| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01091/И |
| Дугаар | 155/ШШ2024/01167 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/01167
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/01167 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01091/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *************** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:...Би 1970 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Тухайн үед Соёл гэгээрлийн дунд сургуулийг дуу хөгжмийн багш, соёлын арга зүйч мэргэжлээр 1990 онд төгссөн. 1990 оны 9 дүгээр сараас 1996 оны 9 дүгээр сар хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Энэ хугацааныхаа хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн учраас шүүхэд хандсан. Намайг ажиллаж байх хугацаанд сургуулийн нэршил өөрчлөгдөж байсан.
Миний Завхан аймгийн Улиастай хотын 10-н жилийн 2 дугаар дунд сургууль, Завхан аймгийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би 1986 онд 8 дугаар анги төгсөж тухайн үеийн Соёлын яамны харьяа Соёл гэгээрлийн дунд сургуульд 4 жил суралцаж 1990 онд дуу хөгжмийн багш мэргэжил эзэмшээд 9 сард нь 2 дугаар 10-н жилийн сургуульд дуу хөгжмийн багшаар томилогдож байсан....гэв
Нэхэмжлэгчээс Завхан аймгийн 10 жилийн II дунд сургуулийн захирлын 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №32 дугаартай Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1990 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №46 дугаартай Цалин тогтоох ба хямдруулсан хоолоор үйлчлэх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, тодорхойлолт гэх толгой бичвэр бүхий Ядамсүрэнгийн Эрдэнэтунгалагийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт түр оршин сууж байгаа талаарх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг дарга А.Дэлгэрсүрэнгийн тодорхойлолт, Ядамсүрэнгийн Эрдэнэтунгалагт 1995 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр №483089 дугаартай нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотриатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч асуулгахаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлэх тухай хүсэлт, шүүх хуралдааныг зарлуулах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн (хх-ийн 4-7, 27, 84 дүгээр тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж ********* нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 77-80 дугаар тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ************** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 14-17 дугаар тал),
Завхан аймгийн Архивын тасгийн ************ дугаартай албан бичгээр ирүүлсэн Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын ********** дугаар Ажлын хуваарь батлах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 31-34 дүгээр тал),
Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын ********* дугаартай Ээлжийн амралтын тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 35-37 дугаар тал),
Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын ********** дугаартай Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 38-40 дүгээр тал),
Завхан аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын ******** дугаартай Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 41-42 дугаар тал),
Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын ******** дугаартай Багш ажилчдын ээлжийн амралтын тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 43-44 дүгээр тал),
Завхан аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын *********** дугаартай 1995-96 оны хичээлийн жилд ажиллах Багш нарыг томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 45-46 дугаар тал),
Завхан аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын ******** дугаартай Багш нарын ажлын түвшинг тогтоож үнэлэлт өгөх тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 47-48 дугаар тал),
Завхан аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын *********дугаартай Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 49-50 дугаар тал),
Завхан аймгийн Улиастай сумын 10 жилийн 2 дугаар сургуульд 1990-1996 оны хооронд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан Ядамсүрэнгийн Эрдэнэтунгалагийн цалин хөлсний лавлагаа, цалингийн картын архивын хуулбар, (хх-ийн 51-74 дүгээр тал),
Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын Жавхлант цогцолбор сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №131 дугаартай албан бичгээр ирүүлсэн ***************ийн 1990-1996 онуудын цалингийн тооцооны картын архивын хуулбаруудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 85-105 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч *************** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Завхан аймгийн Улиастай сумын 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Энэ хугацааныхаа хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн учраас шүүхэд хандах болсон.
Иймд Завхан аймгийн Улиастай хотын 10-н жилийн 2 дугаар дунд сургууль, Завхан аймгийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч *************** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч *************** нь Завхан аймгийн Улиастай хотын 10-н жилийн 2 дугаар дунд сургууль, Завхан аймгийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1990 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ...Тушаах нь: 1.1990-1991 оны хичээлийн жилд багш нарын шинэ заавар иртэл олгох цалинг I-р хавсралтаар баталсугай. гэх бичилттэй №46 дугаартай Цалин тогтоох ба хямдруулсан хоолоор үйлчлэх тухай тушаалын хавсралтын 17 дэс дугаарт ***************, мэргэжил гэх хэсэгт дуу, төгссөн сургууль, он сар гэх хэсэгт 1990 СГДС, дипломын дугаар гэх хэсэгт 0057, боловсрол гэх хэсэгт СХ дунд, багшилсан жил гэх хэсэгт 1, цалин гэх хэсэгт 500 гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 5 дугаар тал),
Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/2058 дугаартай албан бичгээр ирүүлсэн Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ...Тушаах нь: 1.1991-1992 оны хичээлийн жил багш нарын заах хичээл хариуцах, анги, кабинет, хичээл заах дугуйлан, секц, сонгон, удирдах заах аргын нэгдлийн хуваарийг хавсралт 1, 2-р хавсралтаар баталсугай. гэх бичилттэй №33 дугаартай Ажлын хуваарь батлах тухай тушаалын хавсралтын дугаар гэх хэсэгт 57, Багшийн нэр гэх хэсэгт ***************, мэргэжил гэх хэсэгт дуу хөгжим, хичээл заах, секц, сонгон дугуйлан гэх хэсэгт I-IV дуу хөгжим гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 31-34 дүгээр тал),
Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ...Тушаах нь: 1.Сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчид, багш сурган хүмүүжүүлэгчид ажилтан ажилчдын 1992 оны ээлжийн амралтыг хавсралтаар баталсугай... гэх бичилттэй №20 дугаартай Ээлжийн амралт батлах тухай тушаалын хавсралтын № гэх хэсэгт 58, хүмүүсийн нэр гэх хэсэгт ***************, албан тушаал гэх хэсэгт дуу, хөгжим, 1991 онд ажилд орсон өдөр гэх хэсэгт VIII/08, ажилласан жил гэх хэсэгт 2, амрах хоног гэх хэсэгт 48, амралт эхлэх он сар өдөр гэх хэсэгт V/25, ажилд орох сар өдөр гэх хэсэгт VII/22 гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 35-37 дугаар тал),
Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн ...Тушаах нь: 1.Тус сургуульд ажиллаж байгаа багш, ажилчдын 1993 оны ээлжийн амралтыг Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 35-р зүйлийн 1, 2, 3 ,6 дахь хэсэг, Засгийн газрын 161-р тогтоолын 1-р зүйлүүдийг /1991/ үндэслэн тушаалын 1, 2-р хавсралтаар тооцож олгосугай... гэх бичилттэй №35 дугаар Багш ажилчдад ээлийн амралт олгох тухай тушаалын хавсралтын № гэх хэсэгт 35, овог нэр гэх хэсэгт ***************, амралт эхлэх гэх хэсэгт VI/I, амрах хоног гэх хэсэгт 43, ажилд орох гэх хэсэгт VII/25 гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 38-40 дүгээр тал),
Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1994 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ...Тушаах нь: 1.Сумын хэмжээгээр томуу томуу төст өвчин өргөн хүрээтэй тархаж засаг даргын тоот захирамжаар хичээлийг 7 хоног хаасан, эрчим хүчний хүндрэлийн улмаас уур пар хөлдөж эхэлснийг харгалзан сургууль дээр хавсралт 1-ээр хариуцлагатай жижүүр ажиллуулсугай... гэх бичилттэй №07 дугаартай Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаалын хавсралтад 1996-01-28 Э.Александр, Д.Дашдондог, Б.Өлзийбаяр, *************** гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 41-42 дугаар тал),
Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1994 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ...Тушаах нь: 1.Багш нарын 1994 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралт 1-ээр баталсугай... гэх бичилттэй №23 дугаар Багш ажилчдын ээлжийн амралтын тухай тушаалын хавсралтын 24 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт Ядамсүрэн Эрдэнэтунгалаг, амарч эхлэх гэх хэсэгт 06-01, амрах хоног гэх хэсэгт 47, 7 сард амрах хоног гэх хэсэгт 22, ажилд орох гэх хэсэгт VII-27 гэх бичилттэй архивын хуулбар, (хх-ийн 43-44 дүгээр тал)
Завхан аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ...Тушаах нь: 1.Аймгийн Засаг даргын тамгын газрын НБХ-тэй зөвшилцсөний дагуу 1995-96 оны хичээлийн жилд ажиллах хичээлийн эрхлэгчид, багш сурган хүмүүжүүлэгчидийг хавсралтаар баталсугай... гэх бичилттэй №46 дугаартай 1995-96 оны хичээлийн жилд ажиллах багш нарыг томилох тухай тушаалын хавсралтын 8. гэх хэсэгт дуу хөгжим, *************** гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 45-46 дугаар тал),
Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ...Тушаах нь: 1.Сургуулийн багш нарын ажлыг шалгаж дүгнэсэн дүнгийн талаарх сургуулийн мэргэжлийн шалгаруулалтын комиссын оруулсан мэдээлэл, гишүүдийн гаргасан санал, шаардлагын дагуу багш нарын ажлын түвшинг хавсралт №1-ээр баталсугай... гэх бичилттэй №71 дугаартай Багш нарын ажлын түвшинг тогтоож үнэлэлт өгөх тушаалын хавсралтын 19 дэс дугаарт Багшийн овог нэр гэх хэсэгт ***************, Ажлын төвшинд өгсөн үнэлгээ гэх хэсэгт Тэргүүний ажилтай, магадлан шалгах комисст багш нарын мэргэжлийн зэрэг олгоход оруулах санал гэх хэсэгт Тэргүүлэх... гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 47-48 дугаар тал),
Завхан аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ...Тушаах нь: 1.Тус сургуулийн багш нарын 1996 оны ээлжийн амралтыг хавсралт №1-ээр техникийн ажилчид үйлчлэгчдийн ээлжийн амралтыг хавсралт №2-оор баталж тогтоон эдлүүлсүгэй... гэх бичилттэй №32 дугаар Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 34 дэс дугаарт багшийн овог нэр гэх хэсэгт ***************, амарч эхлэх сар өдөр гэх хэсэгт 06-17, амрах хоног гэх хэсэгт 47, ажилд орох сар өдөр гэх хэсэгт 08-14 гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 4, 49-50 дугаар тал),
Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын Жавхлант цогцолбор сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 131 дугаартай албан бичгээр ирүүлсэн Завхан аймгийн Жавхлант цогцолбор сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан ***************ийн 1990-1996 оны цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний баримтуудын хуулбарууд (хх-ийн 85-105 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30/1171 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, ********* Ажилладаг гэх хэсэгт Соёл гэгээрлийн дунд сургууль, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт Оюутан, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт Сүхбаатар, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Эрдэнэбаяр, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.04.22... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 14-17 дугаар тал),
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4/214 дугаартай албан бичгээр даалгавар гүйцэтгэж ирүүлсэн гэрч ********* ...*************** хөгжмийн багшийн сургууль төгсөж ирээд 1990 онд Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар 10 жилийн дунд сургуульд хөгжмийн багшаар ажилд орсон. 1996-1997 оны хичээлийн жил хүртэл ***************тай би хамт ажиллаж байсан. Тасралтгүй цуг ажилласан. Хөгжмийн багш манайд 2 байсан. 1-10 дугаар ангийн бүх хүүхдүүдэд дуу хөгжим ордог байсан. Цийрэгзэн гээд багш нь Эрдэнэтунгалагийн багш нь байсан. Энэ 2 хөгжмийн багшаар багшилдаг байсан. *************** нь ажилдаа мундаг багш байсан. Нээлттэй хичээл дээр нь суудаг байсан... гэх мэдүүлэг,
гэрч ******* ...Эрдэнэтунаглагтай 1990 оноос хойш 1996 он хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар 10 жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багш хийдэг байсан. Дуу хөгжим 1-6 дугаар ангид ордог байсан. Бас дунд ангид ордог байсан. Урлаг соёлын бүхий л үйл ажиллагааг хариуцдаг байсан. Би Эрдэнэтунгалагтай цуг ажилладаг байсан. Чадварлаг багш байсан. Заах арга барил сайтай. Зан чанар сайтай. Зүтгэлтэй хүн юм. Аливаа зүйлийг хийх эрмэлзэлтэй тууштай ажиллах сонирхолтой хүн. Ар гэрийн амьдралын шаардлагаар хот руу явсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 77-80 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд ***************ийн Завхан аймгийн Улиастай хотын 10-н жилийн 2 дугаар дунд сургууль, Завхан аймгийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *************** нь 1996 оны 9 сараас 1998 оны 12 дугаар сарыг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь *********** дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдаж байна. (хх-ийн 13 дугаар тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *********ийн Завхан аймгийн Улиастай хотын 10-н жилийн 2 дугаар дунд сургууль, Завхан аймгийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ***************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ