Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Харуул овогт Ггийн Ө /РР**************/-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 155/2016/00313 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Г.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Ө шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г овогтой Ө нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1971-1980 оныг дуустал ажиллаж байсан тушаал шатаж үрэгдсэн тул нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Г.Ө миний Цог нэгдэлд 1971 оны 01 сарын 01-нээс 1980 оны 12-р сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 01 дүгээр бригадад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд агентаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол ажилд орсон, гарсан тушаал олдохгүйгээс улсад ажилласан байдал тооцогдохгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Ө нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 01 дүгээр бригадад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд агентаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Ө нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 01 дүгээр бригадад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд агентаар тус тус ажиллаж байсан болох нь Г овогтой Өт 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г овогтой Өын 1974 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Баярын бичиг, 1973 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн сайшаалын үнэмлэх, 1979 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Баярын бичиг, гэрч ****************** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харуул овогт Ггийн Өын Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 01 дүгээр бригадад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд агентаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Г.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН