Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00420

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00420

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ************* багт оршин суух Дүлхжиг овогт Г-гийн Н /РЭ-****************/-ын хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-гийн О-ыг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г-гийн Н би 1999 онд нөхөр Б-гийн О-тай гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, бид 4 хүүхэдтэй болсон. Гэтэл 2013 оны 8 дугаар сард О- нь Өмнөговь аймагт ажил хийнэ гэж хэлж яваад өнөөдрийг хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Би 2013 оноос өнөөдрийг хүртэл 4 хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэж авч явж байна. О- нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх эцэг хүний үүргээ биелүүлэхгүй алга болсон бөгөөд хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаг боловч гэр бүлдээ ирж туслалцаа үзүүлэхгүй байна. Хүүхдүүд өсч томорч, хэрэгцээ шаардлага нь нэмэгдэж ганцаараа хүүхдүүдээ тэжээн тэтгэж маш хүнд нөхцөлд амьдарч байна. Би О-аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч О-ын байнга оршин сууж байгаа газар тодорхойгүй олдохгүй, мэдэгдэхгүй байгаа учир нэхэмжлэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ******** багт оршин сууж байсан РР************* регистрийн дугаартай Хилчин овогт Б-гийн О-ыг эрэн сурвалжлуулан, оршин суугаа албан ёсны хаягийг тодорхойлж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Г.Н нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.О-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасаныг дараахи үндэслэлээр. Тухайлбал; Хүсэлт гаргагч Г.Н шүүхэд ....О-ын байнга оршин сууж байгаа газар тодорхойгүй, олдохгүй.... гэх хүсэлтийг үндэслэн хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.О-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.О-ыг олж тогтооход шаардлагатай мэдээлэл Үүнд; Б.О- нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ******** багт оршин сууж байсан ба Өмнөговь аймагт ажил хийж байх магадлалтай. Өөр шаардлагатай мэдээлэл авах хэрэгтэй бол хүсэлт гаргагч нь Цагаан-Үүр сумын ******** багт оршин суудаг ************************* дугаарын гар утастай болно.

Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчаар оролцвол зохих Хилчин овогт Б-гийн О- /РР-*************/-ыг эрэн сувалжилсугай.

2. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.О-ыг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг 8 дугаар тойрогийн Тахарын албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Ныг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ