Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00944

 

 

 

 

2024 11 25

151/ШШ2024/00944

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Д-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч: П.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П. Д миний бие 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ... аймгийн ... сумын Х нэгдэлд биеийн тамирын зааварлагчаар ажиллаж байсан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч өөр нотлох баримт архиваас олдохгүй байна. Одоо тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ... аймгийн ... сумын ... нэгдэлд биеийн тамирын зааварлагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Д нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч П.Д нь 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ... аймгийн ... сумын Х нэгдэлд биеийн тамирын зааварлагчаар ажиллаж байсан болох нь:

- Нийслэлийн ... дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 810 дугаартай тодорхойлолт,

- ... архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 528 дугаартай архивын лавлагаа,

- ... аймгийн ... Техник мэргэжлийн сургуулиас 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр П.Д-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Гэрч Д.Р-ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №... хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Гэрч Л.Б-ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №... хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- ... хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн П.Д-ын ХААТР-1 маягт, хаягийн хуудас,

- ... архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай архивын лавлагаа,

- ... архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн .. дугаартай П.Д-ын цалингийн түүвэр,

- ... аймгийн ... сумын Х нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар П.Д-ын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П.Д-г 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ... аймгийн ... сумын Х нэгдэлд биеийн тамирын зааварлагчаар ажиллаж байсан болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН