| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01284/И |
| Дугаар | 155/ШШ2024/01176 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2024/01176
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 155/ШШ2024/01176 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **********,
хариуцагч: Хөвсгөл аймгийн **************
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 259,988 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,628 төгрөг, нийт 809,616 (найман зуун есэн мянга зургаан зуун арван зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01284/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *************** нь ***************-тай 2020 оны 02 сарын 21-ний өдөр ************* дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ********* дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно *************** нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 12 сарын 07-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна.
Өнгөрсөн хугацаанд ***************аас зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээж, утсаар холбоо тогтоохыг оролдсон хэдий ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан ба гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч огт төлбөр төлөөгүй харилцаа холбоо тасарсан болно.
ББСБ нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийг эрсдлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд зээлийн гэрээний үүрэг мөн өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 259,988 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,628 төгрөг, нийт 809,616 (найман зуун есэн мянга зургаан зуун арван зургаа) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч *************** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *************** миний бие *************** ХХК-иас 809,616 (найман зуун есэн мянга зургаан зуун арван зургаа) төгрөгийн зээлийг авсан нь үнэн бөгөөд тус мөнгийг *************** ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжинсор нь ***************т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 259,988 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,628 төгрөг, нийт 809,616 (найман зуун есэн мянга зургаан зуун арван зургаа) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 809,616 (найман зуун есэн мянга зургаан зуун арван зургаа) төгрөгийг нэхэмжлэгч *************** ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *************** ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,981 (хорин гурван мянга есэн зуун наян нэг) төгрөгийн тал хувь болох 11,990.50 (арван нэгэн мянга есэн зуун ерэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,990.50 (арван нэгэн мянга есэн зуун ерэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,990.50 (арван нэгэн мянга есэн зуун ерэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *************** ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч *************** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *************** ******** нэхэмжлэлтэй, хариуцагч ***************т холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 259,988 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,628 төгрөг, нийт 809,616 (найман зуун есэн мянга зургаан зуун арван зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 809,616 (найман зуун есэн мянга зургаан зуун арван зургаа) төгрөгийг нэхэмжлэгч *************** *********** төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *************** ***** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,981 (хорин гурван мянга есэн зуун наян нэг) төгрөгийн тал хувь болох 11,990.50 (арван нэгэн мянга есэн зуун ерэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,990.50 (арван нэгэн мянга есэн зуун ерэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,990.50 (арван нэгэн мянга есэн зуун ерэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *************** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ