| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01194/И |
| Дугаар | 155/ШШ2024/01131 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01131
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01131 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******
хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 631,597.51 төгрөг, зээлийн хүү 312,370.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,997.51 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 987,265.38 (есэн зуун наян долоон мянга хоёр зуун жаран таван төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01194/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ***** нь иргэн **** тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 308 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч иргэн **** барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт : 987,265.38 /Есэн зуун наян долоон мянга хоёр зуун жаран таван төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож огнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** нар нь тус шүүхэд гаргасан тайлбартаа: Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь ************ холбогдуулан 987,265.38 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж зээлээ бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 631,597.51 төгрөг, зээлийн хүү 312,370.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,997.51 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 987,265.38 (есэн зуун наян долоон мянга хоёр зуун жаран таван төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 987,265.38 (есэн зуун наян долоон мянга хоёр зуун жаран таван төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ***************-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** нарын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,300 (хорин найман мянга гурван зуу) төгрөгөөс 987,265.38 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,244 төгрөгийн тал хувь болох 14,122 (арван дөрвөн мянга нэг зуун хорин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 56 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,122 төгрөг, нийт 14,178 (арван дөрвөн мянга нэг зуун далан найм) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ***************оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,122 (арван дөрвөн мянга нэг зуун хорин хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *********-д олгохоор тогтов.
Хариуцагч *************** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *********** нэхэмжлэлтэй, хариуцагч ***************т холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 631,597.51 төгрөг, зээлийн хүү 312,370.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,997.51 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 987,265.38 (есэн зуун наян долоон мянга хоёр зуун жаран таван төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 987,265.38 (есэн зуун наян долоон мянга хоёр зуун жаран таван төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ***************-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,300 (хорин найман мянга гурван зуу) төгрөгөөс 14,122 (арван дөрвөн мянга нэг зуун хорин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,178 (арван дөрвөн мянга нэг зуун далан найм) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ***************оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,122 (арван дөрвөн мянга нэг зуун хорин хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***************-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ