Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/05124

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/05124

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж ХХК нэхэмжлэлийн шаардлага 237.050.000 төгрөгийнхөө 162.050.000 төгрөг, хариуцагч Ц.Б татгалзаж, 75.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Б ХХК 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 20.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 55.000.000 төгрөгийг төлөхөөр, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөрт багтаан Ж ХХК-ийн Архангай аймгийн Хотонт суманд байрлах амралтын газрын шингээлтийн талбайг засаж ашиглах боломжтой болгох, 10 ширхэг гэрийн бохирын холболтыг засах, хөрсийг тэгшлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчид нэмж 35.000.000 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгч Жаран цагаан ХХК-ийн Архангай аймгийн Хотонт суманд байрлах амралтын газарт байршуулсан 75 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх септик төхөөрөмжийг буцаан авахаар, эвдрэлтэй, зориулалтаар ашиглах боломжгүй тохиолдолд хариуцлагыг нэхэмжлэгч хүлээхээр харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.661.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 830.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА