Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01133

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01133

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

     

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********

хариуцагч: Хөвсгөл аймгийн ************

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,079,895.02 төгрөг, зээлийн хүү 791,080.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 395,410.75 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 57,930.01 төгрөг, нийт 4,324,316.45 (дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01246/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***************-ийн Хөвсгөл салбарын захирал ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *********** нь 2019 оны 02 дүгээр сарын 15-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж Дутаар ******** тоот Кредит картын гэрээ байгуулан 3.000.000 /Гурван сая / төгрөгийн кредит картыг сарын бэлэн-3.5%, бэлэн бус-2.0% хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан болно. 2021 оны 01 сарын 13 өдөр *********** тоот кредит картын сунгалтын гэрээнүүд тус тус байгуулсан билээ. 2023 оны 10 сараас эхлэн зээлийн үндсэн төлбор болон хүүний өр үүссэн болно. Зээлдэгч нь банктай байгуулсан Кредит картын гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнүүдэд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар кредит картын гэрээг цуцалж, кредит картын төлбөр төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгч ****** Голомт банктай байгуулсан ******** тоот кредит картын гэрээ, ******* тоот кредит картын сунгалтын гэрээнүүдийн үүрэгт нийт 4,324,316.45 (дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ************ нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **** миний бие Голомт банкны нэхэмжлэлтэй, ******** холбогдох иргэний хэрэгт ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******** нь Голомт банкны нэхэмжилж буй 4,324,316.45 (дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***************-ийн Хөвсгөл салбар нь *********** холбогдуулан үндсэн зээл 3,079,895.02 төгрөг, зээлийн хүү 791,080.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 395,410.75 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 57,930.01 төгрөг, нийт 4,324,316.45 (дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,324,316.45 (дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ***************-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч *************** нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1039 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн ********* олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр А.Наранцэцэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 40 дүгээр тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***************-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкны ********* тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,140 (наян дөрвөн мянга нэг зуун дөч) төгрөгийн тал хувь болох 42,070 (дөчин хоёр мянга дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 42,070 (дөчин хоёр мянга дал) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 42,070 (дөчин хоёр мянга дал) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***************-д олгохоор тогтов.

Хариуцагч *************** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***************-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ***************д холбогдох, үндсэн зээл 3,079,895.02 төгрөг, зээлийн хүү 791,080.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 395,410.75 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 57,930.01 төгрөг, нийт 4,324,316.45 (дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,324,316.45 (дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ***************-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч ***************ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ нь ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,140 (наян дөрвөн мянга нэг зуун дөч) төгрөгийн тал хувь болох 42,070 (дөчин хоёр мянга дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 42,070 (дөчин хоёр мянга дал) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 42,070 (дөчин хоёр мянга дал) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***************-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                                 С.ОЮУНЖАРГАЛ