Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 00171

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Д.Цэрэнчимэд,

шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваанямын Батсайханд холбогдох эрүүгийн 1715001300050 дугаартай, 132/2017/0172/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д.Б Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Бнь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн төвд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Цэрэнчимэдийг согтуу үед нь өмсөж явсан цамцны халааснаас нь 327000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бөгсөн: 2017 оны 9 сард Атар сангийн аж ахуйд найзуудтай үндэс түүж яваад энэ хүнтэй айлд таараад хамт архи ууж байгаад энэ хүний 325000 төгрөгийг авч архи уусан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цэрэнчимэд өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 6-нд Атарын өвс авах гэж явсан. Өвсөн дээр байгаа хүмүүст 2 шил архи авсан. Тэрийгээ 4-үүлээ хувааж уусан. Жолооч маань өнөөдөр явахаа болъё гэхээр нь би машинаас буугаад явсан. Тэгж яваад ямар айлд орсноо санахгүй байгаа. Тэр айлд ороход Б байсан юм уу, үгүй юм уу мэдэхгүй байна. Тэр айлаас гарахад л энэ хүн “ахыгаа сайхан байлгана энээ тэрээ” гээд дагуулаад явсан. Соёлын төвийн үүдний довжоон дээр суугаад архи уух уу гэхэд үгүй гэхэд пиво ууя гээд пиво уусан. Би 1800000 төгрөг авч явсан.  Би тэр мөнгөнөөс үрлээ гэхэд 100000 төгрөг л үрсэн байх. Тэгээд л тэр пиво уусан газраа унтсан байсан. Өглөө сэрэхэд мөнгө байхгүй байсан. Одоо 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

1715001300050 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Гэрч О.Болортуяагийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө Хялганат тосгоны харьяат гацаа хочит Сайханаа манай Баянхушуу дэлгүүрт ганцаараа орж ирээд бутархай мөнгө гарган нэг хайрцаг тамхи аваад гарсан. Тэгээд 19 цагийн үед ганцаараа халамцуу орж ирээд 2 шил архи, 2.5 литрийн 1 ширхэг пиво, шоклада нобар авч 200000 мянган төгрөгийн наймаа хийсэн. Тэгэхдээ дан 5000 төгрөгийн дэвсгэртээр хийсэн. Маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 1 шил архи, 1 ширхэг 2.5 литрийн пиво, хүнсний зүйл авч 70000 төгрөгийн худалдан авалт хийсэн авахдаа 10000 төгрөгийн дэвсгэртээр тооцоо хийсэн. Тэгтэл нэг ах ирээд би архи ууж байгаад мөнгөө алдчихлаа гэхээр нь Сайхнаа их мөнгөтэй явсан гэж хэлсэн. Тэгээд Сайхнаа Эрдэнэцогтынд байсныг мэдээд очиход гадуур нь танихгүй хүмүүс архи ууж байсан мөнгө архи, пиво хөглөрсөн байдалтай байсан. Тэгтэл Сайхнаа тороор дүүрэн архи пиво авсан явсан тэр ах мөнгөө авъя гэтэл юу мөнгө гээд дуугарахгүй гөлөлзөөд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч Д.Отгоны өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 06-ны шөнийн 3 цагийн үед Сайхнаа гэх залуу манайд ирж хоносон. Тэгээд өглөө нь тэрээр ганцаараа явж нэг шил архи, нэг 2.5 литрийн пиво авчирч нөхөр Эрдэнэцогттой гэрт уусан. Тэгэхээр нь би 9 цагийн үед ажил руугаа явсан. Гэрт нөхөр Сайхнаа, Маажий 3 уугаад үлдсэн. 21 цагийн үед гэрт ирэхэд нөхөр ганцаараа үлдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

Гэрч Б.Даваадоржийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 06-ны 16 цаг 20 минутанд багийн цэцэрлэг орох гээд явж байхад дэлгүүрийн гадаа Онон, танихгүй намхан Сайхнаа гэх залуугийн хамт юм яриад сууж байсан. Тэгтэл удаа ч үгүй бид 3 дээр баруун тийш явах унаа байна уу гээд нэг хүн ирсэн. Тэгтэл тэр хүн мөнгө гарган Сайхнаа дэлгүүр орж 0.5 литрийн архи авч бид 4 Ононгийнд орж архиа уусан. Би 17 цаг болж байхад цэцэрлэг орох гээд гарсан. Тэр 3 үлдсэн бөгөөд архи нь дуусч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

Гэрч Х.Мөнхмандахын өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 06-ны 18 цаг 30 минутанд Мобикомоос гэр лүүгээ өөрийн машинтай дүү Алтан-Очир, эгч Одонтуяа нарын хамт явсан. Тэгэхэд багийн соёлын төвийн үүдэн дээр нэг нь том биетэй, нөгөө нь жижиг биетэй 2 эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 11 цагийн үед Цэрэнчимэд гэх ах мөнгөө бусдад алдсан тухайгаа хэлсэн тэгэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 06-ны орой багийн Соёлын төвийн үүдэн дээр Сайхнаа гэх залуутай архи, пиво уусан тэгээд тасарч унаад шөнө нь даарч сэрсэн тухайгаа хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Гэрч Х.Элбэгзаяагын өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 06-ны 20 цагийн үед манай Сайхнаатай дэлгүүрт намхан нуруутай залуу халамцуу орж ирээд хиам, ундаа зэргийг авч 100000 гаран төгрөгийн худалдан авалт хийсэн. Тэгэхдээ дэлгүүрт орж ирсэн хүмүүст юм авч өгөөд байсан би юун их мөнгөтэй юм бэ гэхэд тэрээр зэрлэг гахай алсан гэж байсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө дэлгүүрээс 40000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Мөн 20000 төгрөгөнд бензин авсан. Тэгээд дахиж ирээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

Гэрч Д.Ононгийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын эхээр би гэртээ ганцаараа халамцуу сууж байхад манайд нутгийн залуу Доржоо, гадаа Сайхнаа гэх намхан залуу тэгээд нэг ахын хамт 3 уулаа 1 том пивотай орж ирсэн. Тэгээд бид 4 нөгөө пиво ууж дуусгаад тэр 3 гараад явсан. Дахин ирээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 36-38 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.БдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаа үзэхэд шүүгдэгч Д.Бнь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн төвд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Цэрэнчимэдийг согтуу үед нь өмсөж явсан цамцны халааснаас нь 327000 төгрөг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ы...энэ хүний 325.000 төгрөгийг авч архи уусан нь үнэн гэх, хохирогч Д.Цэрэнчимэдийн...тэр айлаас гарахад л энэ хүн “ахыгаа сайхан байлгана энээ тэрээ” гээд дагуулаад явсан. Соёлын төвийн үүдний довжоон дээр суугаад архи уух уу гэхэд үгүй гэхэд пиво ууя гээд пиво уусан гэх, гэрч нарын өгсөн мэдүүлэгүүд зэргээр шүүгдэгчийн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдож байна.   

Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Бнь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Бдял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батсайханаас 327.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цэрэнчимэдэд олгох нь зүйтэй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилж буй 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.   

Шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Д.Быг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.   

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 327.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохиоргчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 6. Шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  

 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН