Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00938

 

 

 

 

 

2024 11 25 151/ШШ2024/00938

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Н-д холбогдох

Гэрээний үүрэгт 1,509,480 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.Н-той 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ... дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,940,740 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 1,440,600 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,500,180 төгрөгийн төлбөр үлдсэн байна. Иймд 1,500,180 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,509,480 төгрөгийг М.Н-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч М.Н нь нас барсан болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь М.Н-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,509,480 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь Хариуцагч М.Н нь нас барсан болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн .... дугаартай албан бичгээр ... регистрийн дугаартай М.Н, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барсан гэх нас барсны бүртгэлийн лавлагааг ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Н-д холбогдох гэрээний үүрэгт 1,509,480 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,000 төгрөгийн тавин хувь болох 20,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,000 төгрөгийг Төрийн сангийн ... тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН