуулахаарпрокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Э*****-г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Эрдэнбилэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б*****-нгаргасан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 98 дүгээр дүгнэлтийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Холбогдогч Б.Амгаланд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0262749 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоногэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Э*****-г нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0262749 дугаартайшийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарснаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Э*****-гийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0262749 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*****-нгаргасан 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0262749 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Э*****-г бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ