Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01123

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01123

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн **********

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01175/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *************** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1964 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1972 онд Галт сумын арван жилийн сургуульд 1 дүгээр ангид орж 1976 онд 4 дүгээр анги төгссөн. 4 дүгээр ангиа төгсөөд аав, ээжтэйгээ хамт мал маллаж байгаад Хөвсгөл аймгийн Идрийн Ундрал нэгдэлд 1978 оноос эхлэн мал малласан. 1982 онд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын цэргийн ангид цэргийн албанд татагдаж 1985 он 8 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1987 оны 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын 19 дүгээр базад засварчнаар ажилд орж 1994 он хүртэл ажилласан. Түүнээс хойш Тээврийг удирдах газрын 19 дүгээр бааз хувьчлагдсан. 1994 оноос хувиараа ажиллаж байгаад Хилийн цэрэгт засварчнаар ажилд орсон. Тэтгэвэрт орох гэтэл ажилласан жил хүрэхгүй байгаа учраас шүүхэд хандсан.

Миний Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 3 дугаар бригадад **************-ний өдрийг дуустал, *************-ний өдрийг дуустал, 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоё.

Би 4 дүгээр ангиа төгсөж сургуулиас гараад аав, ээжтэйгээ хамт цэрэгт явтлаа нэгдлийн мал маллаж байсан. Аавыг ****************гэдэг. Би эцэг, эхээс 2-уулаа. Айлын 2 дахь хүүхэд. Дээрээ нэг ахтай. Ах маань тусдаа гараад нэгдэлд малчин болсон байсан. Ах маань надаас 7 насаар ах юм. Би нэгдэлд хонь, үхэр малладаг байсан....гэв.  

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ********** дугаартай албан бичиг, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын **************** дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №201 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №199 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №338 дугаар үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн Чойжилын Цоодолын Хөвсгөл аймгийн авто тээврийн 19-р баазын цалингийн тодорхойлолт, Тээврийг удирдах газрын захиргаа ҮЭ-ийн хороо, 1987.9.21 гэх бичилттэй баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тээврийг удирдах газрын дарга Э.Норжин ҮЭ-ийн хорооны дарга С.Цагаан 1989.10.28 гэх бичилттэй баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Батлан хамгаалахын төв архив Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт, Пэрэнлэйн Нямдагвад 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1992 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн №20 дугаартай ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шаардлага тодруулах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/1046 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/259 дугаартай албан бичиг, Чойжилын Цоодолын Идэрийн Ундрал нэгдлийн Рашаант бригадад малчинаар ажиллаж байсан цалингийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 3-14, 40-44, 53 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ************* нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 45-48 дугаар тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 30/1323 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 32-38 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/1001 дугаар албан бичгээр ирүүлсэн БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №27 дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 26-27 дугаар тал),

БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын ************ дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 28-29 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын ********** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 30-31 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгын даргын ************** дугаартай албан бичгээр ирүүлсэн Тээврийг удирдах газарт ажиллаж байсан Чойжилын Цоодолын 1987-1989 онуудын цалингийн тодорхойлолт (хх-ийн 63-64 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газраас *********** дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн Рашаант бригадад малчнаар ажиллаж байсан **************** онуудын цалингийн тодорхойлолт зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 66-69 дүгээр тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч *************** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тэтгэвэрт орох гэтэл ажилласан жил хүрэхгүй байгаа учраас шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч *************** нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газраас ************дугаар албан бичгээр ирүүлсэн *********** 1978 оны 10 сар, 1979 оны 1, 11 сарууд, 1980 оны 4, 9, 11, 12 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 65-69 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ********** дугаар албан бичгээр ирүүлсэн Овог гэх хэсэгт *************, байгууллага гэх хэсэгт Тээврийг удирдах газар 1987 оны 2 сараас 10 сар хүртэлх мөн 12 сар, 1988 оны 1 сараас 3 сар хүртэл, 6, 8, 10 сараас 12 сарыг дуустал, 1989 оны 1 сар, 3 сараас 12 сарыг дуусталх цалингийн тодорхойлолт (хх-ийн 12, 63-64 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ********* дугаар албан бичгээр ирүүлсэн БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ...Тушаах нь: ************** нарыг 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс засварчнаар ажиллуулсугай... гэх бичилттэй №27 дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хулбар, (хх-ийн 6, 27 дугаар тал)

БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ...Тушаах нь: 1988 оны 11, 12 дугаар сард амрах ажиллагсадын хуваарийг I, II хавсралтаар баталсугай... гэх бичилттэй №201 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 65 дэс дугаарт ***************, засварчин, амралтын хоног гэх хэсэгт 22, амралт эхлэх гэх хэсэгт II.I , хүртэл гэх хэсэгт I2.I гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 7-8, 28-29 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ...Тушаах нь: 1.1989 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сард амрах ажиллагсадын хуваарийг хавсралтаар баталсугай... гэх бичилттэй ****** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 338 дэс дугаарт ***************, Аккуллятор, ************ гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 9-10, 30-31 дүгээр тал),

Хүндэт нөхөр *********анд 1987 оны намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг шуурхайлах зорилгоор зарласан өндөр бүтээлийн болзолт уралдаанд хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан явдалд талархаж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав. Тээврийг удирдах газрын захиргаа 1987.9.21 гэх бичилттэй Баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 13 дугаар тал),

Нөхөр *************** танд 1989 оны ургац хураалт, тээвэрлэлтийн ажилд идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласанд талархаж, Баярын бичиг, Үнэ бүхий зүйлээр шагнав. Танд өнө мөнхий түвшин жаргал ерөөе. Тээврийг удирдах газрын дарга Э.Норжин 1989.10.28 гэх бичилттэй Баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 14 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ***** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, ******* Ажилладаг гэх хэсэгт Тээврийн удирдах газар, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт Аккумляторчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, бүртгэгчийн нэр гэх хэсэгт *****, он, сар, өдөр гэх хэсэгт 1989.09.20... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 32-38 дугаар тал),

Гэрч ***** ...Би ***************той хамт 1987 оны 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар ажилд орж байсан юм. Тухайн үед 6 залуу нэгэн зэрэг тус тээврийн удирдах газарт засварчинаар ажилд орж байсан юм. Тэдний нэг нь *************** байсан. Тэрээр эхлээд автомашины эд анги засдаг засварчин хийж байгаад 1988 оноос 1989 оны хооронд аккумлятор засдаг засварчин болсон. Бидний ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газар нь 1995 онд тарсан байдаг. Тус газрыг тарах хүртэл бид хамт ажиллаж байсан. 1987 онд Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын дарга нь ********** гэж хүн байсан. *************** бид хоёртой хамт 4 залуу, нийт 6 залуу тус тээврийг удирдах газарт засварчинаар ажилд орсон бөгөөд нэрлэвэл ********* миний бие байсан юм. Би өөрөө Цагаан-Уул талын хүн, харин *************** нь Галт сумын хүн учир би Цоодолын аав, ээж хувийн байдлын талаар сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг,

Гэрч ******* ...Намайг 1989 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын харъяа 19 дүгээр баазад ажилд орох үед *************** нь тус газарт аккумляторчин, гагнуурчин ажил хийдэг байсан. Харин би тус баазад анх ажилд орохдоо засварчнаар ороод сүүлдээ жолооч болсон юм. Цоодол нь тээврийг удирдах газрыг хувьчлагдах хүртэл ажилласан. Би Тээврийг удирдах газарт П.Нямдагва, Дашням, Ширэндэв, Цоодол зэрэг хүмүүстэй хамт ажиллаж байсан. Тухайн үеийн Тээврийг удирдах газрыг дарга нь Туваандорж, нягтлан нь Наран гэж хүмүүс байсан. Анх намайг 1989 оны 12 дугаар сард ажилд орох үед ажилд авсан хүн нь Тээврийг удирдах газрын дарга ***** дарга юм. Тэрээр Норжин дарга 1990 онд Эрдэнэт рүү шилжин томилогдсон. Намайг ажиллаж байх үед 1990 онд манай тээврийг удирдах газарт Цоодол гэх нэртэй 2 хүн байсан. Нэгийг нь Чойжилын Цоодол, нөгөөх нь бид нараас насаар ахимаг Зил 130 барьдаг Цоодол гэж хүн байсан. Одоо 70 гаран настай өвгөн байх ёстой.... гэх мэдүүлэг (хх-ийн 45-48 дугаар тал), гэрч П.Нямдагва, Т.Чойжилсүрэн нарын ажиллаж байсан байдлаа нотолсон баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд ***************ын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

***************д холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1978-1982 оны тушаал шүүж үзэхэд ***************ыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй ********* дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 5, 57, 70 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *************ын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ***************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ