| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01043/И |
| Дугаар | 151/ШШ2024/00940 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 151/ШШ2024/00940
| 2024 11 25 | 151/ШШ2024/00940 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Х-ын нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Х нь 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. Гэтэл ... дугаар бүхий цэргийн батлах, цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа нь тухайн үедээ овгийг нь "Банзрагч" гэж бичсэнээс болж овгийн зөрүүтэй учир өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох боломжгүй байна. Иймд Б.Х-ыг Ардын армийн ... дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд алба хаасан ... дугаар бүхий цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх-ийг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Б.Х нь Төв аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Х нэрээр олгосон, №... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болох нь:
- Б.Х-ын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- ... аймгийн ... суманд 1964 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Б.Х-ын .... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- ... архивын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/988 дугаартай Б.Х-ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- Б Уурхайн боловсон хүчний газраас 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б.Х-т олгосон №... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Б.Х-ын №... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
- Гэрч С.Ч-ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №... дугаартай цэргийн батлахын хуулбар,
- ... аймгийн ... хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ... дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Х-ын ХААТР-1 маягт, хаягийн хуудас,
- ... архивын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай албан бичиг,
- ... архивын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай Б.Х-ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ... Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Х нэрээр олгосон, №... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Б.Х мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН