Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 104/ШШ2024/00598

 

2024 11 12 104/ШШ2024/00598

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******,*******,*******,******* байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 4 дүгээр хороо,******* тоотод оршин суух, гийн /РД:/

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1.367.548.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Б. нь ZTE Blade V41 маркын гар утсыг 24 сарын хугацаатай зээлээр худалдаж авсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Б.ас 1.367.548,884 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1.367.548,88 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 1.367.548,88 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.831 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 18.415,5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 18.415,5 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.367.548,88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.831 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 18.415,5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 18.415,5 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ     З.ГАНЧИМЭГ