Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 00184

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Д.Мөнхбат,

шүүгдэгч Б.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн 1715002020081 дугаартай, 132/2017/0177/Э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.Н 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Ннь /яллах дүгнэлтээр/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мал дутаалаа гэх шалтгаанаар иргэн Д.Мөнхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н ын өгсөн: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхбатын өгсөн: Тухайн өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би хониндоо явж байтал Б.Нирсэн. Би мотоциклиос буугаад бид хоёр харилцан мэндэлсэн. Тэгээд Б.Н манайханы хонь мал нийлсэн байна. Та ялгалцаад өгчихгүй яагаад 2 хөгшин дээрэлхээд байна гэж байсан. Тэгээд би дээрэлхсэн юм байхгүй гэж хэлэх хооронд намайг татаж унагаад хэд хэд цохиж авсан. Тэгээд хонь мал дутаалаа 38 хонь дутаасан байна. Та хааш нь хийсэн бэ? гэж намайг 2 шанаанд дахин цохиж, дараа нь нүүрлүү цохисон. Би нүүрээ хамгаалаад хэвтэхэд дээрээс дэвсээд байсан. Одоо миний биеийн байдал гайгүй болж байна. Толгой л жоохон өвдөж байна. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

1715002020081 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Гэрч Ц.Анхбаярын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 9 цагийн үед гэртэй байж байтал Н, түүний ээж Оюунбилэг, малчин болох үл таних залуутай манай гэрт орж ирээд Мөнхөө хаана байгаан гэхээр нь би “хонинд явсан” гэж хариулсан мөн Иш ахыг асуухаар нь би гэрлүүгээ явсан гэж хэлсэн. Оюунбилэг нь манайхаас 30 тооны хонь дутаад байна. Хонь нийлсэн өдөр цагаан өнгийн машин жалгаас гараад явсан тэгэхэд хонь ачуулсан. Танай Иш ах чинь хонь ачуулсан гэхээр нь юу гэж тийм юм байх юм бэ бид нар тэгж гэгээн цагаан өдөр хүний мал ачуулдаг хүмүүс биш гэж хэлсэн тэгэхэрээ нь би Иш ах руу утсаар яриулж та бид нарыг хонь ачуулсан гээд байна та утсаар ярь гээд Нтай утсаар яриулсан. Утсаар ярьж дууссаны дараа чи яагаад хашигчаад байгаан Гонжоо, Мөнхөө, Лхагва та хоёрыг мэдэх л юм байна гэж намайг зодох гэж дайрсан. Хоёр гараараа миний мөрөн дээр цохиж аваад мөн мөрөөрөө түлхээд байсан. Мөрөөрөө түлхээд байхаар нь гараараа түлхэж намайг зодох гээд байвал зод гэтэл ээж Оюунбилэг нь Ныг явая гээд тэд нар яваад өгсөн. Тэгээд тэр хэд машинтайгаа Мөнхбатыг хайгаад яваад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч Б.Ганбазарын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчим хонь нийлснээс болж Нараа ах Мөнхөөтэй маргалдсан Нараа ах манай хониноос дутсан байна тэр өдрөө хонио ялгаад авчихгүй, гэрийнхээ гадаа хонуулсан байхын хоёр хөгшинийг дээрлэхээд байна уу гэж хэлсэн. Нараа ах одоо тэгээд дутсан хонийг яах вэ гэж Мөнхөөгөөс асуусан. Тэгтэл Мөнхөө би тэгээд танай хониноос хулгай хийх юм уу гээд Нараа ахыг заамдаад авсан. Тэр хоёр хоорондоо ганц нэг цохилцож байгаад салаад хоёулаа сууж байгаад юм яриад байсан би сонсоогүй. Тэгээд тэр хоёр босоод салаад явьцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Д.Оюунчимэгийн өгсөн: Би тухайн өдөр 10 сарын сүүлчээр байсан. Яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Манай хүү Н Мөнхбаттай хонины бэлчээр дээр мотоцикльтой байж байхад уулзсан. Тухайн өдөр манай хүү Н нь маргалдаж хоорондоо бие биенээ гараараа цохилцож байсан. Би хоорондоо маргалдаж байхад нь машин дотор сууж байсан. Хоорондоо бие биенээ 2-3 удаа цохилцоод байхаар нь очиж Ныг явая гэж хэлтэл бид хоёр хоорондоо тохирч байнаа гэж хэлээд хоорондоо юм яриад сууж байсан. Тэгээд удалгүй явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 333 дугаартай дүгнэлтэнд: Д.Мөнхбатын биед баруун, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн 3-р хавирганы хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-29-33 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ннь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мал дутаалаа гэх шалтгаанаар маргалдаж хохирогч Д.Мөнхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Н холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.      

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Ннь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мөнхбатын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт 260000 төгрөгийг төлсөн ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнхбат хохирол төлбөрт 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүгдэгч Б.Н хохирол төлбөрт 260.000 төгрөг төлсөн ба үлдэх 760.000 төгрөгийг хохирогч нэхэмжилж байна гэж мэдүүлж байгаа хэдий ч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

 Шүүгдэгч Б.Н д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ннь энэ хэрэгтэй  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ннь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ннь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. .

  5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогчид 260.000 төгрөг төлсөн, хохирогчийн нэхэмжилсэн 760.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.  

 6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН