Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01134

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01134

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********

хариуцагч: Хөвсгөл аймгийн **********

Нэхэмжлэлийн шаардлага: 153,500 (нэг зуун тавин гурван мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01262/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *************** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Аргалант дэлгүүрт 2019 оноос 2023 оны хооронд худалдагчаар ажилладаг байсан юм. Уг хугацаанд тус сумын оршин суугч *************** нь 2021 оноос эхлэн дэлгүүрийн бараанаас худалдан авч, үнийг дараа өгөх зарчмаар явдаг байсан юм. Би 2023 оны 8 дугаар сараас тус дэлгүүртээ ажиллахаа больсон бөгөөд бараа зээлээр худалдсан иргэдээс мөнгөө шаардан авч, дэлгүүртээ өгсөн юм.

Гэтэл *************** чь 123,500 төгрөгийн барааны үнээ өдийг хүртэл өгөхгүй, утсаа авахгүй, эвлэрүүлэн зуучлалд хандахад *************** нь дуудсан хугацаанд ирээгүй учраас ажиллагаа хийх боломжгүй гэсэн үндэслэлээр миний өргөдлийг буцааж өгсөн. *************** нь 2021 оноос 2023 оны хооронд эмэгтэй гутал 90,000 төгрөг, хүүхдийн гутал 30,000, эрэгтэй хороомон гүтал 80,000, хүүхдийн памперс (Тоду pampers 60 ширхэг) 25,000 хүнс 47,000 төгрөг, хүүхдийн хувцас 31,500 төгрөг, нийт 303,500 төгрөгийн бараа зээлээр авсан. Үүнээс 180,000 төгрөгийг буцаан авсан.

Иймд ********* барааны үнэ болох 123,500 төгрөг, Тосонцэнгэлээс Мөрөн чиглэлд, Мөрөнгөөс Тосонцэнгэл чиглэлд шүүхэд өргөдөл, нэхэмжлэл өгөхөд гарсан замын зардал 30,000 (нэг талдаа 7,500 төгрөг), нийт 153,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч *************** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *************** миний бие ***************гийн нэхэмжилж буй 153,500 (нэг зуун тавин гурван мянга таван зуу) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *************** нь ***************д холбогдуулан 153,500 (нэг зуун тавин гурван мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 153,500 (нэг зуун тавин гурван мянга таван зуу) төгрөгийг нэхэмжлэгч ***************д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***************гийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн сангийн *********** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,355 (таван мянга гурван зуун тавин тав) төгрөгийн тал хувь болох 2,677.50 (хоёр мянга зургаан зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,677.50 (хоёр мянга зургаан зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,677.50 (хоёр мянга зургаан зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***************д олгохоор тогтов.

Хариуцагч *************** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***************гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***************д холбогдох, 153,500 (нэг зуун тавин гурван мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 153,500 (нэг зуун тавин гурван мянга таван зуу) төгрөгийг нэхэмжлэгч ***************д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,355 (таван мянга гурван зуун тавин тав) төгрөгийн тал хувь болох 2,677.50 (хоёр мянга зургаан зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,677.50 (хоёр мянга зургаан зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,677.50 (хоёр мянга зургаан зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***************д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ