Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/185

 

                                                             Г.Т, Э.Ш, Ц.Д

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Хувцагаан,

шүүгдэгч Э.Ш-н өмгөөлөгч Б.Саруул,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Г.Батаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/904 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ононгийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр прокурорын эсэргүүцэл, хохирогч С.Г-н өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Г.Т, Э.Ш, Ц.Д нарт холбогдох 2105 02061 2042 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

1. А овгийн Г-н Т, ................., /РД: .........../;  

2. Б овгийн Э-н Ш, ................., /РД: .............../;  

3. М овгийн Ц-н Д, .........................., /РД: .........../;  

 

Шүүгдэгч Г.Т нь “Г Ө” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар сургуулийн баруун талд Зам тээвэр хөгжлийн яамны тендерт шалгаран, гүйцэтгэлийн гэрээ байгуулж, автозам, замын байгууламжийн барилгын ажил хийж гүйцэтгэж байх явцдаа Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/, 9 дүгээр зүйлийн 9.1.2 /машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх/, Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбд 12-03-04-н 5.12 /машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийг ажилд гарахыг зөвшөөрнө/, БНбД 12-03-04-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/, гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, гүйцэтгэлийн зам, засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбайд .... УБ улсын дугаартай, шар өнгийн индүүдэгч механизмын Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллуулаагүйн улмаас тус талбайд боржур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан насанд хүрээгүй хохирогч С.Г нь индүүдэгч механизмд дайруулж, улмаар түүний биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан,

Шүүгдэгч Э.Ш нь “Г Ө” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар сургуулийн баруун талд “Г Ө” ХХК нь Зам тээвэр хөгжлийн яамны тендерт шалгаран, гүйцэтгэлийн гэрээ байгуулж, автозам, замын байгууламжийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байх явцад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчсөн, 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/ гэх заалтыг биелүүлээгүй, 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасны дагуу автозам засварын ажлын ажилбар бүрт эрсдэлийн үнэлгээ хийх болон үйлдвэрлэлийн талбайг хяналтгүй орхиж хуулийг хэрэгжүүлж ажиллагаагүй, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNС 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасныг хэрэгжүүлээгүй, МNС 4969:2000 стандартын 4.9 “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэх заалтын дагуу бичгээр танилцуулж зааварчилгаа өгсөн албан тушаалтны гарын үсэг зурагдаж баталгаажуулаагүй, БНбД 12-0304-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/ заалтын дагуу төлөвлөгөө боловсруулан мөрдүүлж ажиллагаагүйн улмаас тус талбайд боржур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан насанд хүрээгүй хохирогч С.Г нь .... УБ улсын дугаартай, шар өнгийн индүүдэгч механизмд дайруулж, улмаар түүний биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан,

шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар сургуулийн баруун талд байрлах автозам дээрх “Г Ө” ХХК-ийн авто зам засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбай дээр ....-УБ улсын дугаартай шар өнгийн индүүдэгч механизмыг жолоодож Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 /ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх/-д заасны дагуу “Г Ө” ХХК-ийн инженер техникийн ажилтан нарт мэдэгдээгүй, 18 дугаар зүйлийн 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн, машин механизмын механик операторын мэргэжлийн үнэмлэхгүй буюу эрхгүйгээр ажил гүйцэтгэж тус талбайд боржур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан насанд хүрээгүй хохирогч С.Г-г дайрч түүний биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Т, Э.Ш, Ц.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Т Ц.Д, Э.Ш нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Э.Ш-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Ш-г цагаатгаж, Г.Т, Ц.Д нарыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар, Ц.Д-г механизмын операторчоор ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, тус бүр таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Ц.Д нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар, Ц.Д-г механизмын операторчоор ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Г.Т, Ц.Д нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 265.751.730 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Г өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Т, Ц.Д нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Онон бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ш-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Э.Ш-г цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн тасгийн дарга, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Баасандоржийн гаргасан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт шинжээчийн: “...Э.Ш нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчсөн, 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/ гэх заалтыг биелүүлээгүй, 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасны дагуу автозам засварын ажлын ажилбар бүрт эрсдэлийн үнэлгээ хийх болон үйлдвэрлэлийн талбайг хяналтгүй орхиж хуулийг хэрэгжүүлж ажиллагаагүй, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNС 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасныг хэрэгжүүлээгүй, МNС 4969:2000 стандартын 4.9 дэх “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэх заалтын дагуу бичгээр танилцуулж зааварчилгаа өгсөн албан тушаалтны гарын үсэг зурагдаж баталгаажуулаагүй, БНбД 12-0304-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ: -тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/ заалтын дагуу төлөвлөгөө боловсруулан мөрдүүлж ажиллагаагүй...” гэх дүгнэлт, гэрч Д.П-н “...Би 2019 оноос “Г Ө” ХХК-д ХАБ-н ажилтнаар орсон. Энэ ажлыг одоо хүртэл хийж байгаа бөгөөд манай байгууллага 2018 оноос эхэлж зам тээврийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хувийн шалтгаанаар чөлөө авсан. Энэ хугацаанд манай байгууллага Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар 56 дугаар сургуулийн баруун талын асфальт замыг бүтээн байгуулах үйл ажиллагаа явуулж байсан. Энэ бүтээн байгуулалтын ажлыг манай байгууллагын ерөнхий инженер Ш удирдаж явуулж байсан. ...Энэ бүтээн байгуулалтын хугацаанд би чөлөө авсан байсан учир ХАБ-н зааварчилгааг талбай дээр ажиллаж байгаа Ш хариуцах байсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Г-н “...Би 2019 оны 8 дугаар сараас эхлэн өөрөө хэдэн хүн цуглуулаад зам ангийн бригад ажиллуулах болсон. Манай бригад нь улсын бүртгэлд хуулийн этгээдийн ямар нэг бүртгэл байхгүй сайн дураараа хэдэн залуучууд цуглуулаад ажиллуулж байсан юм. ... Бид нарыг зам тохижилтын ажил хийх үед өнөөдөр тэр ажлыг хий гээд заагаад өгчихдөг байсан. Бид нарт ямар нэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж байгаагүй. Мөн бид нарт ажлын хувцас хэрэглэл өгдөггүй байсан. ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2999 дүгээр дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн .... УБ улсын дугаартай, шар өнгийн индүүт механизм нь гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг механизмын гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн ажиллахгүй, баруун толь хагархай гэмтэлтэй байна. Үйлдвэрээс тоормосны системээр тоноглогдоогүй, хүч дамжуулах ангийн шилжүүлэгчээр ухрах, урагшлах, зогсох хөдөлгөөнийг удирдах механизмтай байна. Тоормосны үүргийг орлох зориулалттай хүч дамжуулах ангийн шилжүүлэгчийн дамжуулах тросс утас тасарсан гэмтэлтэй байна. Хүч дамжуулах ангийн шилжүүлэгчийн дамжуулах тросс утас хэзээ тасарсныг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт, шүүгдэгч Э.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би ерөнхий инженерийн хувьд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйгаа хариуцаж ажиллаж байсан. ХАБ-н инженер байхгүй үед ажилд гарч байгаа машин механизмын бүрэн бүтэн байдлыг шалгаж, ажилчдад тухайн ажилд нь тохирсон ХАБ-н зааварчилгаа би өгөх ёстой байсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ш нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...” буюу дээрх хууль заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...” буюу шинжээчийн дүгнэлтүүдийг гэрч нарын мэдүүлгийн анхан шатны шүүх бүрэн үгүйсгэж чадаагүй тул хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 904 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

Хохирогч С.Г-н өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Хүний эрүүл мэндэд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд ...хавдсан, ...Монгол улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюултай байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж дүгнэсэн боловч хохирогч талаас гаргаж өгсөн нотлох баримтын “Тэнцвэр эстимэйт” ХХК-иас гаргасан хохирогчийн эд эрхтэн, сэтгэл санааны хохирлын үнэлгээний тайланг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ гэж дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, ..хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн заалтыг хангасангүй. Учир нь дээр хийсэн дүгнэлтээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд зөвхөн хувь хүнээс нэхэмжлэхийг заасан боловч, хуулийн этгээдийн талаар орхигдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн Шударга ёсны зарчим алдагдаж байгаа бөгөөд хуулийн этгээд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хуулийн этгээдийн үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Үүн дээр прокурор ч мөн хуулийн этгээдийг хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу хэрэглэхэд нөлөөлсөн бөгөөд шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзэлгүй орхигдуулж шийдвэр гаргалаа.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэх, иргэний нэхэмжлэлийг хангах зөрчигдсөн эрхийг сэргээхэд холбогдох хууль тогтоомжийг хэрэглэсэнгүй. Зөрчигдсөн эрхийг сэргээх гол зорилт нь холбогдох бүхий л хууль тогтоомж, тэр дундаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийг хэрэглэх ёстой юм. Хэрэв тухайлсан хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлах байсан. Харин дээр дурдсан хуульд тухайн харилцааг зохицуулаагүй гэсэн асуудлаар шүүх хэргийг шийдвэрлэхгүй орхиж болохгүй гэсэн заалтыг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн байна.

3. Шүүх “Тэнцвэр эстимэйт” ХХК-иас гаргасан үнэлгээний тайланг шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй гэж шийдвэрлэсэн асуудлын нэгэн адил авч үзэж болох боловч тайланд дурдсан нөхцөл байдал, хохирол, хор уршгийг арилгах аргачлалыг авч хэлэлцэн шүүхээр тогтсон жишгийг баримталж шийдвэрлэх боломжийг харгаагүй нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлсэнгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

Хохирогч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани ганц гишүүнтэй. ХАБ-н инженер байхгүй тохиолдолд ажлыг нь ерөнхий инженер хариуцах ёстой. Хохиролд 18.000.000 төгрөг төлсөн. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-н өмгөөлөгч Ц.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компани хэрэг хариуцахгүй, харин захирал нь хариуцах ёстой гэж үзээд прокуророос Г.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Г.Т-н зүгээс хохирол төлбөрийг төлөхгүй гэж огт хэлээгүй. Хохирлыг төлөх ёстой. Хохирогчид анхны тусламжийг Г.Т үзүүлсэн. Сувилалд хэвтсэн зардал болох 2.000.000 төгрөг, дараа нь 9.950.000 төгрөгийг төлсөн. Бүх талаар хохирогчид тусалж байсан. Өнөөдрийн байдлаар төлөх төлбөргүй бөгөөд цаашид гарах зардлыг төлнө. Гэхдээ Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 495 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо нотлох ёстой. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийдэг байгууллагын дүгнэлтийг үндэслэж хохирлыг нэхэмжилсэн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Э.Ш-н өмгөөлөгч Б.Саруул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйл ажилтны үндсэн эрх, үүргийн талаар, 42.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт ээлжийн амралт, хувийн чөлөө авах заалтын дагуу ХАБ-н инженер П хувийн чөлөө авахаар ажил олгогчид хүсэлт тавьсныг ажил олгогч зөвшөөрч шийдвэрлэсэн. Зөвшөөрөл олгох нь ажил олгогчийн шийдвэр тул ХАБ-н инженер П нь хуульд заасны дагуу ажил олгогчийн зөвшөөрлөөр чөлөө эдэлсэн гэж прокуророос үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дүгээр зүйл “ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно” гэж 100.2 дугаар зүйл “хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эрхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна” гэж заасан. Энэ талаар хавтас хэрэгт ямар ч бичгийн нотлох баримт байхгүй. Мөн прокурорын эсэргүүцэлд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй. Иймд прокурор Г.Ононгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Ц.Д-н өмгөөлөгч Г.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь, шүүгдэгч Ц.Д нь гэм буруугийн талаар маргаагүй. Хохирол төлбөрийг хохирогчид бүрэн төлсөн. Өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Т нь “Г Ө” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар сургуулийн баруун талд Зам тээвэр хөгжлийн яамны тендерт шалгаран, гүйцэтгэлийн гэрээ байгуулж, автозам, замын байгууламжийн барилгын ажил хийж гүйцэтгэж байх явцдаа Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/, 9 дүгээр зүйлийн 9.1.2 /машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх/, Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбд 12-03-04-н 5.12 /машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийг ажилд гарахыг зөвшөөрнө/, БНбД 12-03-04-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/, гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, гүйцэтгэлийн зам, засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбайд .... УБ улсын дугаартай, шар өнгийн индүүдэгч механизмын Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллуулаагүйн улмаас тус талбайд боржур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан насанд хүрээгүй хохирогч С.Г нь индүүдэгч механизмд дайруулж, улмаар түүний биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан,

Шүүгдэгч Э.Ш нь “Г Ө” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар сургуулийн баруун талд “Г Ө” ХХК нь Зам тээвэр хөгжлийн яамны тендерт шалгаран, гүйцэтгэлийн гэрээ байгуулж, автозам, замын байгууламжийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байх явцад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчсөн, 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/ гэх заалтыг биелүүлээгүй, 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасны дагуу автозам засварын ажлын ажилбар бүрт эрсдэлийн үнэлгээ хийх болон үйлдвэрлэлийн талбайг хяналтгүй орхиж хуулийг хэрэгжүүлж ажиллагаагүй, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNС 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасныг хэрэгжүүлээгүй, МNС 4969:2000 стандартын 4.9 “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэх заалтын дагуу бичгээр танилцуулж зааварчилгаа өгсөн албан тушаалтны гарын үсэг зурагдаж баталгаажуулаагүй, БНбД 12-0304-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/ заалтын дагуу төлөвлөгөө боловсруулан мөрдүүлж ажиллагаагүйн улмаас тус талбайд боржур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан насанд хүрээгүй хохирогч С.Г нь .... УБ улсын дугаартай, шар өнгийн индүүдэгч механизмд дайруулж, улмаар түүний биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан,

шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар сургуулийн баруун талд байрлах автозам дээрх “Г Ө” ХХК-ийн авто зам засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбай дээр ....-УБ улсын дугаартай шар өнгийн индүүдэгч механизмыг жолоодож Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 /ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх/-д заасны дагуу “Г Ө” ХХК-ийн инженер техникийн ажилтан нарт мэдэгдээгүй, 18 дугаар зүйлийн 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн, машин механизмын механик операторын мэргэжлийн үнэмлэхгүй буюу эрхгүйгээр ажил гүйцэтгэж тус талбайд боржур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан насанд хүрээгүй хохирогч С.Г-г дайрч түүний биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч С.Г-н “... А ахын бригад нь “З З” компани болон “Г Ө” компанийн зам засвар тохижилтын ажлыг түрээсээр хийдэг байсан юм. 2021 оны 9 дүгээр сараас хойш “Г Ө” ХХК-ийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт тавьж байсан зам засвар, тохижилтын ажилд орж ажилласан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 09 цагт ажилдаа очсон. Ингээд би замын асфальт авч хүрздээд байж байтал гэнэт индүүний машин дөхөөд ирсэн. Би зугтаах үед индүүний машин миний барьж байсан хүрзэн дээгүүр гарахдаа хүрз харваад миний хөлийг цохиод бүдчээд догонцоод унасан. Тэгээд босохын хооронд индүүний машин ирээд баруун хөлөн дээгүүр гараад явчихсан. ... Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. “Г Ө” компаниас юу ч өгдөггүй байсан. Өглөөд ажилд гарахад Алтанбагана ах ажлын бээлий өгдөг байсан. Каск, ажлын хувцас, гутал огт өгөөгүй. ...” /1 хх 96-107/,

гэрч Д.П-н “...Би 2019 оноос “Г Ө” ХХК-д ХАБ-ийн ажилтнаар орсон. Энэ ажлыг одоог хүртэл хийж байгаа бөгөөд манай байгууллага 2018 оноос эхэлж зам тээврийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хувийн шалтгаанаар чөлөө авсан. ... Энэ бүтээн байгуулалтын ажлыг манай байгууллагын ерөнхий инженер Ш удирдаж явуулж байсан. Энэ хугацаанд би чөлөө авсан байсан учир ХАБ-ын зааварчилгааг талбай дээр ажиллаж байгаа Ш хариуцах байсан. ...” /1 хх 68-70/,

гэрч Ц.Э-н “... Би 2014 оноос хойш одоог хүртэл авто замын барилга засвар үйлчилгээний чиглэлээр ажил явуулдаг “З З” ХХК-ийн менежерийн ажлыг хийж байна. 2021 оны 9 дүгээр сарын 27, 28-ны үеэр “Г Ө” ХХК-иас замын бүтээн байгуулалтад тоног төхөөрөмж механизм түрээслэх санал тавьсан. Бид уг саналыг зөвшөөрч 3 индүүдэгч машин ажиллуулахаар жолооч нарын хамтаар тус ХХК-д түрээслүүлсэн... Манай компани “Г Ө” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд өдрийн 1.000.000 төгрөгөөр тохиролцож жолооч нарын хамт түрээслүүлсэн. ... Би “Г Ө” ХХК-д тоног төхөөрөмж түрээслэхдээ эд ангийг шалгаж түрээслэсэн. ...” /1 хх 82-83, 85-87/,

гэрч З.Б-н “... Манай “З З” компани нь Баянгол дүүргийн 5-р хороо 56 дугаар сургуулийн баруун талын авто зам дээр ямар нэг зам засвар болон тохижилтын ажил явуулаагүй. Энэ ажлыг “Г Ө” компани хийсэн гэсэн. ... хоёр хоногийн хугацаатай асфальт дэвсэгч 1 ш, зам индүүдэгч машин 3 ширхэг зэргийг 4 жолоочийн хамт 10 сая төгрөгөөр түрээсэлж авсан байсан. Ямар нэг түрээсийн гэрээ байгуулаагүй, шууд амаар тохиролцоо хийгээд өгчихсөн юм. ...” /1 хх 88-89/,

гэрч Г.А-н “... Бид замынхаа асфальтанд тэгшилгээ хийж байсан бөгөөд асфальт индүүдэгч машин замаа индүүдээд явж байгаад гэнэт холдоорой гээд орилсон. Тэгээд харахад индүүдэгч машины хажуугаар явж өнгөрсөн. Цаана нь байсан С.Г мөлхөөд холдох гэхэд индүүдэгч машин замын боржуртай түүний баруун хөлийг дайраад зогссон. ...” /1 хх 45-47/

гэрч Б.Гансүхийн “... Би 2015 оноос хойш зам ангид ажиллаж байгаад 2019 оны 8 дугаар сараас эхлэн өөрөө хэдэн хүн цуглуулаад зам ангийн бригад ажиллуулах болсон. ... Манай бригадад С.Г, А, Ц, ........ бид нар хамт ажилладаг байсан. “Г Ө” компанийн зам тохижилтын ажлыг хийж эхлэхдээ уг компанитай ямар нэг гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоод орсон. Замын боржур тавих, замын асфальт тэгшлэх ажлыг нь хийж гүйцэтгээд дууссаны дараа замын боржурын тоо квадратаараа хэмжээд ажлын хөлсөө авахаар тохирсон байсан. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай бригад замын боржур тавиад асфальт тэгшлэх ажлаа хийж байсан. Тэгтэл өдрийн 15 цаг өнгөрч байхад асфальт индүүдэж байсан зам индүүдэгч машин аягүй ширүүн явж байсан бөгөөд би зөөлөн яваарай гэж хэлж байсан. Тэгээд байж байтал гэнэт индүүдэгч зогсохгүй байна гээд орилоод хүмүүс зугтаасан. С.Г тэрийг сонсоод зугтааж амжилгүй байж байхад нь тулж ирээд хөлийг нь дайрчихсан юм. Би Г-г насанд хүрээгүй 17 настай гэдгийг мэдэж байсан ч амьдралд нь тус дэм болох санаатай л дуудаж ажиллуулсан юм. ...” /1 хх 91-92/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... С.Г-н биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл, баруун шилбэний дээд 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шилбэний дээд хэсгийн тайрагдтал нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.17.108.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 60% алдагдуулна.” гэсэн 9492 дугаар дүгнэлт /1 хх 119-121/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн .... УБ улсын дугаартай, шар өнгийн индүүт механизм нь гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн ажиллахгүй, баруун толь хагархай гэмтэлтэй байна. Үйлдвэрээс тоормосны системээр тоноглогдоогүй, хүч дамжуулах ангийн шилжүүлэгчээр ухрах, урагшлах, зогсох хөдөлгөөнийг удирдах механизмтай байна. Тоормосны үүргийг орлох зориулалттай хүч дамжуулах ангийн шилжүүлэгчийн дамжуулах тросс утас тасарсан гэмтэлтэй байна. Хүч дамжуулах ангийн шилжүүлэгчийн дамжуулах тросс утас хэзээ тасарсныг тогтоох боломжгүй. ...” гэсэн 2999 дүгээр дүгнэлт /1 хх 140-142/,

Ослын хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн “... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн заалтыг “Г Ө” ХХК-ийн захирал болон инженерүүд хэрэгжүүлэх, хяналт тавьж сахиулах үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1 “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэсэн заалтыг “Г Ө” ХХК-ийн захирал болон инженер нар хэрэгжүүлж ажиллаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэснийг “Г Ө” ХХК-ийн захирал болон инженер нар зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэснийг “Г Ө” ХХК-ийн захирлын тушаалаар томилсон ерөнхий инженер Э.Ш, талбайн инженер, ХАБЭА ажилтан Д.П нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журмыг сахиулан ажиллах үүргээ биелүүлээгүй байна. ... Хавтаст хэргийн материал мэдүүлэгт удирдлагаар хангасан эзэн бие тусгагдаагүй боловч зам засварын бүхий л ажлын ажилбар талбайд “Г Ө” ХХК-ийн захирал, ерөнхий инженер Э.Ш болон талбайн инженер нарын ажлын гүйцэтгэл, чанар, аюулгүй байдлыг сахин хангуулах удирдлагын дагуу гүйцэтгэх ёстой. ... Хавтаст хэргийн материалд 2021 оны 10 дугаар сарын 2-ны осол гарах тухайн үед “Г Ө” ХХК-ийн ерөнхий инженер Э.Ш болон талбайн инженер, ХАБЭА ажилтан Д.П нар ажлын байран дээрээ байхгүй байсан ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байсан байна. ... авто зам засвар үйлчилгээ эрхлэх гүйцэтгэгч нь “Г Ө” ХХК тул хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах ажиллах үүрэг хүлээнэ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” МNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасныг “Г Ө” ХХК-ийн инженер зөрчсөн байна. Монгол Улсын Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Сайдын 216 дугаар тушаал “Техникийн шаардлага, норм ба дүрэм”-ийн 2.6 “Аюулгүй байдлын болон нийтийн эрүүл ахуйн шаардлагууд” Гүйцэтгэгч нь ажлын талбайд ажиллах эрхтэй бух хүмүүсийн эрүүл ахуй, аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллыг хангахад шаардлагатай бух урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. а. “Аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмжөөр хангаж, засвар арчлалтыг хийх, ажлын талбайд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндэд аюул, эрсдэл учруулахааргүй ажлын арга барилыг мөрдөж ажиллах”-ыг “З З” ХХК-иас түрээсээр ажилласан индүүдэгч механизм нь техникийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал хангахгүй ба менежер Ц.Э нь мэргэжлийн операторчны үнэмлэхгүй ажилтанд үүрэг хүлээлгэсэн зөрчил байх ба “Г Ө” ХХК-ийн хяналтын инженерүүд, талбайн инженер ажилтан, ажиллагсад болон ямар нэг байдлаар ажилтай холбогдон ажлын талбайд орж ирж буй бүх хүмүүсийн ажлын талбайд ажиллах үеийн ажлын онцлог, нөхцөлөөс нь хамааруулан эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад шаардагдах хамгаалалтын хувцас, аюулгүй ажиллагааны багаж төхөөрөмжөөр хангаж, энэ талаар мэргэшсэн хүнийг ажиллуулан, үүнтэй холбоотой мэдээлэл, зааварчилгааг өгч, сургалт зохион байгуулах, хяналт тавих ажлуудыг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу хийх заалтыг зөрчиж “Г Ө” ХХК-ийн ерөнхий инженер Э.Ш болон талбайн инженер, ХАБЭА ажилтан Д.П нар ажлын байран дээрээ байхгүй байсан ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна. ... авто зам засвар үйлчилгээ эрхлэн гүйцэтгэгч “Г Ө” ХХК нь аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага аюулгүй байдал болон дотоод хяналтын журмыг баримтлан ажлын талбай дээр ажиллуулахгүй байх хяналтыг гүйцэтгээгүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйл “Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага 9.1.1. /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/; 9.1.2./машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх/ заалтыг механизмын өмчлөгч, эзэмшигч нь удирдлага болгон хуулийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлээгүй байна. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” МNS 4969:2000 стандартын 4.9 Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэснийг “Г Ө” ХХК-ийн ерөнхий инженер болон талбайн инженер хэрэгжүүлээгүй. ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.8 “ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах” заалтуудыг тус тус биелүүлээгүйн улмаас осол гарах шалтгаан болсон байна. ...” /1 хх 155-163/,  

Ослын хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 “тээврийн хэрэгсэл” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг; гэж заасан нь зам индүүдэгч нь тусгай зориулалтын машин механизм учир тээвэрлэх зориулалтын бус механизм. 3.1.6. “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан нь тээвэрлэх зориулалтын бус тусгай зориулалтын урагш чиглэлд хурдны олон хуваарилах төхөөрөмжлөлгүй үйлдвэрлэлийн зориулалттай механизм юм. 3.1.7. “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг ойлгохоор заасан нь орон нутгийн болон нийслэлийн, хороолол дундах болон дотоод замын хөдөлгөөнд оролцоогүй ба зам индүүдэгч механизм болон Ц.Д нь оролцогч биш юм. ... Осолдогч С.Г нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болон хөдөлмөрийн чадвараа алдсан нь ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд болсон үйлдвэрлэлийн осол байна. Энэхүү осол нь Нийслэлийн авто зам хөгжлийн газартай гэрээ байгуулан “Г Ө” ХХК-ийн авто зам засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбайд болсон байх ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтад нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан 269 дугаар тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалтыг үндэслэн “Г Ө” ХХК-ийн орон тооны бус байнгын комиссын судлан бүртгэсэн актыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Уянга нь 2022 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр үйлдвэрлэлийн осолд тооцон судлан баталгаажуулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-н заалтын дагуу “Г Ө” ХХК-н инженер техникийн ажилтан нарт мэдэгдэх эрхтэй ба энэхүү заалтыг биелүүлээгүй; 18.2.7 албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн, машин механизмын механик операторын мэргэжлийн үнэмлэхгүй буюу эрхгүйгээр ажил гүйцэтгэж зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1. /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/ заалтаар удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг аюулгүй ажиллагааны шаардлага хангагдсаны дараа машин механизмыг “Г Ө” ХХК-ийн хяналтын инженер нь ажилд гаргах зөвшөөрөл өгөх ёстой байсан. ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”-ыг зөрчин ажил үүрэг гүйцэтгүүлсэн; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна”, “Г Ө” ХХК-ийн захирлын тушаалаар томилсон Ерөнхий инженер Э.Ш нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, нийцүүлэн гаргасан дүрэм журам, норм стандартыг сахиулан ажиллах үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэсэн заалтын дагуу авто зам засварын ажлын ажилбар бүрд эрсдэлийн үнэлгээ хийх болон үйлдвэрлэлийн талбайг хяналтгүй орхиж хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” МNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасныг “Г Ө” ХХК-ийн ерөнхий инженер Э.Ш хэрэгжүүлээгүй, МNS 4969:2000 стандартын 4.9 дэх “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” заалтын дагуу бичгээр танилцуулж зааварчилгаа өгсөн албан тушаалтны гарын үсэг зурагдаж баталгаажуулаагүй байна. ...” гэсэн дүгнэлт /1 хх 165-169/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 16-24/, хохирогч С.Г-д хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт “... үзлэг хийх үед хохирогч С.Г-д Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй байна. ...” гэсэн үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэл /1 хх 25-27/, хохирогч С.Г-н насыг тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар /1 хх 116, 117/, түүний өвчний түүхийн хуулбар /1 хх 123-136/,

“Г Ө” ХХК-ийн дүрэм /1 хх 179-184/, “З З” ХХК-ийн дүрэм /1 хх 186-188/, зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т, Ц.Д нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар, Ц.Д-г механизмын операторчоор ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, тус бүр 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Ц.Д нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй байх тул анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн.

Харин шүүх “... Г.Т нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженер Д.П-д чөлөө олгосон тушаал шийдвэр гаргаагүй, мөн Д.П--н эзгүйд түүний ажлыг хэн, хэрхэн орлох, тодруулбал ерөнхий инженер Э.Ш-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг хариуцуулсан тушаал шийдвэр гаргаагүй. Энэ нь компанийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мэргэжлийн арга зүйгээр хангах, тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих, эрсдэл аюулыг олж тогтоох үүргийг Э.Ш хүлээх үндэслэл болохгүй тул түүнийг шууд буруутгах үндэслэлгүй” гэж үзэж, Э.Ш-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан гэрч Д.П-н “...Би 2019 оноос “Г Ө” ХХК-д ХАБ-ийн ажилтнаар орсон. Энэ ажлыг одоог хүртэл хийж байгаа бөгөөд манай байгууллага 2018 оноос эхэлж зам тээврийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хувийн шалтгаанаар чөлөө авсан. ... Энэ бүтээн байгуулалтын ажлыг манай байгууллагын ерөнхий инженер Э.Ш удирдаж явуулж байсан. Энэ хугацаанд би чөлөө авсан байсан учир ХАБ-ын зааварчилгааг талбай дээр ажиллаж байгаа Э.Ш хариуцах байсан. ...” /1 хх 68-70/ гэсэн мэдүүлэг, Осол хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн “... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэснийг “Г Ө” ХХК-ийн захирлын тушаалаар томилсон ерөнхий инженер Э.Ш, талбайн инженер, ХАБЭА ажилтан Д.П нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журмыг сахиулан ажиллах үүргээ биелүүлээгүй байна. ... Хавтаст хэргийн материал мэдүүлэгт удирдлагаар хангасан эзэн бие тусгагдаагүй боловч зам засварын бүхий л ажлын ажилбар талбайд “Г Ө” ХХК-ийн захирал, ерөнхий инженер Э.Ш болон талбайн инженер нарын ажлын гүйцэтгэл, чанар, аюулгүй байдлыг сахин хангуулах удирдлагын дагуу гүйцэтгэх ёстой. ... Хавтаст хэргийн материалд 2021 оны 10 дугаар сарын 2-ны осол гарах тухайн үед “Г Ө” ХХК-ийн ерөнхий инженер Э.Ш болон талбайн инженер, ХАБЭА ажилтан Д.П нар ажлын байран дээрээ байхгүй байсан ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй...” гэсэн дүгнэлт, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн тасгийн дарга, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн гаргасан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй. 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хэрэгт хамааралтай нотлох баримт нь эргэлзээтэй бол ашигтайгаар шийдвэрлэх тухай зохицуулалт болохоос гэмт хэргийн үйл баримтын талаар ашигтайгаар шийдвэрлэх тухай ойлголт биш бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах бөгөөд энэ талаар прокурор Г.Ононгийн бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авсан боловч уг эсэргүүцэлд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх боломжгүй байна.

            Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан бөгөөд уг хууль 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч С.Г-н өмгөөлөгч Ч.Болдбаатараас “...Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хуулийн этгээдийн үйл ажиллагаатай шууд холбоотой, прокурор  хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ...”-ээр хуульчилсан ба мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хувь хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан тул “Г Ө” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хууль зүйн үндэслэлтэй.  

Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогчийн 263.251.730 төгрөгийн нэхэмжлэл болон хөрөнгийн үнэлгээ тайлан гаргуулахад төлсөн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж энэ хэрэгт хамааралтай зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хохирогч С.Г-н өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/904 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ононгийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр прокурорын эсэргүүцэл, хохирогч С.Г-н өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР