Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01122

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01122

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01169/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *************** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1963 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1971 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын арван жилийн сургуульд элсэн суралцаж 1979 онд 8 дугаар анги төгссөн. 1981 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгссөн. Би 1981 онд хугацаат цэргийн албанд татагдаж 1984 оны 6 дугаар сард цэргээс халагдсан. 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад тоо бүртгэгчээр томилогдож ажиллаад 1985 оны 10 дугаар сарыг дуустал ажилласан. Тэгээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1988 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан.

1988 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги татан буугдсаны дараа Ачмаг хэрэглээний хоршоонд агентаар үргэлжлүүлж ажилласан. Дараа нь Ачмаг хэрэглээний хоршоо татан буугдаж Баянгол хоршоо болоход агентаар ажилд ороод Баянгол хоршоог буугдтал буюу 1995 он хүртэл ажилласан.

Худалдааны байгууллага татан буугдсанаас хойш мал аж ахуйн үйлдвэрт хувиараа ажиллаж одоог хүртэл мал маллаж байна. Миний 1986 оны цалингийн бичилт хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Танай Тосонцэнгэл сумын бичиг хэргийн архив шатчихсан учраас хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй. Худалдаа бэлтгэлийн анги татан буугдахаас өмнөх бичилтүүд байхгүй учраас шүүхэд хандсан.

Миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тоо бүртгэгчээр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл агентаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ачмаг хэрэглээний хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эд хэрэглэгчдийн хоршооны Баянгол ББХХоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2465 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тосонцэнгэл сумын Хэрэглээний ачмаг хоршооны Ерөнхий хороо гэх бичилттэй баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хэрэглээний хоршооны холбоо, худалдаа удирдах газар 1991 оны 12 дугаар сарын 16 гэх бичилттэй баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тосонцэнгэл сумын Хэрэглээний ачмаг хоршоо гэх бичилттэй баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Янчаан Бямбасүрэнд 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн зөвлөлөөс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Янчаан Бямбасүрэнд 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №65 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №70 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №10 дугаартай Зарим хүн ажилд авах ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын эд хэрэглэгчдийн хоршооны Баянгол ББХ Хоршоо компанийн захирлын 1993 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №25 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/369 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэл, Худалдаа бэлтгэлийн анги, Ачмаг хэрэглээний хоршоонд агентаар ажиллаж байсан Янчааны Бямбасүрэнгийн цалингийн архивын хуулбар, гэрчээр асуулгах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 2-51, 124 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *************** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 129-132 дугаар тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 оны хооронд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх албан бичиг, (хх-ийн 68 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ********** дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 76-77 дугаар тал),

Хөвсгөл аймгийн *********** дугаартай Ээлжийн амралт батлах тухай тушаалын архивын хуулбар,тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 78-79 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын *********дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 63-67 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Баянгол ББХ Хоршооны 1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Тосонцэнгэл суманд үүсэн байгуулагсан тухай архивын хуулбар (хх-ийн 120-122 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/102 дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан Янчааны Бямбасүрэнгийн 1988-1990 он, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ачмаг хоршооны 1991 оны цалин хөлсний лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 80-119 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын************дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл амйгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байсан Янчааны Бямбасүрэнгийн 1986-1988 онуудын цалингийн тодорхойлолт, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд зэрэг нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 137-140 дүгээр тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч *************** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Худалдаа бэлтгэлийн анги татан буугдахаас өмнөх бичилтүүд байхгүй учраас шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тоо бүртгэгчээр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл агентаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ачмаг хэрэглээний хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эд хэрэглэгчдийн хоршооны Баянгол ББХХоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар ажиллаж байсан байдлыг тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ***************  өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч *************** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тоо бүртгэгчээр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл агентаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ачмаг хэрэглээний хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эд хэрэглэгчдийн хоршооны Баянгол ББХХоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн зөвлөлөөс 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдөр олгосон 01. 1984 оны 8 сарын 15. Цэргээс халагдаж ирсэн тул 1-р бригадын тоо бүртгэгчээр томилон ажиллуулав. Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1984 оны 8 сарын 25-ны 65-р тушаал, 02. 1985 оны 10 сарын 21. Өөрийн нь хүсэлтээр 1-р бригадын тоо бүртгэгчээс чөлөөлөв, Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1985 оны 10-р сарын 31-ний 70 тоот тушаалаар, 03. 1988 оны 03 сарын 01. Худалдаа бэлтгэлийн ангид Агентаар авч ажиллуулав. Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 03-р сарын 01-ний өдрийн 11 тоот тушаалаар, 04. 1990 оны 04 сарын 30. ХБАнги татан буугдсан тул агентын үүрэгт ажлаас чөлөөлөв. ХБАнгийн даргын 1990 оны 4-р сарын 30-ны өдрийн 18 тоот тушаалаар, 05. 1990 оны 05 сарын 01. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ачмаг хэрэглээний хоршоонд худалдааны агентаар авч ажиллуулав. Ачмаг хэрэглээний хоршооны даргын 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01 тоот тушаалаар. 06. 1991 оны 12 сарын 31. Байгууллага татан буугдсан тул агентийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Хоршооны даргын 1991 оны 12-р сарын 31-ний өдрийн 41 тоот тушаалаар, 07. 1992 оны 01 сарын 01. Баянгол ББХХоршоонд агентаар авч ажиллуулав. Баянгол ББХХоршооны захирлын 1992 оны 01-р сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар. Хоршооны даргын 1991 оны 12-р сарын 31-ний өдрийн 41 тоот тушаалаар, 08. 1984-8-15наас 1994-12-31-нийг хүртэл 8 жил 00 сар 06 хоног ажилсан НД-ын шинэ дэвтэр хөтлөгдөх тул хөдөлмөрийн дэвтрийг тооцон хаав. Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Ж.Түдэвпунцаг 1995-01-31  гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8-9 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ...Тушаах нь: 2.Тооцооны ня-богоор Г.Цэнгээг 7-р сарын 23-наас 1-р бригадын тоо бүртгэгчээр ***************г 8-р сарын 15-наас, талхчнаар ****** 8-р сарын 28-ны өдрөөс түр, 1-р бригадын ЭТ цэгийн ********** 8-р сарын 09-ны өдрөөс ****** ЭТ цэгийн малчнаар тус тус томилон ажиллуулсугай. гэх бичилттэй №65 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 12, 123 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/1039 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...Тушаах нь: Намын үүрийн товчооны 1985 оны 10-р сарын 08-ны өдрийн II, I0-р сарын 19-ний өдрийн 12-р протоколуудыг үндэслэн I-р бригадын тоо бүртгэгч ***************г 10-р сарын 21-нээс, 3-р бригадын аж ахуй Д***** 10-р сарын 20-ны өдрөөс тус тус ажлаас нь чөлөөлсүгэй. гэх бичилттэй №70 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 13, 77 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ...Тушаах нь: Нэгдлийн МАА-н 1, 2, 3-р хэсгийн малчид, 47 ажилчин албан хаагчдын 1987 оны ээлжийн амралтыг 1, 2, 3, 4-р хавсралтанд заасны дагуу олгосугай. гэх бичилттэй №88 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 58 дэс дугаарт ***************, амрах хоног гэх хэсэгт 15, Хугацаа гэх хэсэгт 12-1 гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 78-79 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ...Тушаах нь: 3.Мал аж ахуйн 2-р хэсгийн агент Э.Тосонсүрэн биеийн байдлаас ажил өөрчлөх шаардлагатай болсон тул агентийн үүрэгт ажлаас 1988 оны 3-р сарын 1-нээр чөлөөлж агентаар Я.Бямбацэрэнг мөн хугацаанаас авч ажлуулсугай... гэх бичилттэй №10 дугаартай Зарим хүн ажилд авах ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 14 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эд хэрэглэгчдийн хоршооны Баянгол ББХ Хоршоо компанийн захирлын 1993 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ...1993 оны 7-р сарын 01-ний өдрөөс агент С.Сандагт -35, О.Цэнд-Аюушт-28, ***************д-24, М.Түвшинзаяад-21-н ажлын хоногоор... гэх бичилттэй 1993 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №25 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 15 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/369 дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардыг зориг нэгдэл, Худалдаа бэлтгэлийн анги, Ачмаг хэрэглээний хоршоонд агентаар ажиллаж байсан Янчааны Бямбасүрэнгийн 1986 оны 3 сараас 10 сарыг дуусталх, 1988 оны 4 сараас 6 сар, 8 сараас 12 сарыг дуусталх, 1989 оны 2 сараас 4 сар, 7 сараас 1990 оны 3 сар хүртэл, 4 сар, 7 сар, 10 сараас 1991 оны 4 сар хүртэл, 6 сараас 7 сар, 9 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны болон цалин хөлсний баримтуудын хуулбарууд (хх-ийн 16-53, 20-119 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын ******дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл амйгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байсан ******** 1986 оны 3 сараас 10 сар хүртэлх, 1988 оны 1 сар, 3 сар, 9 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 136-140 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Янчаан Бямбасүрэнгийн Ажилладаг гэх хэсэгт Худалдаа бэлтгэлийн анги, ажилд орсон он гэх хэсэгт 1987, эрхэлдэг ажил гэх хэсэгт Агент, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум, район гэх хэсэгт Тосонцэнгэл, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.20.... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 63-67 дугаар тал),

Гэрч ********** ...*************** нь 1984 оны 8 сар хавьцаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр бригадад тоо бүртгэгчээр ажилд орсон юм. Тэр үед миний бие тус сумын 1 дүгээр бригадад холбоочин хийдэг байсан. *************** нь тоо бүртгэгчээр 1984-1985 оны хооронд 1 жилийн хугацаанд тоо бүртгэгч хийж байсан. Тэрээр 1986-1988 оны хооронд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгийн малчин хийж байсан. Манай баг дээр тухайн үед Эмчилгээ тэжээлийн цэгийн малчин нэг л хүн байсан. Би тэр үед Эмчилгээ тэжээлийн цэгийн санитор буюу малын эмч хийж байсан. *************** нь 1988 оноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн агент болсон. Тэрээр нэгдэл тарах хүртэл агент хийж байгаад хувийн малаа малласан юм. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эмчилгээ тэжээлийн цэг нь 2 ажилтай, малын эмч нь Мөнхдалай миний бие, малчин нь Бямбасүрэн байсан. Эмчилгээ тэжээлийн цэг нь 1973 оны үед намайг хүүхэд байх үед байгуулагдсан байсан. Тэгээд тус Эмчилгээ тэжээлийн цэг нь 1990 онд татан буугдсан юм. Би тус Эмчилгээ тэжээлийн цэгт 1988 он хүртэл ажилласан. Намайг ажлаас гарснаас хойш тус эмчилгээ тэжээлийн цэгт Цээлхам гэх хүн ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 129-132 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч ***************гийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тоо бүртгэгчээр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл агентаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ачмаг хэрэглээний хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эд хэрэглэгчдийн хоршооны Баянгол ББХХоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч *************** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь гэрч Ж.Мөндалайгийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч ***************гийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ********* сайдын 1981.06.09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (138) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984.06.20-ны өдөр 521250 дугаарын цэргийн батлахтай халагдсан талаарх бичилттэй Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2465 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ********* нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй болно. гэх бичилттэй 325 дугаартай албан бичиг тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 68 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч **************гийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тоо бүртгэгчээр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл агентаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ачмаг хэрэглээний хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эд хэрэглэгчдийн хоршооны Баянгол ББХХоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ***************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ