Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 00153

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Г.Э, Б.Г, М.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э, Б.Г, М.Гнарт холбогдох эрүүгийн 1715000970048 дугаартай, 132/2017/0151/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г.Э

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ус хангалтын инженер мэргэжилтэй, Ус дулааны конторт диспетчер инженер ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Эрдэнэтолгойнд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Авга тайж овогт Б .Г

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт М.Г

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Э нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нутаг “Дундат” гэх газарт М.Г, Б.Г нартай харилцан зодолдож М.Г, Б.Г нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч М.Г, Б.Г нар нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нутаг Дундат гэх газарт Г.Этай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Э өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Г өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч М.Гөгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,  

1715000970048 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Г.Эын өгсөн: "...Ганзүрх гэх залуу үүдэнд зогсож байгаад миний аймхай тус газарт гараараа нэг удаа цохитол би амьсгалж чадахгүй болоод тонгойтол Гцаанаас нь эргэж ирээд намайг 2 талаас өшиглөж цохисон. Ганзүрх миний аймхай тус газар гараараа нэг удаа цохиж, модоор толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Гбол мод чулуу бариагүй гараараа цохиж, хөлөөрөө хэд хэд өшиглөж зодсон.." гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуудас/,

Хохирогч Б.Гийн өгсөн: "..Эрдэнэтамир ах манай ахын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдахаар нь би гүйж очоод салгах гэтэл миний толгойн тус газарт цохиод авахаар нь ..би араас нь гүйж ороод гэрт нь толгойн тус газарт нь хоёр удаа цохиод гарч ирсэн. Тэгтэл Эрдэнэтамир араас
сандал барьж гарч ирээд намайг цохих гэхээр нь гараараа хаатал миний баруун
нүдний доод талд цохиж шалбалсан. Тэгтэл Эрдэнэтамир гартаа мод барьж ирээд
манай ах Ганчулуунбаатарыг цохиод авахаар нь би модыг нь өшиглөж унагасан..."
гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 хуудас/,

Хохирогч М.Гын өгсөн: "..Эрдэнэтамир  намайг боож унагаад баруун талын нүдэн тус газарт гараараа нэг удаа цохиод бид нар салаад харьцгаасан. Араас гарч ирээд манай дүүг цохиод эргээд гэртээ ортол манай дүү Ганзүрх араас нь орж нүд рүү нь нэг удаа цохисон. Бид хоёр гэрээс гараад машин руугаа явж байтал араас сандал барьж гарч ирээд Ганзүрхийн нүүрэн тус газарт нь цохиод манай дүү зөрүүлж нэг цохисон. Тэгээд Ганзүрхийн шанаанаас нь цус гоожоод байхаар нь бид хоёр явсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуудас/,

Гэрч   Б.Нарантуяагийн өгсөн:  "..Тэгээд би   араас нь гартал манай нөхөр
Эрдэнэтамирыг Гөөрийн дүү Ганзүрхтэйгээ нийлээд зодож байсан. Манай нөхрийг Ганзүрх бөөрөнхий урт модоор толгой нуруун тус газарт
нь хэд хэдэн удаа цохисон. Гнь гараараа цохиод толгой, цээжин
тус газар нь өшиглөөд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

Гэрч Б.Дэлгэрмаагийн өгсөн: "...Тэгтэл Ганзүрх ахтай зууралдаад гэрт ороод иртэл Ганзүрх ах аавын толгойн тус газарт нь 2-3-н удаа цохиод цааш зууралдаад гараад явсан. Гадаа Гах орилоод Ганзүрх ахтай нийлээд аавыг зодоод байх шиг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч П.Отгонжаргалын өгсөн: "...Миний харснаар Ганзүрх ах гараараа толгойн тус газарт нэг удаа цохиж гадаа хэн нь мэдэгдэхгүй модоор толгойн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч  О.Цэцэгбалын өгсөн:  "...Эрдэнэтамир  чи эхнэр рүүгээ чанга  хашхирч болохгүй гэхэд Эрдэнэтамир манай нөхөр Гхоёр хоорондоо муудалцаж эхлээд гэрээс гараад дээр доороо ороод ноцолдоод больсон. Гэрт ирээд харахад Ганчулуунбаатарын зүүн талын нүүр хэсэг хавдсан байсан. Ганчулуунбаатар, Ганзүрхтай хамт Эрдэнэтамирын гэр рүү явсан. Маргааш нь асуухад хоорондоо зодолдсон байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 232 дугаартай дүгнэлтэнд: Б.Гийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний гадна буланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 231 дугаартай дүгнэлтэнд: М.Гын биед зүүн доод зовхинд цус хуралт, хүзүүнд шарх, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10158 дугаартай дүгнэлтэнд: Г.Эын биед тархи доргилт, зүүн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 60-68 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эрдэнтамир, М.Г, Б.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Э нь 2017 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нутаг “Дундат” гэх газарт М.Г, Б.Г нартай харилцан зодолдож М.Г, Б.Г нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.Г, Б.Г нар нь 2017 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нутаг Дундат гэх газарт Г.Этай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.Э, М.Г, Б.Г нарын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.     

Хохирогч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.   

Иймд шүүгдэгч Г.Э, М.Г, Б.Г нар хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Шүүгдэгч Б Г.Э, М.Г, Б.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Э, М.Г, Б.Г нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.     

Шүүгдэгч Г.Э, М.Г, Б.Г нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Г.Э, М.Г, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Г. Э, Авга тайж овогт Б. Г, Боржигон овогт М.Г нар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Э, Б.Г, М.Гнарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Э, Б.Г, М.Гнарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Э, М.Г, Б.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч Г.Э, М.Г, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, М.Г, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН