Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 126/ШШ2024/0110

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б********-ндүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ө**********-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б********-ндүгнэлтдээ: ... Б.Ө********-ннь Төлбөрийн баримт олгоогүй гэх Г-94 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Д********-т2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 хувиар торгох шийтгэл оногдуулсан байна.

Хэрэгт цугларсан холбогдогч Д.Данзанбаатарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар Д.Данзанбаатар нь Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад заасан төлбөрийн баримт олгоогүй зөрчил үйлдсэн гэж үзсэн байна.Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад заасан зөрчил үйлдсэн хүнийг өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар торгоно гэж хуульчилжээ.

Холбогдогч Д.Д********-тшийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийн 28.7.1-т Зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь дүгээр, эсхүл дугаар гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/, 28.7.2-т хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./ гэж хуулийн зүйл, хэсэг заалтыг хэрхэн бичих талаар хуульчилжээ.

Эрх бүхий албан тушаалтан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0063816 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 11.19.8.1-д заасны дагуу гэж бичсэн нь Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бичигдээгүйгээс зүйл, хэсэг нь ялгагдахгүй, тодорхой бус байна.

Мөн 6 дахь заалтад 2025.11.08-ны өдрийн дотор Барагдуулах гэж нөхөж бичсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулна гэж заасан нь Д.Д********-түүрэг хүлээлгэсэн байхыг шаардаж байна. Харин зөрчлийн материал болон Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад заасан агуулгаас харахад түүнд үүрэг хүлээлгэх үндэслэлгүй, зардалгүй байхад дээрх хэсгийг нөхөж бөглөсөн нь үндэслэлгүй байна.

Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Өлзийтогтохийн холбогдогч Д.Д********-тшийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0063816 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн ... торгох... гэснийг ... 2 хувиар торгох... гэж, ... 11.19.8.1 ... гэснийг ... 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1... гэж зөвтгөх, мөн 6 дахь заалтад бичигдсэн 2025.11.08 ... барагдуулах ... гэснийг хасаж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Татварын улсын байцаагч Б.Ө********-нтайлбартаа:  Хөвсгөл аймгийн Татварын газрын Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Ө********-нби Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 108 дугаартай прокурорын дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 25 -ны өдрийн 0063816 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүлээн авч танилцсан бөгөөд 0063816 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоногэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Б.Ө********-н2023 оны 10 дугаар сарын 25 -ны өдрийн 0063816 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0063816 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн ... торгох... гэснийг ... 2 хувиар торгох... гэж, ... 11.19.8.1 ... гэснийг ... 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1... гэж зөвтгөх, мөн 6 дахь заалтад бичигдсэн 2025.11.08 ... барагдуулах ... гэснийг хасаж өөрчлөх тухайгаа холбогдогч Д.Д********-тмэдэгдэж, баримтжуулах үүрэг хүлээнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б********-н гаргасан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0063816 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахшаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ