| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01046/И |
| Дугаар | 155/ШШ2024/01080 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/01080
| 2024 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/01080 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, ***********
хариуцагч: Хөвсгөл аймгийн ****
хариуцагч: Хөвсгөл аймгийн *****
Нэхэмжлэлийн шаардлага: 11,770,000 (арван нэгэн сая долоон зуун далан мянга) төгрөгийн үнэ бүхий 126 толгой мал гаргуулах тухай 155/2024/01046/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ***************,
Хариуцагч ***************,
Хариуцагч ***************,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ************.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Манай нөхрийг ****************** ээжийн дүү нь байгаа юм. Анх *************** нарыг Төмөрбулаг сумаас ирж хамт амьдрах үеэс нь өөрийн өмчийн малыг цалин хөлс өгч маллуулсан. *************** нь гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргахдаа малын А дансаараа буюу миний малыг дундын эд хөрөнгөдөө оруулан нэхэмжлэл гаргасан байсан тул би шүүхэд өөрийн 126 толгой малыг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан.
*********** гэрлэлтийг цуцалж гэр бүлийн дундын өмч хуваасан шийдвэрт миний 126 толгой мал ороогүй тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Миний 126 толгой мал ******* байгаа учраас авахгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Өмнө нь нэхэмжлэлээсээ татгалзаж болох байсан ч ***************гийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг нь хүлээсэн. Тэгээд энэ шүүх хурлыг зарласан байсан.
Одоо тухайн хугацаа дуусаад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. ***************д миний мал байхгүй учир нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа. Мөн ******* миний 126 толгой мал байгаа. Би цаашид ************* 126 толгой малаа маллуулна.
Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна....гэв.
Хариуцагч *************** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх манайх малаа тоолуулахдаа *************** эгчийн малыг оруулж малаа тоолуулаад малын А дансанд бичүүлсэн юм. Тэгээд *************** шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргахдаа малын А дансаараа нэхэмжлэл гаргасан юм. *************** эгч үүнийг мэдээд өөрийнхөө малыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. *************** бид хоёр *************** эгчийн малыг хасаад зөвхөн өөрсдийнхөө бодит байгаа малаас дундын эд хөрөнгөө хуваасан. *************** эгчийн 126 толгой мал нь надад тоо ёсоороо байгаа тул саналыг нь дэмжиж байна.
*************** нь манай нагац ахын эхнэр юм. Тухайн мал нь нагац ахын мал байгаа. Эдний гэр бүлийн 126 толгой мал нь надад байгаа. Би цаашид уг малыг маллана....гэв.
Хариуцагч *************** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн саналыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг дарын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн *******дугаартай албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШЗ2024/03455 дугаартай Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, ХААН банкны депозит дансны хуулга, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тодорхойлолт гаргах нь гэх толгой бичвэр бүхий гар бичвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн баримт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Үндэсний статистикийн хороо, мал тооллогын лавлагаа (иргэн), зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 5-10, 23-24 дүгээр тал),
Хариуцагч ***************гаас 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №0593 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 155/ШШ2024/00937 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 25, 27, 33-36 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *************** нь М.Цэрэнпүрэв, *************** нарт холбогдуулан 11,770,000 (арван нэгэн сая долоон зуун далан мянга) төгрөгийн үнэ бүхий 126 толгой мал гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч *************** нь хариуцагч М.Цэрэнпүрэвийн эзэмшилд миний 126 толгой мал байгаа. Цаашид М.Цэрэнпүрэвээр 126 толгой малаа маллуулна. Хариуцагч ***************д 126 толгой мал байхгүй гэх үндэслэлээр гэх үндэслэлээр 11,770,000 (арван нэгэн сая долоон зуун далан мянга) төгрөгийн үнэ бүхий 126 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ***************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,270 (хоёр зуун гурван мянга хоёр зуун дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ***************гийн нэхэмжлэлтэй, хариуцагч***************, *************** нарт холбогдох, 11,770,000 төгрөгийн үнэ бүхий 126 толгой мал гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *************** нь хариуцагч ****** эзэмшилд миний 126 толгой мал байгаа. Цаашид ************ 126 толгой малаа маллуулна. Хариуцагч ***************д 126 толгой мал байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ***************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,270 (хоёр зуун гурван мянга хоёр зуун дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ