| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01293/И |
| Дугаар | 155/ШШ2024/01178 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2024/01178
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 155/ШШ2024/01178 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******,
хариуцагч: Хөвсгөл аймгийн **********
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 302,644 төгрөг, зээлийн хүү 113,256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,764 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 443,664 (дөрвөн зуун дөчин гурван мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01293/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ********* тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. 1,901,049 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102461081 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 438,664 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 443,664 төгрөгийг хариуцагч *********** гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нар тус шүүхэд гаргасан тайлбартаа: ***************-н нэхэмжлэлтэй, хариуцагч ***********-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 302,644 төгрөг, зээлийн хүү 113,256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,764 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 443,664 (дөрвөн зуун дөчин гурван мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 443,664 (дөрвөн зуун дөчин гурван мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч ***************-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нарын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***************-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,962 (арван гурван мянга есэн зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь болох 6,981 (зургаан мянга есэн зуун наян нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,981 (зургаан мянга есэн зуун наян нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч ***************гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,981 (зургаан мянга есэн зуун наян нэг) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***************-д олгохоор тогтов.
Хариуцагч *************** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ***************д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 302,644 төгрөг, зээлийн хүү 113,256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,764 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 443,664 (дөрвөн зуун дөчин гурван мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 443,664 (дөрвөн зуун дөчин гурван мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч ***************-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,962 (арван гурван мянга есэн зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь болох 6,981 (зургаан мянга есэн зуун наян нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,981 (зургаан мянга есэн зуун наян нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч ***************гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,981 (зургаан мянга есэн зуун наян нэг) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***************-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ