| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/07850/И |
| Дугаар | 184/ШШ2024/06121 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/06121
| 2024 12 02 |
184/ШШ2024/06121 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, **** дугаар хороо, ***** байр, ***** тоот хаягт байрлах, *************ГХОХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *************хороо, ************* ***** тоотод оршин суух, ***** овогт ******гийн ************* /РД:******
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *************хороо, ************* **** тоотод оршин суух, ********ийн ************* нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *************ГХОХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... *************ХХК-ийн захирал БНХАУ-ын Өвөр Монгол орны иргэн ******* Бин нь Сонгинохайрхан дүүрэг ************* захад түүхий эд ноос ноолуур авдаг ба иргэн Б.*************, А.************* нар нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ноос авчирч өгнө урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд бичгээр өргөдөл бичиж өгч Хаан банкны барьцаанд байгаа А.************* нь өөрийн нэр дээрх Хан-Уул дүүрэг 16-р хороо Буянт-Ухаа наадамчдын зам гудамж 714 байр 24 тоотод байрлах 39.47 мкв талбайтай орон сууцыг барьцаа болгож А.************* нь өөрийн Хаан банкны 5030274684 тоот дансаар 10,000,000 төгрөгийг 5803079223 тоот дансаар 5,000,000 төгрөгийг нийт 15,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул хариуцагч нараас 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Нэхэмжлэгч *************ХХК нь хариуцагч А.*************гаас 15,000,000 төгрөгийг нэхэмжилж хариуцагч А.************* нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл 12,500,000 төгрөгийг болон Улсын тэмдэгтийн хураамж 234,150 нийт 12,734,150 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар бичгээр баталгаа бичиж харилцан тохирч иргэний хэргийг эвлэрэн хэлэлцэж шийдвэрлэхийг зөвшөөрч шийдвэрлэхээр харилцан тохиролцов. Хариуцагч нь 12,734,150 төгрөгийг 2025 оны 04-р сарын 30-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн Хаан банкны 5027792646 тоот дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэгч тал хариуцагч Б.*************д холбогдох хэсгийг татгалзаж байгаа болно. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн, заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхээр албадан биелүүлнэ. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *************ГХОХХК нь хариуцагч А.*************, Б.************* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас Б.*************д холбогдох хэсэг болон нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр татгалзаж, хариуцагч А.************* нь үлдэх 12,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийн хамт төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *************ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй А.*************, Б.************* нарт гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *************ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, А.*************, Б.************* нарт холбогдох гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас Б.*************д холбогдох хэсэг болон нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр татгалзаж, хариуцагч А.************* нь үлдэх 12,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийн хамт төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ