Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2024/00586

 

2024 11 11 104/ШШ2024/00586

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...миний бие 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* овогтой *******тэй харилцан тохиролцсны дагуу түүнтэй зээлийн гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ хугацаанаас хойш 1 жилийн хугацаа өнгөртөл *******г хайсны эцэст зээлийн гэрээг дахин нэг жилээр сунган 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Д.******* нь холбоо барилгүй сураггүй алга болсон билээ. Араас нь эрэл сурал болж байж 2022 оны намар олж уулзсан бөгөөд хохирлыг чинь барагдуулна гэж хэлээд дахин холбоо барилгүй өдийг хүрлээ. Одоо түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас 2016.12.16-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. М.******* нь Д.*******тэй 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг Д.*******д зээлдүүлсэн боловч Д.*******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тогтоогдож байх тул шүүх хариуцагч Д.*******г эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

4. Хариуцагч овогт *******ийн ******* нь хамгийн сүүлд Улаанбаатар хот, Налайх дүүргийн , тоот хаягт оршин сууж байсан байна. /утас /

5. Дээрх баримтаас өөр Д.*******г олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдаанаар хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт *******ийн ******* /РД:/-г эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин суугаа хаягийг олж тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.*******г эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ