Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 169

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ж.Очирбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч Д.Э .

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нүдэн овогт Данаажавын Э д холбогдох эрүүгийн 1726000730028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Нүдэн овогт Д.Э .

Шүүгдэгч Д.Э  нь 2017 оны 08 дугаар сарын 09, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг, “Овоот ягаан” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр 4 пун буюу 1.6 гр хэмжээтэй алт олборлож 127999 төгрөгийн бодит хохирол, байгаль экологид 235414 төгрөгийн хохирол, нийт 363413 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Э  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Д.Э гийн ухаж сүйтгэсэн газрыг харсан. Мөн шинжээч томилсон үнэлгээтэй нь танилцсан. 235414 төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан байна. Энэ мөнгөн дүнгээ Д.Э гээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..Харсан, миний ертөнцийн зүгээр зүүн талд үйл ажиллагаа явуулж байсан. Хэр удаан ажилласан талаар мэдэхгүй байна. Намайг 2017 оны 08 дугар сарын 19-ний шөнө 23 цагийн орчимд очих үед Д.Э  үйл ажиллагаа явуулж байсан. Д.Э г хэр хэмжээний газар үйл ажиллагаа явуулж хэр хэмжээний алт олборлосон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Гэрч Г.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Овоот ягаан гэх газар очиход Д.Э  үйл ажиллагаа явуулж байгаад эксковатор нь эвдэрчих шиг болсон. Үйл ажиллагаагаа зогсоочихсон байсан. ...Хуурай аргаар алт ялгах төхөөрөмж том Honda чиглэлийн мотор, шар өнгийн DAEWOO маркийн эксковатор байсан. ..Хэдэн удаа үйл ажиллагаа явуулсныг нь мэдэхгүй, ямар ч байсан намайг 08 дугаар сарын 19-ний өдөр Овоот ягаан гэх газар очиход л үйл ажиллагаа явуулж байсан. Ямар хэмжээний алт олборлосныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

Гэрч С.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан хууль бусаар ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу явсан. ..Д.Э  нь эксковатороо асаалттай байлгаж байсан. Цэрэнтогтох, Д.Э  хоёр нэг нүхийг хоёр талаас нь ухсан байдалтай байсан. Д.Э  нь арай ухаагүй, ухаж байгаад амарсан юм уу яасан юм эксковатор нь асаалттай байсан. Д.Э  нь надаас энэ хэмжсэн 20 метр газраа хоёр хувааж тэмдэглэнэ биздээ, Г.Цэрэнтогтох бид хоёр адилхан ухсан гэж байсан. ..2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг Овоот ягаан гэх газар үйл ажиллагаа явуулж байсан. ..DAEWOO 55 маркийн эксковатор ашиглаж байсан. ..Г.Бямбадоржтой хамт байсан, эксковаторын ар хэсгийг оролдоод байсан, юу хийгээд байгааг нь мэдээгүй. ..Ашигт малтмалын тухай хуулийн 7.3 дугаар зүйлийг зөрчсөн. Иргэн Д.Э гийн эксковаторыг 003953, 003968 дугаарын лацаар лацадсан. Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөл авсан байгууллага экологи эдийн засгийн үнэлгээг тогтооно. Манай аймагт үнэлгээ гаргадаг газар байхгүй. ..Garmin etrex маркийн gps-ээр тракс хийж хэмжихэд 20 метр байсан. Энэ нүх нь Д.Э , Г.Цэрэнтогтох хоёрын нийлж ухаж байсан нүх. Гүн нь 1 метр 98 см байсан. 45030l26.7ll 101022133.1ll. ...Д.Э д үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Шүүгдэгч Д.Э гийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны орой Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг Овоот ягаан гэх газар ашигт малтмал олборлохоор очсон чинь тухайн өдөр бороо ороод ажиллаагүй. Маргааш нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний орой нар жаргасны дараа үйл ажиллагаа явуулж байгаад эксковаторын ирмен нь тасарсан. Тэгээд Баянтээгийн уурхай руу яриад ирмээн аваад ир гэсэн. Тэгтэл мотоциклиор Бямбадорж ирмен авч ирсэн. Тэгээд үйл ажиллагаа явуулж байтал 23 цаг өнгөрч байх үед мэргэжлийн хяналтын хүмүүс ирээд эксковатор лацадсан. Өмнө нь үйл ажиллагаа явуулдаггүй байсан. ..DAEWOO 55 маркийн эксковатороор болон хуурай аргаар алт олборлох төхөөрөмжтэй үйл ажиллагаа явуулсан. ..Баянхонгор аймгаас нэг хүнээс авсан. Үзэлгэ оношилгоонд ороогүй байх. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Г.Бямбадорж нэг л удаа жолоодсон. Өөр жолоодсон тохиолдол байхгүй. 2017 оны 08 дугаар сарын 09-ний үеэр Мөнгөн аягат гэх газар түлшний мөнгө болох 2 пун хэмжээтэй алтыг, Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг Овоот ягаан гэдэг газраас олборлосон. Г.Бямбадоржтой хамт үйл ажиллагаа явуулсан. ..Би бүгдийг нь тушаасан. Г.Бямбадорж эксковатор нэг барьчихаад л яваад өгсөн. ...2017 оны 08 дугаар сарын 16-ны үеэр 4 пун хэмжээтэй алт хар Land маркийн машинд тушаасан. 4 пун буюу 1.6 грамм алт нь 160 гаран мянган төгрөг болж байсан. 2 удаа олборлосон, эхлээд Б хамт 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Овоотын ягаан гэх газар үйл ажиллагаа явуулаад 2 пуныг олборлосон. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өмнө нь ухсан газраа дахин үйл ажиллагаа явуулж 2 пун алт олборлосон. Нийтдээ 4 пуныг олборлосон. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1 жолоодсон, өөр жолоодсон тохиолдол байхгүй. Мэргэжлийн хяналтын газраас хүн ирээд ухсан газрын хэмжээг тойруулж үзэхэд 20 метр болж байна лээ. Гэхдээ Г.Цэрэнтогтох бид хоёрын ухаж байсан нүх нийлцэн нэг л нүх байсан. Би өмнө нь ухсан газраа дараад яваад байдаг байсан болохоор яг тэдний хэмжээний газар ухсан гэхээр тодорхойгүй байгаа юм. ..Үйл ажиллагаа явуулсан газраа дарсан байгаа. Ашигт малтмал олборлох журамд заасан холбогдох бичиг баримт байхгүй. ..Манай хүргэн Г.Б ээлжилж ажилладаг юм. 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бол Г.Бямбадорж байхгүй байсан. ..Г.Цэрэнтогтох, Г.Бямбадорж, Д.Доржсүрэн нар намайг харсан. ...Явуулж байсан. Хоёр эксковатор үйл ажиллагаа явуулж байсан. Доржсүрэн, Цэрэнтогтох хоёрын эксковатор байсан. ...2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай найз Ж.Амаржаргал Баянхонгор аймгаас зуулчилж авч өгсөн. 27 сая төгрөгөөр худалдаж авсан. 23400000 төгрөгийг төлсөн. 3600000 төгрөг дутуу байгаа. 23400000 төгрөгөө ноолуурын мөнгө болон малчны зээл авч миний найз болох Ж.А-н дансанд хийдэг байсан. Ж.А тухайн эксковаторын эзэнд нь өгдөг юм. Уг эксковаторын эзнийг нь би танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11/,

“Монслов ХХК”-ний 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17/038 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-37/,

Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч С.Жавхлантын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай санал” /хх-ийн 45/,

Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл /хх-ийн 52/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Хяналт шалгалтын удирдамж” /хх-ийн 54-55/,

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар тогтоол /хх-72/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №10/36 дугаар “1,6 гр байгалийн алт нь 127999 төгрөг” гэсэн тайлан /хх-79/,

Шүүгдэгч Д.Э гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-104/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-100/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Э.М-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-102/, охин Э.Бундцэндийн төрсний гэрчилгээний хуулбар, хүү Э.Загарзүсэмийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-103/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны тооллого /хх-105-106/,

Д.Э гийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хаан банк”-ны 100100400952 тоот дансанд 235000 төгрөг тушаасан баримт /хх-92/,

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Хаан банк”-ны 100100400952 тоот дансанд 128500 төгрөг тушаасан баримт,

Хохирогч Б.Д-ын шүүхэд ирүүлсэн “Д.Э  нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн газрын хохирлын үнэлгээнд 235414 төгрөг, олборлосон алтны төлбөрт 128000 төгрөгийг тус тус Баруунбаян-Улаан сумын төрийн сангийн 100100400952 тоот дансанд тушааж хохирлыг байрагдуулсан. Иймд Д.Э д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Д.Э  нь 2017 оны 08 дугаар сарын 09, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг, “Овоот ягаан” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр 4 пун буюу 1.6 гр хэмжээтэй алт олборлож 127999 төгрөгийн бодит хохирол, байгаль экологид 235414 төгрөгийн хохирол, нийт 363413 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Д  /хх-ийн 13-14/, гэрч Д.Д /хх-ийн 15/, гэрч Г.Ц/хх-ийн 19/, гэрч С.Ж /хх-ийн 20-21/ нарын мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-11/, лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл /хх 52/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17/038 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-37/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №10/36 дугаар тайлан /хх-79/, Д.Э гээс сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 40-41/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг,

Хуулийн дагуу ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,

“Бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг тус тус ойлгоно гэж,

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн тул түүнийг эрж, хайх, ашиглах үйл ажиллагааг зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулахаар Ашигт малтмалын тухай хуульд заажээ.

Иймд ашигт малтмал хайх, ашиглах, тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлнэ.

Шүүгдэгч Нүдэн овогт Данаажавын Э д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн

гэмт хэргийн ангилалд багтаж байна.

            Шүүгдэгч Д.Э  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийг арилгасан  зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журм

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох”-оор заажээ.

Иймд Монслов” ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17/038 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №10/36 дугаартай үнэлгээний тайлангаар тус тус тогтоосон байгаль орчинд учирсан бодит хохирол 235414 төгрөг, олборлосон  4 пун буюу 1.6 грамм алтны  үнэ 127999 төгрөг, нийт 363413 төгрөгийн хохирлыг 2 дахин нэмэгдүүлж, шүүгдэгч Д.Э гээс гаргуулах нөхөн төлбөрийн хэмжээг 726828 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгий нгазрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Э  нь хохиролд 363500 төгрөгийг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүү торгуулийн 0000100100400952 тоот дансанд төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт болох Хаан банкны 2017 оны 10 дугаар сарын 23, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э гээс үлдэгдэл хохирол болох 363399 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэлээ.

Байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан байхад шүүгдэгч Д.Э гийн байгаль орчинд урчуулсан хохирол болох 363500 төгрөгийг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүү торгуулийн 0000100100400952 тоот дананд оруулсан байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 363500 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Д.Э д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нүдэн овгийн Д.Э г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 5 дахь хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Э гээс 363399 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар орших суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавж байгаа эрх бүхий албан байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186.1, 187.1-д зааснаар шүүгдэгч Д.Э г бүртгэн, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Д.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол, шүүгдэгч Д.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлснээр

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ЦЭЦЭГЭЭ