Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/01099

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/01099

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***********

Нэхэмжлэлийн багасгасан шаардлага: Махны үлдэгдэл үнэ 68,903,100 (жаран найман сая есэн зуун гурван мянга нэг зуу) төгрөг гаргуулах тухай 155/2024/01089/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ***************, түүний өмгөөлөгч *********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *************** нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нутгийн ченж залуугаар зуучлуулан танилцсан *************** гэх хүнтэй махны наймаа хийхээр тохиролцсон. Миний хувьд өөрийн махны агуулахаас түүнд дараахь үнийн дүнд дүйх махыг худалдаалсан. 94 ширхэг үхрийн мах буюу 14 тонн 762 кг х 10.800 \1 кг\ = 159.429.600 төгрөг, Хонины мах буюу 6 тонн 409 кг х 8500 \1 кг\ = 54.476.500 төгрөг, Нийт 213.906.100 төгрөг болсон.

Тухайн үед *************** нь 10 тонны даац бүхий 2 ширхэг Маяти маркийн
ачааны авто машиныг хашаанд оруулж ирэн тооцоо нийлсэний үндсэн дээр
тээвэрлэн авч явсан.
Тэрээр хэлэхдээ уг махны үнийг төлөх нөхцлөө хэлэхдээ ...одоо гэртээ харингуутаа шууд 50 хувийг нь төлнө, харин үлдэх 50 хувийг нь 7 хоногийн дотор төлж барагдуулна... гэж хэлсэн.

Гэвч тэрээр хэлсэн ярьсандаа хүрэлгүй хугацаа хойшлуулж, намайг эдийн
засгийн хүндрэлтэй байдалд оруулсан.
Улмаар, удаа дараа мөнгөө төлөхийг шаэрдан, гуйсаар байж 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 85,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг төлж барагдуулан нийт төлөх мөнгөнөөс 145,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Харин үлдэх 68,906,100 төгрөгийг тэрээр одоог хүртэл төлөлгүй намайг
хохироож байна.
Тэрээр мөнгийг минь өгөхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа ...махны үйлдвэр маань засварт орсон, мөнгөний эргэлт зогссон байна...түр хүлээж байгаарай...сарын дараа өгнө... одоохон төлж барагдуулна, хүлээгээрэй хөгшөөн... найз нь чиний мөнгийг удааж байгаа юм чинь угаасаа хүү, алданги төлнөө санаа зоволтгүй ... гэх мэтээр худал хэлж, чирэгдүүлсээр ирсэн.

Одоо нэгэнт хүлээх тэвчээр минь барагдсан учир түүнд зарсан махны үлдэгдэл мөнгө болох 68,906,100 төгрөгийг түүнээс гаргуулан авах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

....Миний бие *************** нь ...зарсан махны үлдэгдэл мөнгө болох 68,906,100 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч *************** нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...түүний нэхэмжилсэн 68,903,100 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Миний хувьд урьд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 3,000 төгрөгөөр багасгаж байна.

...Бид өнөөдөр эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн. Би гэрээ уншъя. Хөвсгөл аймгийн 3 дугаар багт оршин суух ************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт 324 дүгээр байрны 1 дүгээр орцны 6 тоотод оршин суух Харьяад овогтой Бадамжав Алтанхуягт холбогдох 68,903,100 (жаран найман сая есэн зуун гурван мянга нэг зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар харилцан тохиролцож гэрээ байгуулав. Тохиролцсон байдалд нэхэмжлэгч *************** нь хариуцагч ***************тай харилцан тохиролцсоны үндсэн дээр дараах нөхцөлтэйгөөр эвлэрсэн. Үүнд 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 12,903,100 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөгийг дээр хуваариар хэсэгчлэн төлж 68,903,100 (жаран найман сая есэн зуун гурван мянга нэг зуу) төгрөгийг төлж барагдуулах болсон. Зохигч нь улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн харилцан ойлголцолд хүрсэн. Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулахдаа зохигч нь хэн нэгний албадлагаар хийгээгүй харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд тус гэрээ иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөөгүй болно....гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нартай хамт сууж байгаад гэрээ байгуулсан....гэв.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гарган өгсөн зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас, Нэхэмжлэгч болох: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багт оршин суух, ********************* утас: 9898-3999.

Нөгөө талаас, Хариуцагч болох: ***************

Бид ***************ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***************т холбогдох 68.903.100 төгрөг гаргуулах тухай" иргэний хэрэгт дараахь нөхцлөөр харилцан тохиролцож гэрээ байгуулав.

Тохиролцсон байдал:

1.Нэхэмжлэгч ***************, хариуцагч *************** бид харилцан тохиролцсоны

үндсэн дээр дараахь нөхцөлтэйгээр эвлэрсэн болно. Үүнд:

2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12,000,000 төгрөг

2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 12,903,100 төгрөг

2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг

2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг

2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг

2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг

Дээрх хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, 68,903,100 төгрөгийг төлж барагдуулахаар болсон болно.

2.Зохигч нь улсын тэмдэгтийн хураамжийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэхээр харилцан ойлголцолд хүрсэн.

3.Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулахдаа зохигч нь хэн нэгний албадлагаар хийгээгүй, харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд тус гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг

сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгчээс ***************ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дарьрагчаагийн Батсүхийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***************ийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч авах тухай хүсэлт, нэхэмжлэлийн багасгасан шаардлага, хариуцагч ***************ийн өмчлөлийн эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлүүлэх, түүний нэр дээр бүртгэл бүхий арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоолгох тухай хүсэлт, эвлэрлийн гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 2-6, 17, 20-21, 31 дүгээр тал)

Хариуцагчаас хариу тайлбар, эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт зургийг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 18, 30 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *************** нь ***************т холбогдуулан махны үлдэгдэл үнэ 68,906,100 (жаран найман сая есэн зуун зургаан мянга нэг зуу) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 68,903,100 (жаран найман сая есэн зуун гурван мянга нэг зуу) төгрөг гаргуулахаар багасгажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч *************** нь нийт 68,903,100 (жаран найман сая есэн зуун гурван мянга нэг зуу) төгрөг төлөхөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12,000,000 (арван хоёр сая) төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 12,903,100 (арван хоёр сая есэн зуун гурван мянга нэг зуу) төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийг тус тус нэхэмжлэгч ***************эд төлөхөөр, зохигч нь улсын тэмдэгтийн хураамжийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч ***************, хариуцагч *************** нар эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байх бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ***************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,485 (таван зуун хоёр мянга дөрвөн зуун наян таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 251,232.50 (хоёр зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***************эд олгох нь зүйтэй.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ***************ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***************т холбогдох, махны үлдэгдэл үнэ 68,903,100 (жаран найман сая есэн зуун гурван мянга нэг зуу) төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч *************** нь нийт 68,903,100 (жаран найман сая есэн зуун гурван мянга нэг зуу) төгрөг төлөхөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12,000,000 (арван хоёр сая) төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 12,903,100 (арван хоёр сая есэн зуун гурван мянга нэг зуу) төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийг тус тус нэхэмжлэгч ***************эд төлөхөөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ***************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,485 (таван зуун хоёр мянга дөрвөн зуун наян таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамж ****** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***************эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д энэхүү захирамжийг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ