| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01231/И |
| Дугаар | 155/ШШ2024/01132 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01132
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01132 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **********,
хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 178,312 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,604 төгрөг, нийт 680,916 (зургаан зуун наян мянга есэн зуун арван зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01231/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *************** нь ***************-тай ********** дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ********* дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно *************** нь уг гэрээний үндсэн дээр ******* сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд ***************аас зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээж, ********* дугаар луу өөртэй нь холбогдсон ба хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон хэдий ч одоог хүртэл төлөлт хийгээгүй. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ***************ын үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, 2022 оны 02 сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл 889 хоногийн зээлийн хүү 178,312 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,604 төгрөг, нийт 680,916 /зургаан зуун наян мянга есэн зуун арван зургаа/ төгрөгийг ргаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
*************** ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Тус компанийн нэхэмжлэлтэй **********д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *************** * ********д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж байна гэх бичилттэй ***** дугаар албан бичгийг ирүүлсэн байна. (хх-ийн 24 дүгээр тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тус шүүхэд гаргасан тайлбартаа: *************** ХХК нь хариуцагч ***************аас зээлийн гэрээний үүрэгт 680,916 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 680,916 төгрөгийг ***************-ийн ХААН банк дахь ******** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ***************д холбогдуулан үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 178,312 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,604 төгрөг, нийт 680,916 (зургаан зуун наян мянга есэн зуун арван зургаа) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 680,916 (зургаан зуун наян мянга есэн зуун арван зургаа) төгрөгийг нэхэмжлэгч *************** ***-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *************** ****-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,892 (хорин мянга найман зуун ерэн хоёр) төгрөгийн тал хувь болох 10,446 (арван мянга дөрвөн зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,446 (арван мянга дөрвөн зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,446 (арван мянга дөрвөн зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *************** ***-д олгохоор тогтов.
Хариуцагч *************** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *************** ****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нэхэмжлэлтэй, хариуцагч ***************д холбогдох, үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 178,312 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,604 төгрөг, нийт 680,916 (зургаан зуун наян мянга есэн зуун арван зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 680,916 (зургаан зуун наян мянга есэн зуун арван зургаа) төгрөгийг нэхэмжлэгч *************** ХХК-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *************** ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,892 (хорин мянга найман зуун ерэн хоёр) төгрөгийн тал хувь болох 10,446 (арван мянга дөрвөн зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,446 (арван мянга дөрвөн зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,446 (арван мянга дөрвөн зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *************** ***-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ