Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/01095

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/01095

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01026/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ***************,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *************** нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:... Би 1969 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд төрсөн. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 10 жилийн дунд сургуульд суралцаж 1987 онд 10 дугаар анги төгссөн. Завхан аймаг дахь Худалдааны техникумын тогоочийн ангид 1987 онд элсэн суралцаж 1988 онд тогооч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд 1988 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Жанжин малгайтын гуанзад тогоочийн ажилд ороод 1991 оныг дуустал ажилласан. 1992 онд ажиллаж байсан газар маань Урандөш компани нэртэй болж өөрчлөгдөж байсан. Би тухайн компанид тогоочоор ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад ажлаасаа гарч байсан. Манай нөхөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд цагдаагаар ажиллах болсон тул 1992 оны намар манайх гэр бүлээрээ Хөвсгөл аймгийн Тариалан суманд шилжин очиж байсан. Түүнээс хойш би хувиараа ажилласан. Би 1988 оны 7 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сар хүртэл 4 жил 2 сарын хугацаанд ажилласан боловч миний ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.

Миний Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзад 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тогоочоор, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Эд хэрэглэгчдийн хоршооны Урандөш ББХКомпанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ахлах тогооч, тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Намайг төгсөх үед Завхан аймагт сурч байсан гээд хөдөлмөрийн дэвтэр өгч байсан. Би 1991 оны 5 дугаар сарын 3-ны өдөр анхны хүүхдээ Хөвсгөл аймгийн Хатгал хотод төрүүлж, 2 дахь хүүхдээ 1994 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрүүлсэн. Төв буюу 1 дүгээр гуанзыг Жанжин малгайт гэдэг байсан. Анх сургуулиа төгсөөд тэнд ээлжийн тогоочоор ажиллаж байсан. Бид 1 ээлжид 6 хүнтэй, 1 ахлах тогоочтой, 2 ээлжээр ажилладаг ажилладаг байсан. 1992 оны намар нөхөр өөр ажилд томилогдсон тул ажлаасаа гараад явж байсан....гэв.

 

Нэхэмжлэгчээс БНМАУ Ардын боловсролын яам Техник мэргэжлийн сургуулийн удирдах ерөнхий газраас нээж олгосон ********** дугаартай Тогоочийн мэргэжлийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс ********* дугаартай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Хатгал хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын *********дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын эх хувь, 1990-2000 онд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан тухай №1700004705 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цэгмидын Одгэрэлд Завхан аймаг дахь Худалдааны техникум ТМС-ийн захирал Н.Гомбодоржоос 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/487 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11/796 дугаартай албан бичиг, фото зураг, Цэгмидын Одгэрэлд Завхан аймаг дахь Худалдааны техникум ТМС-ийн захирал Н.Гомбодоржоос 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, №69 дугаартай Цэгмидын Одгэрэлийн төрөлтийн түүхийн архивын хуулбар, Хатгал Уран дөш компанийн ерөнхий захирал Ц.Очирпүрэв 1992-03-07 гэх бичилттэй баярын бичгийн хуулбар, №005674 дугаартай гэрч Халтарын Одончимэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Хушааны Туяагийн хөдөлмөрийн дэврийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 5-11, 25-50, 64-77 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч ******** нарын мэдүүлэг (хх-ийн 59-62 дугаар тал), мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 30/1162 дугаартай албан бичээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын хуулбар, №7 хаягийн хуудас маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбар (хх-ийн 51-54 дүгээр тал) зэрэг нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч *************** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзад 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тогоочоор, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Эд хэрэглэгчдийн хоршооны Урандөш ББХКомпанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ахлах тогооч, тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч *************** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч *************** нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзад 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тогоочоор, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Эд хэрэглэгчдийн хоршооны Урандөш ББХКомпанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ахлах тогооч, тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Завхан аймаг дахь Худалдааны техникум ТМСургуулиас 259555 дугаартай 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгосон ...03. 1988 оны 7 дугаар сарын 10. Хатгал трестийн гуанзанд туслах тогоочоор авч ажиллуулав. ХБ трестийн даргын 1988 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 65 тоот тушаалаар, 04. 1991 оны 12 дугаар сарын 30. ХБ трестийн тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв. ХБ трестийн даргын 1991.12.30 өдрийн 74 тоот тушаалаар, 05. 1992 оны 1 дүгээр сарын 01. Уран дөш компанид ахлах тогоочоор авч ажиллуулав. Компанийн захирлын 1992.01.01-ны өдрийн 01 тоот тушаалаар, 06.1992 оны 9 дүгээр сарын 01. Өөр газар шилжин ажиллах болсон тул тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Компанийн захирлын 1992 оны 8-р сарын 25-ны өдрийн 39 тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хх-ийн 9, 29 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Цэгмэд овогтой Одгэрэл өөр газар шилжин ажиллах учираас тогоочийн үүрэгт ажлаас 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлсүгэй гэх бичилттэй №39 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын эх хувь (хх-ийн 7 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 30/1162 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын хуулбар, №7 хаягийн хуудас маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбарууд, ************* Ажиллдаг гэх хэсэгт Хатгал худалдаа бэлтгэлийн трест, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт Тогооч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Хатгал, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.9.26 гэх бичвэртэй ХААТР-1 (А) маягтын хуулбар (хх-ийн 51-54 дүгээр тал),

******** ...Хэвтсэн 1991 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 40 минут, ...Тогтмол хаяг гэх хэсэгт Хатгал I хороо Сэргийлэхийн байр, Ажлын газар гэх хэсэгт ХБТ, албан тушаал гэх хэсэгт Тогооч, мэргэжил гэх хэсэгт тогооч... гэх бичилттэй ***************ийн 69 дугаартай Төрөлтийн түүхийн архивын хуулбар, (хх-ийн 64-70 дугаар тал),

Гэрч **************** ...Би 1989 оны 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн төв гуанзад үйлчлэгчээр ажилд орж байсан. Намайг ажилд орох гээд очих үед Одгэрэл нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн төв гуанзад тогоочоор ажилладаг байсан. Одгэрэл нь хүлээн авалт, үйлчилгээний олон төрлийн хоол хийж зардаг байсан. Тухайн үед ээлжийн ахлах тогооч нэг хүн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг хоёр тогооч, ингээд нийт 3 тогооч байдаг байсан. *************** нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг хоёр тогоочийнх нь нэг нь байсан юм. ********* нь 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус гуанзандаа ажиллаж байгаад 1992 оны 1 сарын 01-ний өдрөөс Уран дөш хоршоонд тогоочоор орж ажилласан. Тэгээд тус хоршоонд 1992 оны 8 сар хүртэл ажилласан. ***************ийн нөхөр нь цагдаа хүн байсан учир гэр бүлийнхээ хүнийг дагаад Хөвсгөл аймгийн Тариалан сум руу явахаар болсон учир 1992 оны 8 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн.... гэх мэдүүлэг,

гэрч ************** ...*************** нь 1988 онд төгсөж ирээд миний ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзад тогоочоор ажилд орсон. Тэрээр ээлжийн тогооч хийдэг байсан. Тухайн үед ээлжиндээ 6 хүн ажилладаг байсан. Тэгээд намайг 1991 онд жирэмсний амралтаа авах үед *************** нь мөн жирэмсний амралтаа аваад төрж байсан юм. Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трест нь 1991 онд татан буугдаад 1992 онд Уран дөш хоршоо болсон. 1992 оны 7 дугаар сард Элч хоршоо болон салсан юм. ***************ийн нөхөр нь цагдаа хүн байсан. Тэрээр 1992 онд Хөвсгөл аймгийн Тариалан сум руу шилжихээр болж ******** нь нөхөртэйгээ хамт Тариалан руу шилжээд явсан. Түүнээс хойш ***************ийн хаана ямар ажил хийж байсан талаар би сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг (хх-ийн 59-62 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд ***************ийн Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзад 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тогоочоор, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Эд хэрэглэгчдийн хоршооны ************** 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ахлах тогооч, тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

259555 дугаартай ********* 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нүүр, 1, 2 дахь дэс дугаарт бичигдсэн бичвэрүүд нь байгууллагын тамгаар баталгаажаагүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудтай харьцуулан үзэж 259555 дугаартай Завхан аймаг дахь Худалдааны техникум ТМСургуулиас 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн 3-6 дахь дэс дугаарт бичигдсэн, тамгаар баталгаажсан бичвэрүүдийг нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдав.

***************д холбогдох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ************* дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988-1991 оны тушаал шүүж үзэхэд ***************тэй холбоотой тушаал байхгүй, Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трест, Уран дөш ХК-ийн баримт манай архивд тус тус шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 11, 55, 58 дугаар тал)

Нэхэмжлэгч *************** нь 1992 оны 9 дүгээр сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь ******** дугаартай нэхэмжлэгчийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 8 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч **************ийн Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзад 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тогоочоор, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Эд хэрэглэгчдийн хоршооны ********** 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ахлах тогооч, тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ***************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийд вэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ОЮУНЖАРГАЛ