| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00257И |
| Дугаар | 155/ШШ2016/00436 |
| Огноо | 2016-04-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Бажин донход овогт Б-ийн Д-ва /РЗ*********/-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/0257/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д-ва шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Д-ва нь 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд үхэрчин, хоньчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тоо бүртгэгч, хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил минь тооцогдохгүй байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчин, хоньчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тоо бүртгэгч, хэсгийн ахлагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Б.Д-ва шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...биеийн байдлаас шалтгаалаад шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Д-ва нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Б.Д-ва Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчин, хоньчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тоо бүртгэгч, хэсгийн ахлагчаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 3/28 дугаартай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б- овогтой Д-вын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлээс Б- овогтой Д-вын нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр, Б.Д-вад МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооноос 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хүндэт жуух бичиг-ийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлөөс 1982 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв зөвлөл, МХЗЭ-ийн төв хорооноос 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдөр олгосон Хүндэт жуух бичиг-ийн хуулбар, Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, Намын хороо, Рашаант сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Нэгдлийн зөвлөл, ХЗЭ-ийн үүр, Үйлдвэрчний эвлэлээс 1982 оны 2 дугаар сарын 23-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1989 оны 03 дугаар сарын 29-ний өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, Улаан-Од нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, Рашаант сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлөөс 1983 оны 2 дугаар сарын 13-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, Улаан-Од нэгдлийн зөвлөлөөс 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хүүхэд залуучуудын эвлэлийн үүрээс 1982 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон Гэрчилгээ-ний хуулбар, гэрч Ц.Ж-гийн ....Намайг 1980 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын сум нэгдлийн даргаар томилогдож очиход Б.Д-ва Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 1 дүгээр бригадад хэсгийн ахлагч, тоо бүртгэгчээр ажиллаД- байсан. Надаас өмнө тус нэгдэлд ажиллаД- байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ү.П-гийн ....Намайг 1984 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргаар томилогдон очиход Б.Д-ва тус нэгдлийн 1 дүгээр бригадад тоо бүртгэгчээр ажиллаД- байсан ба 1991 оныг хүртэл тус нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан. Б.Д-ва нь надаас өмнө тус нэгдэлд ажиллаж байсан учраас хэдэн оноос ажиллаж эхэлсэн талаар нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь баримт гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/115 дугаартай Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1977 оны тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.Д-вад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх архивын лавлагаагаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Д-вын Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчин, хоньчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тоо бүртгэгч, хэсгийн ахлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Д-ва нь биеийн байдлаас шалтгаалаад шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бажин донход овогт Б-ийн Д-вын Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчин, хоньчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тоо бүртгэгч, хэсгийн ахлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Д-вын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравД-ч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ