Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2024/0115/З |
Дугаар | 126/ШШ2024/0114 |
Огноо | 2024-08-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 126/ШШ2024/0114
Хариуцагч прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*********-н дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Догсомд холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*********-ндүгнэлтдээ: ... Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*********-ндүгнэлтдээ: ...Д.Д******нь С********* ХХК нь хий бичилт хийсэн гэх Г-96 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч С********* ХХК-нд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Хэрэгт цугларсан холбогдогч Б.Идэрбаатарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар С********* ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан санхүүгийн тайлан, бүртгэлийг Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу хөтлөөгүй зөрчил үйлдсэн гэж үзсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ.
Холбогдогч С********* ХХК-нд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Д******-ынхолбогдогч С********* ХХК-нд шийтгэл оногдуулсан 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0063817 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн "... 1.500.000... гэснийг ... 1500 нэгжээр торгох... гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Татварын улсын байцаагч Д.Д******шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хөвсгөл аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.Д******би Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаартай прокурорын дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 0063817 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүлээн авч танилцсан бөгөөд 0063817 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг хүссэн прокурорын дүгнэлтийгхүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоногэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Д.Д******нь 2023 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 0063817 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч нь 2023 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 0063817 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн "... 1.500.000... гэснийг ... 1500 нэгжээр торгох... гэж өөрчлөх тухайгаа холбогдогч С********* ХХК-нд мэдэгдэж, баримтжуулах үүрэг хүлээнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*********-нгаргасан 2023 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 0063817 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахшаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ