Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх  хуралдааны  нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

улсын яллагч Ж.Отгонбаяр,

шүүгдэгч Б.Ан  өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46,

шүүгдэгч Ч.Тгийн   өмгөөлөгч У.СайнбилэгҮД:15-54,

           шүүгдэгч Ч.Т, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1994 оны 08 дугаар сарын 27-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, ээж, ах, эгч, дүү нарын хамт  Хөвсгөл аймгийн Мөрөн сум 9 дүгээр баг, 65-р гудамны 05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд:

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн  2011 оны 03 дугаар сарын ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3  жилийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар  хорих ялд багтааж бүгд 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж,  шийтгэх тогтоол  биелүүлэхийг  2 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан,

-Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн  2012 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар  100.000 төгрөгийн  эд хөрөнгө  хурааж, 10 жил 02 сарын  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 58.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар   10 жил 02 сарын  хорих ял дээр  өмнөх шийтгэх тогтоолоор  оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн  бүгд 11  жил  02 сарын  хорих  ялаар  тус тус шийтгэгдсэн,  бие эрүүл, ухаан санаа бүрэн,  Б овогт  Ч Т /РД: ............../

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1998 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, эхийн хамт  Хөвсгөл аймгийн Мөрөн сум 4 дүгээр баг, 13-р гудамжны 14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял  шийтгэлийн хувьд

   -Хөвсгөл аймаг дахь Сум дундын  шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн  хорих ялаар,

  -Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар   2 жилийн   хорих ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн  73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  2  жилийн хорих ялаас зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар , 

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж,  Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялын   эдлээгүй үлдсэн 3 сар 23 хоногийн ялаас зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн  бүгд 5 жил 2 сарын хорих ялаар тус тус  шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн,  Б овогт  Б А/РД: / нарт

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 1706019020076 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Ч.Т, Б.А нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сансарын колонкийн автобусны буудалд үйл ажиллагаа явуулах  урд түргэн үйлчилгээний цэгэнд иргэн Б.Уянгыг хүч хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдэж 1.106.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

1.Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т  мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд болсон  хэргийнхээ талаар ярьсан тул ярих зүйлгүй  гэв.

          2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:   Хэргийнхээ  талаар   ярих зүйлгүй  гэв.  

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Уянгын:...2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 05 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр зүүн талын замын урд талын автобусны буудлын зүүн талаас 2 дахь Түцэнд онгорхой ажиллаж байсан. Ингээд 20 минут хүн орж ирээгүй байж байтал гаднаас хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй цамцтай, нүүрээ хар өнгийн даавуугаар боочихсон 165 см өндөр нуруутай / би өөрөө 165 см өндөр нуруутай/, залуу шууд лангуу давж орж ирээд намайг үсдэж доош дараад дуу гаргавал ална шүү гэж хэлээд, тэгсэн араас нь хүн орж ирээд гэрэл унтараасан. Ингээд лангууны ард ороод ирсэн байсан. Ингээд лангууны хойд хэсэгт байх бээлийнээс хоёулаа өмссөн. Ингээд лангууны тавиурнаас скоч аваад скочны амыг олуулаад  миний гарыг ард хэсэгт ороогоод сүүлд биеийн хэсгээр давхар ороосон. Ингээд лангууны доороос өндөг чанагчны залгуураар хөлийг ороож уясан. Ингээд мөнгө хаана байна, гэхээр нь лангууны доогуур байгаа гэж хэлсэн. Тэгсэн орлогоны 200.000 төгрөг төмөр хайрцагт хийгээд хөргөгчний хажуугийн лангуунд тавиатай байсан газар унасан, яасан зэвүүн гичий вэ хэлэхгүй юу хайчаа өгчих энд нь алчихья гэсэн нөгөө залуу нь хайч өгөөгүй. Ингээд юм аваад гараад явсан.
Би араас нь скочтой гараа тайлаад хөлийн уяагаа тайлаад гараад таксины жолоочийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хоорондоо бие биеэ Төөгий гэж дуудаад байсан нөгөөх нь нэрээр битгий дуудаад бай гэж хэлсэн. Зохиосон нэр юм чинь гээд хоорондоо яриад байсан. Хувцасыг нь сайн хэлж мэдэхгүй анх харсан залууг муухан харсан даа. Намайг үсдээд дарчихсан байхад би гутлыг нь харахад шар өнгийн хагас түрийтэй цөлийн шар гуталтай байсан.  Тэгсэн намайг чи миний гутлыг хараад байна уу би гаргаад тайлаад хаячихна гэж хэлээд байсан. Төмөр саванд байсан бэлэн 200.000 төгрөг, лангууны доор байсан утасны карттай хайрцагт байсан 106.000 төгрөг, хажууд нь байсан бохины хайрцагтай 9800 төгрөг, лангууны урд талхны саван дээр ил байсан задгай 10.000 төгрөг, хөргөгчний дотор дээд тавиурт байх ууттай 300.000 төгрөг, Скател, Жи мобейлын утасны картаар 231.000 төгрөгний нэгж, Мобикомын 20.000 төгрөгний нэгжийг хар өнгийн “Нокио”  маркийн 95136589 дугаарын утаснаас өгч байсан гар утсаа, Юнителийн 98.000 төгрөгний нэгжийг ар хэсэг цагаан, урд хэсэг хар өнгийн “Нокио” маркийн 89971180 дугаарын утаснаас өгч байсан гар утсаа тус тус дээрэмдүүлсэн. Гар утасны маркийг бас тодорхой хэлж мэдэхгүй, миний бас түрийвчнээс 30.000 төгрөг авсан. Цүнхний оосроор намайг боож ална гэж сүрдүүлсэн. Тэгээд амыг маань скочдож, амыг давхар боосон. Дээрхи хоёр залууг орж ирэхээс өмнө би хөргөгчинд ууттай 300.000 төгрөгөө хийхэд гаднаас хүн харсан байж магадгүй гэж бодож байна…гэх мэдүүлэг / хх-ийн 37-38-р тал /

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Б.Далайжаргалын:..Би хувиараа ТҮЦ түрээслэн ажиллуулдаг юм. Би Сансарын колонкийн урд талын автобусны буудлын ТҮЦ-ийг иргэн Батчулуун гэдэг хүнээс 2006 оноос хойш уг ТҮЦ-ийг түрээслэн ажиллуулж байгаа юм. Тэгээд би түцэндээ худалдагч авч ажиллуулдаг өөрөө сууддаггүй, тэгээд манай түцэнд Б.Уянга 2017 оны 06 дугаар сард түцний худалдагчаар ажиллаж байгаа юм. Тэгээд манай түцэнд худалдагчаар ажиллаж байсан Б.Уянгыг түцэндээ ганцаараа байхад нь буюу 2017 оны  9 дүгээр сарын 17-ны шөнө хоёр этгээд орж ирж дээрмийн хэрэг үйлдсэн байна. Манай түцнээс орлогын бэлэн мөнгө 210.000 төгрөг, нэгжний бэлэн мөнгө 406.000 төгрөг,  Скайтелийн карт нэгжээр, Жи мобейлийн карт нэгжээр нийт 244.000 төгрөгний нэгж, түрүүвч энд байсан 30.000 төгрөг, тэгээд түцний бараа болох парламент тамхи 28 ширхэг нэг бүрийн үнэ 4500 төгрөг, “Ченж эссэ” тамхи 16 ширхэг нэг бүрийн үнэ 4000 төгрөг, “Эссэ” тамхи 6 ширхэг, нэг бүрийн үнэ 3500 төгрөг, “Майлт цэв” тамхи 8 ширхэг, нэг бүрийн үнэ 4300 төгрөг,” Улаан вест” тамхи 5 ширхэг нэг бүрийн үнэ 2500 төгрөг, нийт 257.900 төгрөгийн тамхи алдагдсан. Мөн Юнителийн нэгж зардаг утас Нокиа, мобигийн нэгж зардаг утас Нокиа утас тус тус алдагдсан байна. Нийт 1.147.900 төгрөгний хохирол учирсан байна. ТҮЦ-нээс бараа материал алдагдаагүй байна. Уг дээрэм  хийсэн улсууд ажил төрөлгүй, хөдөө орон нутгааас ирсэн залуучууд  байх шиг байна лээ,тийм болохоор одоо нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэгүүд /хх-ийн 41-р тал, 198-199-р тал/

       Мөрдөн байцаалтанд гэрч  М. Уранчимэгийн:... З дахь ТҮЦ онгорхой байхаар нь  орж кимбаб  авах гэхэд байхгүй байсан болохоор нь бусад ТҮЦ-ийг хараад  гэрэлгүй хаалттай  байх шиг болохоор нь машиндаа суугаад     асаагаад хөдлөөд явж байхад   буудлын баруун талын ТҮЦ-ний  гэрэл нь асаахаар нь би машинаа зогсоогоод хартал нэг охин үс нь сэгсийчихсэн   биеэр нь дүүрэн скоч наалдсан  гүйгээд гараад ирсэн. Тэгээд намайг утсаар яриулаач гээд ТҮЦ-ний эзэн, 102 дугаарт 05 цаг 57 минутын үед дуудлага  өгсөн.  Намайг  цагдаа иртэл хамт байгаач гэхээр нь би хүлээж байгаад явсан өгсөн ... гэх мэдүүлэг  хх-н 43-44-р   

        Мөрдөн байцаалтанд гэрч Э.Өлзиймаагийн:..Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгаас найз Пүрэвмаа, Алтаншагай бид гурав хамтаар Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. Тэгээд Пүрэвмаагийн дүү Пүрэвдалай хотод байх хугацаандаа найз нарынхаа гэрээр байж байсан,  тэгээд Пүрэвмаа, Алтаншагай бид хэд шуурхай зар сонин аваад зар харж байгаад Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монельд нийтийн байрны өрөөг сарын 80.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зарын дагуу очиж нийтийн байрны өрөөг нэг сарын хугацаатай түрээслэн суухаар болсон, тэгээд Хөвсгөлийн найз Төмөртогоо хотод эгчийндээ  байдаг байсан бид нарыг ирсэн гээд хааяа манайд ирдэг байсан. Төмөртогоо Хайлаастад цонхны үйлдвэрт ажилладаг гэж хэлж байсан. Тэгээд Пүрэвмаа бид хоёр 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн “Нарны гүүр” нэртэй авто угаалгын газарт машин угаагчаар ажилд орсон. Харин Пүрэвдалай  /Шүрээ гэж дууддаг/ Алтаншагай хоёр болохоор тухайн үед ямар нэгэн ажил хийсэн зүйлгүй гэртээ байдаг байсан. Тэгтэл цагдаа нар гэрт ирээд, бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. Цагдаагийн хэлтэс дээр ирээд ямар асуудлаар ирсэн талаар мэдсэн. Тэрнээс Пүрэвдалай, Алтаншагай, Төмөртогоо нарын хийсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. ...  2017 оны 09 дүгээр сарын  16-ны орой  19 цагийн үед Пүрэвмаа  бид хоёрыг гэртээ ирэхэд  Алтаншагай, Пүрэвдалай   хоёр байсан. Бид хэд хоол цайгаа хийж идчихээд  байж байтал  22  цаг өнгөрч байхад Төмөртогоо халамцуу уучихсан согтуу ирсэн,тэр үед би унтаж байсан.өглөө  эрт ажилтай байсан. болохоор тэгээд Пүрэвдалай,Алтаншагай, Төмөртогоо гурав архи уугаад байх шиг байсан.Тэгээд архи дууслаа гээд гурвуулаа гэрээс гараад явсан.Тэгээд Пүрэвмаа  бид хоёр өрөөндөө  унтаж байтал  шөнө 5  цагийн үед  гаднаас   Алтаншагай, Төмөртогоо хоёр  шуудайны тал  дундуур  зүйл барьчихсан  орж  ирэх  шиг харагдсан, би нойр хүрээд унтаад өгсөн ... гэх мэдүүлэгүүд /хх-ийн 47- 48-р тал/

         Мөрдөн байцаалтанд гэрч Д.Пүрэвмаагийн:.. Миний бие 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод орж ирээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Монелийн нийтийн байр Өлзиймаа, Пүрэвдалай, Алтаншагай нарын хамт түрээслэн амьдарч байна. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой Пүрэвдалай, Алтаншагай, Төмөртогоо нар гараад явсан тэгээд, Алтаншагай, Төмөртогоо нар буцаад шөнө орж ирсэн. Пүрэвдалай өглөө гэрт орж  ирсэн. Хаана юу хийсэн талаар нь мэдэхгүй, би гэртээ л байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/

        -хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 20- 22-р тал/

        - камерын бичлэгт хийсэн тэмдэглэл /хх-ийн 205-р тал/       

        - Эд зүйл таньж  олуулах  ажиллагааны тэмдэглэл/ хх-ийн 25-26-р тал/

        - “Дамно” ХХК-иас  алдагдсан эд зүйлд   хийсэн  эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 59-60, 204-р тал/

           -Эд зүйл хүлээлгэн  өгсөн тэмдэглэл /хх-ийн 26-р тал/

           -Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106, 109-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

       Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд болон  шүүгдэгч нар, хохирогчийн мэдүүлэгүүдээс дүгнэхэд Ч.Т, Б.А нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын колонкийн автобусны буудалд урд үйл ажиллагаа явуулдаг  түргэн үйлчилгээний цэгийн худалдагч  Б.Уянгын эрх чөлөөнд нь  халдаж үсдэж дараад дуугарвал  ална шүү гэж  айлган  сүрдүүлж,  гар хөлийг нь скочоор  скочдон     ТҮЦ-нээс   нь бэлэн  мөнгө болон  эд зүйлийг  дээрэмдсэн үйл баримт болсон байна.

           Ч.Т, Б.А нар нь бүлэглэн  2017 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын колонкийн автобусны буудлын урд  үйл ажиллагаа явуулдаг  түргэн үйлчилгээний цэгэнд иргэн Б.Уянгыг хүч хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдэж 1.106.400 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл таньж  олуулах  ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  “Дамно” ХХК-иас  алдагдсан эд зүйлд   хийсэн  эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх  тул  гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

         Баянзүрх дүүргийн Прокуророос  Ч.Т, Б.А  нарын  гэм буруугийн  үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  зааснаар зүйлчлэн  шүүхэд  ирүүлсэн байна.

          Шүүгдэгч  Ч.Т,   Б.А нар нь бусдын  эд хөрөнгийг  авах зорилгоор  өөрсдийн хууль бус үйл ажиллагаанд  саад  учруулахгүйн тулд хүч хэрэглэн  хохирогчийн  гар хөлийг нь скочоор  скочдон , айлган сүрдүүлж  эд зүйлийг авч буй гэм  буруугийн санаатай  үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулж байна.

         Иймд Прокуророос  шүүгдэгч нарын  гэм  буруугийн үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн зүйл, хэсгийг тохирсон гэж үзэв.  

        Шүүгдэгч Ч.Т нь  Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн  2011 оны 03 дугаар сарын ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3  жилийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар  хорих ялд багтааж бүгд 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж,  шийтгэх тогтоол  биелүүлэхийг  2 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан,

         Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн  2012 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар  100.000 төгрөгийн  эд хөрөнгө  хурааж, 10 жил 02 сарын  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар   10 жил 02 сарын  хорих ял дээр  өмнөх шийтгэх тогтоолоор  оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн  бүгд 11  жил  02 сарын  хорих  ялаар шийтгэгдэж  уг  ялаа  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Ерөнхий газрын харьяа  Хорих 413-р ангид  эдэлж байгаад  шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-дэх хэсэгт шилжүүлж ялыг шинэ хуульд зааснаар хөнгөрүүлэн 02 жил 03 сарын хорих  ялд дүйцүүлэн тооцож ялтан   05 жил 11 сар 28 хоногийн ял  эдэлсэн тооцож  04 жил 02 сар 02  хоногийн ялаас чөлөөлсөн болох нь шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбар, ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,   Сэлэнгэ аймаг Мандал Сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №282 дугаартай шүүгчийн захирамжаар  зэргээр тогтоогдож байна./ 2-р хх-ийн 17-18-р тал/

  Б.А  нь 1.Хөвсгөл аймаг дахь Сум дундын  шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн  хорих ялаар,

  2. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн   хорих ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн  73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  2  жилийн хорих ялаас зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар , 

            3. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж,  Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 угаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялын   эдлээгүй үлдсэн 3 сар 23 хоногийн ялаас зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн  бүгд 5 жил 2 сарын хорих ялаар тус тус  шийтгүүлж  уг  ялаа  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Ерөнхий газрын харьяа  Хорих 435-р ангид  эдэлж байгаад  шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн  1.9 дүгээр зүйлийн  1.3 дахь  хэсэгт зааснаар ялаа  эдэлж дууссанаар тооцож суллагдсан болох  нь шүүгдэгчийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, Дархан-уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн № 49 дүгээртэй шүүгчийн захирамж зэргээр нотлогдож байна. / хх-ийн 106, 109, 139- 178-р, 2-р хх-ийн 15-16-тал/

 Хохирогч  Б.Уянга нь эрүүл  мэндийн зардал , хохирол нэхэмжилээгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Далайжаргалд 1.106.400 төгрөгийн  хохирол  учруулснаас  Юнителийн  болон Мобикомын нэгж зардаг “ Нокио” маркын 2 ширхэг гар утсыг буцаан өгснөөс өөрөөр хохирол төлөгдөөгүй байх ба  Б.Далайжаргал  нь уг дээрэм  хийсэн улсууд ажил төрөлгүй, хөдөө орон нутгааас ирсэн залуучууд  байх шиг байна лээ,тийм болохоор одоо нэхэмжлэх зүйл байхгүй  гэсэн мэдүүлэгийг  үндэслэн  шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй  гэж үзэв. /хх-н 26, 198-199-р тал/

 Шүүгдэгч Ч.Т, Б.А  нар  нь  хэргийн улмаас 2017 оны 09 дүгээр  сарын 20-ны өдөр сэжигтнээр баривчлагдан ,   2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдрөөс  2018 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэл нийт 107 хоног   цагдан  хоригдож  байгаа болох нь  Сэжигтнийг баривчлах тухай тогтоол,  яллагдагчаар, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч  нарын  цагдан хоригдсон  хоногийг   ял эдлэх хугацаанд  оруулан тооцох үндэстэй байна. /хх-ийн 65-84, 192-195, 211-214-р тал/,

Шүүгдэгч Ч.Т, Б.А нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий   ангийн  6.5 дугаар зүйл, хэсэгт заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.

 Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Боржигон овогт  Чимгээгийн Төмөртогоо, Боржигон овогт  Батцэнгэлийн Алтаншагай нарыг бүлэглэн хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг  дээрэмдсэн  гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.  

        2 .Эрүүгийн  хуулийн ерөнхий   ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар  Чимгээгийн Төмөртогоог 3 /гурван/ жилийн  хугацаагаар хорих ялаар,  Батцэнгэлийн Алтаншагайг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж  тус тус шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан 3 /гурван/ жилийн  хорих ялыг,  Б.Ад оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Тгийн  цагдан хоригдсон 107 хоногийг, Б.Агийн цагдан хоригдсон  107  хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

        5.  Хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  ,бусдад төлөх  төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй  болохыг тус тус дурьдсугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1 дэх  хэсгийн 1.2, 1.4- д тус тус зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үс наалдсан скоч шар иштэй хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, “Астра” худалдааны төвөөс хуулбарлан авсан 1 ширхэг Си-Диг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

       7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ч.Т, Б.А  нарт урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Ч.Т, Б.А  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ